“Сүлжээний аюулгүй байдал” сэдэвт олон улсын сургалт болох гэж байна

0

“Сүлжээний аюулгүй байдал” сэдэвт олон улсын сургалт болох гэж байна

Өндөр хурдны интернэтийн тэргүүлэгч Мобинет компани “Ази Номхон Далайн Бүс Нутгийн Сүлжээ Мэдээллийн Төв”-APNIC олон улсын байгууллагатай хамтран “Сүлжээний аюулгүй байдал” cэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын хэмжээнд интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүдэд зориулан хийж буй “Сүлжээний аюулгүй байдал” сэдэвт энэхүү сургалт нь Мобинет компани нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны хөгжилд хөрөнгө оруулалт болж байгаа юм.

APNIC-тай хамтран 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн сургалт доорхи агуулгын хүрээнд явагдах бөгөөд уг сургалтыг заахаар APNIC-ийн сургалтын мэргэжилтэн Sheryl Hermoso Австрали улсаас Мобинет компанийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирнэ. Сургалтад оролцогчдод Ази Номхон Далайн бүс нутгийн Сүлжээ Мэдээллийн төвийн сертификатыг гардуулна.

 

Сургалтын агуулга:

   ·     Network Security Fundamentals

   ·     Security on Different Layers and Attack Mitigation

   ·     Cryptography and PKI

   ·     Device and Infrastructure Security

   ·     Operational Security and Policies

   ·     Virtual Private Networks and IPSec

   ·     DNSSEC

   ·     Route Filtering

 

Хэзээ: 9 сарын 24-ны 08:30 цагаас 9 сарын 26-ны 17:00 цаг хүртэл

Хаана: Мобиком Корпораци ХХК төв байр Сургалтын өрөө, Самбуугийн гудамж-47, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15171, Монгол улс

Бүртгүүлэхhttps://training.apnic.net/events/2013/netsec-24Sep2013

Зохион байгуулагч:

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *