Дэлхийн хамгийн урт ширэлдсэн үстэй хар арьст эмэгтэй

0

Дэлхийн хамгийн урт ширэлдсэн үстэй хар арьст эмэгтэйХар арьст Рапунзел /Black Rapunzel/ хэмээх нэрээрээ алдартай Аша Зулу Мандела /Asha Zulu Mandela/ нь өдгөө 50 настай. 25 жилийн өмнө Тринидад Тобагогоос Нью Йорк руу нүүж ирснээсээ хойш үсээ ширэлдүүлэн ургуулж эхэлсэн тэрээр 5.97 м урт ширэлдсэн үсээрээ Дэлхийн дээд амжилтын гэрчилгээг эзэмших болсон. Бруклинд суурьшсаныхаа дараахан хүүхэд асрагчаар ажиллаж, ихэнх цагаа цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын газарт өнгөрүүлэх болсон Аша Манделад үсээ янзлах цаг зав хомс байсан учир зүгээр л байгаагаар нь ургуулахаар шийдсэн байна. Ашагийн гэр бүлийнхэнд ялангуяа ээжид нь түүний энэ шийдвэр таалагдаагүй ч Аша өөрийн шийдвэртээ үнэнч байсаар ирсэн төдийгүй шинэ үсний засалт нь өөрт нь маш их таалагдаж, үсээ ‘миний хонгор’ хэмээн нэрлэх болсон байна. Аша нэг удаа үсээ угаахдаа 6 сав шампунь хэрэглэж, хэдэн өдрийг үсээ хатаахад зориулдаг. Мөн үс нь нойтон үедээ 12 кг жинтэй байдаг нь түүний хүзүүнд ихээхэн ачааллыг өгдөг төдийгүй гэмтэл өгч болзошгүй байдаг гэнэ.

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *