Аспириний 14 ашигтай хэрэглээ

1

Аспирин – энэ бол толгойн өвдөлт эсвэл өндөр халуурах үед хэрэглэдэг “түргэн тусламж” биш юм. Үүнийг өдөр тутмын амьдралд хэрэглэх маш олон арга байдаг. Аспирин ашиглах дараах хэд хэдэн аргыг мэдэж аваарай.

1. Уруулын скраб

Аспирин, бор элсэн чихэр, зөгийн бал, оливийн тос, витамин Е-г хооронд нь холино. Ингээд уруулын скраб бэлэн боллоо.

Аспирины 14 ашигтай хэрэглээ 2

2. Нүүрний арьс гуужуулагч

Арьс гуужуулдаг химийн бүтээгдэхүүн нүүрийг залуужуулж, арьсыг зөөлөн, цэвэрхэн болгодог. Гоо сайхны мэргэжилтнүүдэд итгэж болох ч өөрөө гэрийн нөхцөлд хийж болдог гэдгийг мэдэх үү? Үүний тулд аспиринийг хүнсний сод болон нимбэгний шүүстэй холиход л хангалттай.

Аспирины 14 ашигтай хэрэглээ 3

3. Хөгшрөлтийн эсрэг маск

Аспирин – арьсыг маш сайн гуужуулдаг. Үүний тулд хэдэн ширхэг шахмал аспиринийг аваад бүлээн ус эсвэл алимны цуутай холиход хангалттай. Ийм маскыг долоо хоногт хэдэн ч удаа тавьж болно. Энэ маск арьс татах үйлчилгээтэй юм.

Аспирины 14 ашигтай хэрэглээ 4

4. Өсгийний цууралтыг арилгах

Аспиринийг нимбэгний шүүс, устай холиод холимгийг өсгийн дээрээ тавина. 10 минут тавьсны дараа угаагаарай.

Аспирины 14 ашигтай хэрэглээ 5

5. Шавьжинд хазуулсны дараа өвдөлт намдаах

Аспирин – үрэвслийн эсрэг маш сайн эм. Шахмал аспиринийг нухаад устай хольж хазуулсан хэсэг дээр тавина.

Аспирины 14 ашигтай хэрэглээ 6

6. Нүүрний тоник

Аспиринд агуулагдах салицилийн хүчил нь нүүрний тосыг маш сайн арилгаж нүхийг цэвэрлэдэг. Алимны цууг аспиринтай хольсноор нүүрний тоник бэлэн болно. Хэрэглэхийн өмнө харшил өгөх эсэхийг шалгаарай.

Аспирины 14 ашигтай хэрэглээ 7

7. Хөлсний толбыг арилгах

Цагаан хувцасан дээр тогтсон хөлсний шар толбыг арилгах амархан. Үүний тулд хувцасаа бүлээн ус, аспиринтай холимогт хийж дэвтээнэ (5 минутаас 2 цаг хүртэл, толбоноос шалтгаална), дараа нь хувцасаа энгийн аргаар угаана.

Аспирины 14 ашигтай хэрэглээ 8

8. Дотогшоо ургасан үс

Дотогшоо ургасан үс цааш хүндэрч үрэвсэж болно. Нухсан аспиринийг үрэвссэн хэсэгтээ тавиарай.

Аспирины 14 ашигтай хэрэглээ 9

9. Цэцгийг урт хугацаагаар хадгалах

Тайрсан цэцгийг шахмал аспиринтай усанд хийвэл усанд илүү удаан хугацаагаар амьд байх болно.

Аспирины 14 ашигтай хэрэглээ 10

10. Хагны эсрэг

Хоёр ширхэг аспиринийг нухаад дараа нь шампуньдаа нэмнэ. Сайтар холиод холимгоо нойтон үсэн дээрээ түрхэж хэдхэн минут хүлээнэ. Энэ хугацаанд салицилийн хүчил нь толгойн арьсанд шингэдэг. Дараа нь үсэндээ сайтар иллэг хийж өгөөд бүлээн усаар угаана.

Аспирины 14 ашигтай хэрэглээ 11

11. Үсээ хуссаны дараа түрхэх

Үсээ хуссаны дараа үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд аспиринийг эмнэлгийн спирттэй хольж холимог бэлтгээрэй.

Аспирины 14 ашигтай хэрэглээ 12

12. Өндөгний толбыг арилгах

Хувцасан дээр тогтсон өндөгний толбыг арилгана гэдэг тийм ч амархан зүйл биш юм. Дарсны чулууг аспиринтай устай хольж бэлэн болсон зуурмагийг 30 минут толбон дээр тавиад дараа нь усаар угаагаарай.

Аспирины 14 ашигтай хэрэглээ 13

13. Үсээ хлороос хамгаалах

Бассейнд сэлэх дуртай хүмүүс усан дахь хлор будагтай үсийг гандуулдаг гэдгийг сайн мэддэг. Хэрэв энэ асуудал танд танил санагдаж байгаа бол бүлээн усанд 6-8 ширхэг шахмал аспирин хийж уусгаад холимгоороо үсээ угаагаарай. 10-15 минутын дараа цэвэр усаар зайлаарай.

Аспирины 14 ашигтай хэрэглээ 14

14. Эвэр ургах

Хэрэв таны гар эсвэл хөл дээр жижиг товруу байдаг бол энэ магадгүй эвэр байж болох юм. Хэд хэдэн аспиринийг бүлээн устай хольж скраб бэлтгээрэй. Гэхдээ юуны өмнө эхлээд мэргэжилтэнтэй зөвлөөрэй.

A mature woman taking medication
A mature woman taking medication
9
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *