
Цахим номын давалгаа хаа сайгүй бүрхсэн ч цаасан номын хуудас эргүүлэх үеийн шаржигнах дуу, шинэхэн номны содон үнэрт дуртай хүмүүс байсаар байна. Түүнчлэн урьд цагт бараг айл болгонд байдаг байсан номын сан гэдэг зүйл номоор дүүрэн бяцхан шүүгээ байхаа болиод оронд нь гэрийн дотоод засал, интерьерийн онцгой нэгэн хэсэг болсон номын тавиур гэдэг зүйл түгээмэл болжээ. Өвөрмөц содон, гоёмсог загвартай, баялаг номтой номын тавиуртай байх нь номонд дурладаг хэн бүхний хүсдэг зүйлийн нэг биз. Хэрвээ та номонд үнэхээр хайртай нэгэн бол дараах 60 төрлийн номын тавиурууд тааллыг тань хүлээх нь гарцаагүй юм.







