Нойрны дутагдалд орж буйг илтгэх 13 шинж тэмдэг. Та өөрийгөө хангалттай нойр авч байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?

4

Дутуу нойртой явах нь сөрөг үр дагаварт хүргэдэг. Судалгаанаас үзэхэд насанд хүрсэн хүн 7 цаг унтаж амрах ёстой байдаг ба ингэснээр эрүүл мэндийн хувьд асуудалгүй гэж үздэг байна. Нэмж хэлэхэд нойр дутуу явснаас болж өвчин тусах, төвлөрч чадахгүй байх болон ааш зан хүртэл өөрчлөгддөг.

Зарим хүмүүс дутуу нойртой явахыг хэвийн үзэгдэл гэж үздэг ба нойроо нөхөж авна гэж бодох нь бий. Бид танд нойрны дутагдалд орж буйг илтгэх шинж тэмдгүүдийг хүргэж байна – нойр багатай удаан явбал үр дүнд нь эрүүл мэндэд асуудал үүсэж, улмаар эмчид хандах хэрэгтэй болдог.

1. Тогтмол өвдөх

Сайн унтаж амрахгүй байх нь амархан өвчин тусах үндэс болно – 7 цагаас илүү олон цаг унтах ч бас үүнд нөлөөлнө. Эрүүл мэндийн асуудал: ханиад хүрэх, толгой өвдөх болон хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдах гэх мэт.

 

2. Толгой эргэх

Тархи шөнийн цагаар амрах ёстой. Сэрэх үед танд өрөө хөдөлж, шал шилжиж байгаа юм шиг санагдана – гэвч энэ нь таныг өвчин тусах гэж байгааг илтгэж байгаа гэсэн үг – нойрны дутагдал ийм үр дагаварт хүргэнэ.

 

3. Ядрах

Бүх өдрийн турш маш их ядарч байгаа юм шиг санагдах нь гарцаагүй нойрны дутагдалтай холбоотой байдаг. Нойр дутуу явснаас болж маш их ядралтыг мэдэрдэг ба энэ нь тухайн өдрийн турш төвлөрөхөд саад болдог байна.

 

4. Хоолны дуршил буурах

Зарим хүмүүс юм идэх гэхээр залхуурдаг эсвэл юм идэх хүсэлгүй байдаг. Хоолны дуршил буурах нь стресс эсвэл өвчинтэй холбоотой байдаг боловч ихэнх тохиолдолд нойрны дутагдалтай холбоотой байх нь бий.

 

5. Төвлөрөхөд хүндрэл үүсэх

Гайхах, төөрөлдөх шинж тэмдэг нь хангалттай сайн унтаж амраагүйтэй холбоотой. Ажилдаа төвлөрч чадахгүй байснаас нь болж хэт их ачаалал авч, ядрахад хүргэнэ.

 

6. Мартах

Чухал уулзалт эсвэл хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь очиж авахаа мартаад байна уу? Төрсөн өдрөө санахгүй байна уу? Гайхшрах хэрэггүй. Хэрэв та хангалттай сайн унтаж амарч чадахгүй байвал тархи шууд бодож сэтгэхэд хүндрэл үүсэж байна гэсэн үг – түүнээс биш юм мартах өвчин гэж андуурах хэрэггүй.

 

7. Болхи, удаан хөдлөх

Ядрах нь хөдөлгөөнд нөлөөлнө. Хөл, гараа зөөж ядах, юм уугаад л хэвтээд байх, хажуугаар зөрж байгаа хүмүүсийг анзааралгүй мөрлөх зэрэг нь танд нойр хэрэгтэй байгааг анхааруулж байна.

 

8. Нойр хүрэх

Нойр хүрэх нь нойргүйдэлд орохгүй байх ач тустай – гэвч унтахад тохиромжгүй газар эсвэл унтах ёсгүй цагт нойр хүрэх нь асуудалтай. Ажил эсвэл сургууль, уулзалтын үеэр болон жолоо барьж байхад нойр хүрэх нь нойрны дутагдалд орж буйн шинж юм.

 

9. Сeксийн дур хүсэл буурах

Нойрны дутагдалд орсноор маш их ядрах ба үр дүнд нь эрч хүч суларч, сeкс хийх дур хүсэл буурна. Өөрөөр хэлбэл сeкс хийх дур xүсэл шөнө хэр сайн унтаж амарсантай шууд холбоотой байдаг.

 

10. Депресстэх

Депресст орсноор хүн хөгжилдөх эсвэл олон нийтийн арга хэмжээнд оролцох хүсэлгүй болдог. Өдөр бүр депрессийн шинж тэмдэг ажиглагдах эсвэл сөрөг бодлууд толгойд эргэлдэх нь мөн л нойрны дутагдалтай холбоотой.

 

11. Гадаад төрх өөрчлөгдөх

Нүд хавдах, бүлцийх болон арьс унжих шинж тэмдгүүд нь ядаргаанд орсныг илтгэдэг. Зарим хүмүүс цонхийж, шингэний дутагдалд орсон юм шиг харагддаг. Учир нь нойрны дутагдалд орох нь дархлааны системд нөлөөлдөг байна – дархлаагүй болсон биеийн арьс амархан гэмтэнэ.

 

12. Жин нэмэх

Ядралт мэдрэх нь биеийг хөшүүн болгоно. Энэ үед хэн ч фитнес заал руу явж дасгал хийхийг хүсэхгүй. Хөдөлгөөний хомсдолд орох нь жин нэмэх шалтгаан болдог.

 

13. Ааш зан өөрчлөгдөх

Хэн ч аз жаргалыг мэдрэхгүй, яагаад гэвэл үүнд ядралт нөлөөлнө. Депресстэх, уйтгарлах эсвэл идэвхгүй байх нь шөнө сайн унтаж амрах хэрэгтэйг сануулж байгаа хэрэг юм.

Танд эдгээр шинж тэмдгүүд илэрч байна уу? Хэрэв тийм бол та нойрны дутагдалд орохоос сэргийлж, шөнө сайн унтаж амарч байгаарай.

33
БахархмаарБахархмаар
15
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГоёГоё
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Jamyan Jamie

    Jamyan Jamie

    2018/12/20 at 19:23

  2. Сэлэнгэ Сэлэнгэ

    Сэлэнгэ Сэлэнгэ

    2018/12/20 at 20:11

    Tsenzoo Ooznest

  3. Chuluuntsetseg Damdin

    Chuluuntsetseg Damdin

    2018/12/20 at 21:06

    Altanshagai Turkhuyag

  4. Togo Togtuun

    Togo Togtuun

    2018/12/20 at 21:39

    Tsoogii Tsoomoo

  5. Erhes Erdene

    Erhes Erdene

    2018/12/21 at 00:14

    Sobab Sobab

  6. Очоо Оргил

    Очоо Оргил

    2018/12/21 at 04:19

    Янжка Ө.

  7. Ц. Энхболор

    Ц. Энхболор

    2018/12/21 at 07:22

    Nana Nany

  8. Ц. Цээгий

    Ц. Цээгий

    2018/12/21 at 16:11

    LhaaGii LhaaGii

  9. Содкагийн Ээж

    Содкагийн Ээж

    2018/12/21 at 17:08

    Эмчид очих нь бүү хэл очоод ч үр дүнгүй бна

  10. Содкагийн Ээж

    Содкагийн Ээж

    2018/12/21 at 17:44

    Эмчид очих шаардлага гарах нь бүү хэл шаардлага гараад очдог боловч үр дүн бдаггүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *