Хүйтэн дайны үеийн цөмийн зэвсгийн агуулахад байрладаг дата төв

0

Хүйтэн дайны үеийн цөмийн зэвсгийн агуулахад байрладаг дата төвШведийн нийслэл Стокгольм хотын төвд Дэлхийн хамгийн сонирхолтой дата төвүүдийн нэг байрладаг. Энэ бол Шведийн интернэт үйлчилгээ үзүүлэгч Бахнхоф /Bahnhof/ компаний дата төв юм. Бахнхофын дата төв нь Стокгольм хотын төвд орших Уайт Маунтайнс уулын доор 30 метрийн гүнд байрладаг байна. Хүйтэн дайны жилүүдэд  цөмийн зэвсгийн агуулах, удирдлагын төв байсан, өндөр зэрэглэлийн хамгаалалт бүхий Пионен /Pionen/ нэртэй энэхүү байранд байрладаг уг дата төвд мөн нууц мэдээллийг олон нийтэд хүргэдэг олон улсын ашгийн бус байгууллага Викиликс байрладаг аж. Анх 1970-аад оны үед засгийн газрын үндсэн функциудыг цөмийн зэвсгийн дайралтаас хамгаалах иргэний хамгаалалтын төв хэлбэрээр баригдсан уг байгууламж 2006 онд Шведийн анхны интернэт үйлчилгээ үзүүлэгч Бахнхоф компаний байр болсон ба 3992 куб метр талбай бүхий уг байгууламжинд хоёр жилийн турш тохижилт засварын ажил хийж, цахилгаан үүсгэгчүүд болон серверүүд байрлуулсаар 2008 оны 9-р сарын 11-нд дата төв хэлбэрээр үүд хаалгаа нээсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/03/19 at 22:21

    barag oronsuuts ym bish uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *