Тог цахилгаан үргэлж аюултай байдаг. Тийм ч учраас олон хүн гэмтэж бэртэж, зарим нь болгоомжгүйгээсээ болж амь насаа хүртэл алддаг. Анхаарал болгоомжгүйгээс үүдэж олон хүн амь насаа харамсалтайгаар алдах нь бий. Саяхан гадны нэгэн улсад гурван хүн том хэмжээтэй шат зөөж явж байхдаа цахилгаан утсанд цохиулан, нэг нь амь насаа алдаж буй бичлэг интернет орчинд тавигджээ. Цахилгааны хүчдэлд цохиулсан хүн газар дээрээ амь насаа алдаж, амьдаараа шатсан байна.
Зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхэд үзэхийг хориглоно!
Энэхүү бичлэг цахим ертөнцөд тавигдсанаас хойш олон хүнд хүрсэн юм. Хэдэн хормын турш амьдаараа галд шатаж буй хүнийг харсан хүмүүс шоконд орцгоожээ. Бичлэг дээр тодорхой харагдахгүй байгаа ч, амь насаа алдсан хүн хөл нүцгэн явж байсан бөгөөд энэ нь цахилгаанд цохиулах үндэс болсон гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа юм. Аялж, зугаалж явахад ч гэсэн цахилгааны утсанд цохиулж, энэ мэтээр амь насаа алдах явдал тохиолддог нь нууц биш.
Олон хүмүүс энэ бичлэгийг фэйсбүүктээ шэйр хийж, найз нөхөд болон ойр дотныхондоо анхааруулж байгаа аж.
Видео бичлэг
Чингүн Б.
2018/07/08 at 22:30
Монголд энэ төрлийн ажил мэргэжил эзэмшсэн, ийм хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс олон байдаг. Тэдгээр хүмүүст болгоомжтой байж, амь насаа хамгаалах хэрэгтэйг анхааруулж, ийм мэдээ оруулсан байх.
Erdenebayar Bayarjargal
2018/07/09 at 03:03
Чингүн Б. Үгүйэ ердөө л хандалт авах гэж ийм мэдээ оруулсан