Эртний уламжлалт амьсгалын техник: Таны оюун санааг цэгцэлж, бие организмыг эрч хүчээр хангана

2

Амьсгалах гэдэг үг магадгүй танд энгийн сонсогдож байж мэднэ, гэхдээ яг үнэн хэрэгтээ таны бодож байгаагаас ч хэцүү зүйл – нэг талаасаа бид бүгдээрээ л амьсгалдаг. Гэсэн хэдий ч зөв амьсгалахыг зуршил болгох нь хүндрэлтэй, харин нэгэнт зуршил болгосны дараа та бидэнд талархах болно.

Бид жил бүр, өдөр бүр, секунд тутамд амьсгалдаг, ер нь бол амьд байгаа бүхий л цаг хугацаандаа амьсгалдаг. Гэхдээ бидний хэд нь зөв амьсгалдаг вэ? Би амьдарч буй учир амьсгалж байгаа талаар биш, зөв амьсгалах талаар ярьж байна.

Та зөв амьсгалж сурснаар сэтгэл зовнил, депресс болон оюун санааны хямралаас бүрэн ангижрах боломжтой. Тэр ч бүү хэл амиа хорлох талаар бодож эхэлсэн хэн нэгэнд хүртэл энэхүү зөв амьсгалах техник үр өгөөжөө өгч, цаашид амьдрах хүсэл тэмүүлэлтэй болтол нь сэтгэл санааг нь дээрдүүлнэ.

Энэ талаар доктор Белиса Варниш (Belisa Varnish) ингэж тайлбарлажээ: “Гал сөнөөгч, цагдаагийн ажилтан болон цэрэг гээд өдөр тутмын ажил үүргээсээ болоод стресстдэг хүмүүст энэ техник илүү их үр өгөөжтэй.”

“Пульмонологчид хэд хэдэн үйл ажиллагааны саатлыг судалж байсан. Олон хүн эхэндээ зөв амьсгалахын ач холбогдлыг ойлголгүй зүгээр л амьсгалж байвал болох нь тэр гэж боддог. Гэвч энэ нь буруу юм.”

Буруу амьсгалдаг хүмүүст илэрдэг түгээмэл шинж тэмдгүүд:

  • Хоолойгоо үргэлж засах
  • Тогтмол санаа алдах
  • Төвлөрөх үедээ амьсгаагаа түгжих
  • Хурдан ярих
  • Зарим нэг зүйл хэлэхийн өмнө гүнзгий амьсгаа авах
  • Биеийн дасгал хөдөлгөөн хийх үедээ амаа том ангайлгах
  • Хурдан амьсгалах, стресстсэн үедээ бачуурах
  • Унтах үедээ хурхирах

Стресстсэн эсвэл таагүй зүйл тохиолдсон үедээ түр тайвширч, амьсгалахдаа анхаар. Зөв амьсгалахын тулд нуруу эгц, хэмнэлтэйгээр аль болох тайван амьсгалах хэрэгтэй. Амьсгалын цар хүрээ томорч байгааг мэдэр, дараа нь урт амьсгаа авч, гаргана.

Өдөр бүр 5 минутын турш, тайван сууж энэ техникийг бүрэн эзэмш, танд 3 өдөр байхад л болно. Амьсгалахдаа гол анхаарлаа төвлөрүүл. Амьсгалах үед янз бүрийн бодол орж ирэх эсэх нь хамаагүй, гол нь амьсгалахдаа анхаарлаа хандуулах нь чухал юм шүү.

Ерөнхийдөө, стресстэх үедээ энэхүү амьсгалын техникийг ашиглахад хамгийн тохиромжтой. Ингэж зөв амьсгалж сурснаар та амьдрал гэдэг ямар сайхан зүйл болохыг олж харах, мэдрэх ач тустай юм. Маш их тайвшралыг мэдэрнэ.

Танд эрүүл энхийг хүсье! Уур бухимдал, стрессээс болж өөрийгөө бүү зовоогоорой!

3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *