Амь насанд аюул учруулах арван хүнсний бүтээгдэхүүн

1

Хоол хүнс бол зөвхөн амьд явахад туслах үүрэгтэй гэдгээсээ гадна хүнд амтлах таашаалыг мэдрүүлдэг зүйл. Хүний сэтгэл санааны байдал хоол хүнстэй л холбоотой. Ойролцоогоор 200,000 жилийн өмнө орчин үеийн хүн үүссэнтэй боловсруулсан хоол хүнсний түүхийг холбож бодоход тэр цагаас хойш өнөөг хүртэлх хугацаанд хоол хийх нь гэдэг нь урлаг болтлоо хөгжсөн бөгөөд зөв, бүрэн технологиор боловсруулаагүй тохиолдолд хүний амь насанд хор учруулж чадах бүтээгдэхүүнүүдээр хоол хийх болсон байна.

1. Гринландын аварга загаснууд нь каяак завиар сэлэхэд аюултайгаас гадна ходоодонд ч мөн халтай. Учир нь Гринландын аварга загас нь шээх чадваргүй байдгаас түүний биеийн эд эсэнд ихээхэн хэмжээний шүвтэр, триметиламин исэл шингэсэн байдаг аж. Гринландын овсгоотой иргэд аварга загасны махыг амталж уламжлалт зоог бэлтгэдэг байна. Хэдийгээр амталж бэлтгэсэн ч аварга загасны мах нь тэвчишгүй үнэртэйгээс гадна дотор эрхтнийг гэмтээж болзошгүй хорыг агуулсан хэвээрээ байдаг гэнэ.


2. Маш хүнд бөгөөд аюултай энэ хоол нь эртний Исланд хоол бөгөөд цахлай болон нэг зүйл тэнгисийн шувууг исгэх /үнэн хэрэгтээ ялзлах/ замаар хийдэг байна. Тороор барьсан шувуудын өд сөдийг зулгаагаад тусгайлан амталж, газар доор гурав хүртэл жилээр дарсны эцэст гаргаж ирэн иддэг. Энэ хоол нь ботулизм гэгдэх нэг төрлийн саажилт үүсгэх магадлалтай байдаг. Алдартай биологичид болон судлаачдын хамгийн сүүлийн хоол нь энэ хоол байсан тохиолдлууд цөөнгүй байдаг байна.


3. Африкын хорт бух мэлхийгээр хийсэн хоол нь Африкын Намиб улсын хувьд нарийн идээнд тооцогддог бөгөөд энэ мэлхийний хор нь бөөрний дутагдал, булчингийн гэмтэл үүсгэхээс гадна үхэлд ч хүргэж чаддаг. Хорт бух мэлхийгээр хоол бэлтгэхдээ хорыг саармагжуулдаг тусгай хавтангууд бүхий саванд дуртай зүйлстэйгээ хамт хийн болгодог байна.


4. Битүү чанасан Азийн сарьсан багваахай нь Азийн хамгийн хачин хоолнуудын нэг бөгөөд түүнийг тахианы тунгалаг шөлөнд буцалгаж бэлтгэдэг байна. Сарьсан багваахайг дотор эрхтнүүдийнх нь хамт бүтнээр нь иддэг энэ хоол харахад тун таагүй байдалтай боловч тун давгүй амттай. Гэхдээ халдварт өвчин үүсгэх магадлал маш өндөртэй байдаг байна.


5. Од жимс буюу Карамбола нь энэхүү жагсаалтан дахь харахад маш гэм зэмгүй, хорхой хүргэм зоог. Төгс од хэлбэрийн таван дэлбээ бүхий Азийн энэ жимсийг хөндлөн зүссэн байдлаар олгодог. Энэ жимсийг идэхэд толгой эргэдэг. Учир нь энэ жимс нь мэдрэлийн хор болон хурган чихний хүчил агуулсан байдаг. Түүнчлэн бөөрийг гэмтээхээс гадна ноцтой тохиолдолд амь насанд хүртэл аюул учруулдаг байна.


6. Япон Солонгосын зоогийн газруудад Барууны жуулчдын сонирхлыг татахаар санал болгодог суши нь түүхийгээр барахгүй хагас амьд байдгаараа онцлог. Суши баарнуудын үйлчлүүлэгчиддээ барьдаг хоёр таллан хуваасан жижиг наймаалжийг авчирдаг ба шар буурцагны соустай хамт олгогддог энэ наймаалж нь бүрэн амь тасраагүй, тэмтрүүлүүд нь татганан хөдөлсөөр байдаг байна. Хагас үхсэн наймаалжны тэмтрүүлэнд хахаж үхсэн хэд хэдэн тохиолдол байдаг байна.


7. Эмгэн хумс болон нялцгай биетний өндөг буюу түрс нь Оросын алдартай хоолнуудын нэг. Харин эмгэн хумс нь Францад алдартай зоог. Чанаж болгосон бөднө шувууны өндөгтэй хамт олгодог энэ зоогийг гриллдсэн хүнсний ногоо, өвөрмөц салаттай хамт өгдөг. Амтлагчнуудтай хамт жижигхэн шилэн саванд цэвэрхэн савласан энэ хоолны хэрэглээнээс болж тархинд нь шимэгч үүсэж, амиа алдсан тохиолдлууд байдаг байна.


8. Америкийн баруун өмнөд хэсэгт хоржигнуурт могойгоор хоол бэлтгэдэг. Азийн зүүн өмнөд хэсэгт наж могой болон бусад төрлийн могойнуудаар могойн махтай хавчуургатай талх хийдэг. Могойн хор нь эд эсэд нь шингээгүй байдаг учир хорны булчирхайг авч хаясан тохиолдолд аюулгүй хүнс байдаг. Арьсыг нь салгаж, шарсан могойн мах үхэр эсвэл тахианы махнаас нэг их онцгойрч ялгарам амтгүй юм.


9. Зарим амьтны дотор гэдэс, нөхөн үржихүйн эрхтэн, мэдрэлийн системийн эрхтнүүд нь хачирхалтай боловч алдартай зоог болдог. Дотор гэдэс, үхэр болон хурга, хонины засаа нь соустай хамт олгогддог. Европын зарим зоогийн газруудын цэсэнд гахайн гэдэс, хонины толгой, загасны нүд зэрэг содон хоолнууд харагддаг. Эдгээр хоолнууд нь шимэгч хорхойн халдварыг дагуулах эрсдэлтэй.


10. Литва улсад хэрээний бялуу нь хэрээний махаар хийдэг уламжлалт хоол бөгөөд залуу хэрээний махыг сайтар халаасан тосонд шарж, гриллдсэн хүнсний ногоотой хамт олгодог байна. Бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг гэгддэг энэ хоолны хэрэглээ Зөвлөлтийн эзлэлтийн үед илэрхий буурсан байна.

8
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/05/03 at 17:18

    ааа балиар юмаа

  2. Eenjig

    2013/05/03 at 17:21

    хамгийн сүүлийнх нь хор биш юм биш үү :d

  3. uniQu3

    2013/05/03 at 19:08

    baliar ymaa

  4. Uzumaki_Naruto

    2013/05/03 at 19:31

    сүүлийнх өөрийгөө удирдахгүй болгох л хортой муу?

  5. Зочин

    2013/05/03 at 23:31

    zavaan yom aa,suuliinh n dur huseldee avtaad uuriiguu barij diilehgui uhdeg yom shig bn hahaha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *