Одооноос эхлэн орон дотроо хэрхэвч хийж болохгүй 6 зүйл

2

Бид заримдаа орыг унтаж амрах зориулалтаар биш, өөр зүйд ашигладаг. Гэвч энэ нь эрүүл мэнд, амь насанд ямар эрсдэлтэй болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Иймд бид та бүхэнд орон дотроо хэрхэвч хийж болохгүй 6 зүйлийг хүргэхээр бэлтгэлээ. Та энэхүү мэдээллийг уншсаны дараа эрүүл мэндээ ямар их хохироодог байснаа олж мэдэх болно.

1. Тэжээвэр амьтантайгаа цуг унтах

Тэжээвэр амьтан тань магадгүй өхөөрдөм, хөөрхөн байж болох хэдий ч биедээ асар их нян, бактери тээж явдгийг та мэдэх үү? Учир нь тэжээвэр амьтад тоостой, тоосгүй хамаагүй хэвтэхийг хүссэн газраа очиж хэвтдэг. Тиймээс тэжээвэр амьтнаа орондоо цуг авч унтах нь тийм ч сайхан санаа биш юм.

 

2. Утсаа хажуудаа тавих

Мэдээж хэрэг интернет хаа сайгүй тархаж, хүмүүс цахим ертөнцийн боол болсонтой маргах хүн нэгээхэн ч үгүй. Тэр ч үүднээсээ үүнээс болоод олон мянган хүн эрүүл мэнд, бие эрхтнээрээ хохирч байгаа гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Орондоо орчихоод гар утсаа ашиглах нь нойргүйдэлд хүргэхээс гадна утасны хурц гэрэл харааг муутгаж, тархи, толгойг маш ихээр ядраадаг байна. Тиймээс болж өгвөл орондоо орохдоо гар утсаа өөрөөсөө хол тавьж байгаарай.

 

3. Ажлаа хийх

Орон дээрээ ажлаа хийнэ гэдэг шууд утгаар бодоход л ямар ч утгагүй санагдаж байгаа биз дээ? Хамгийн гол нь орон дээрээ ажлаа хийх нь ямар ч үр бүтээлгүй бөгөөд хий дэмий цаг өнгөрөөхөд хүргэдэг. Учир нь ор бол хүн унтаж амрахад зориулсан зүйл болохоос ажил, хөдөлмөрөө хийхэд зориулагдсан зүйл биш. Хүмүүс ихэнх үед зөөлнийг нь бодож орон дээрээ гарч суугаад ажлаа хийхийг боддог ч хүний оюун ухаанд “Орон дээрээ байна. Сайхан амардаг ч юм билүү?” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг байна.

 

4. Эд хогшлоо тавих

Ор шиг сайхан том овор, зайтай зүйл магадгүй ховор байж болох юм. Тэр ч үүднээсээ хүмүүс орон дээрээ сууж байгаад цүнхээ ухаж, хамаг эд зүйлсээ орон дээрээ гаргаж тавьдаг. Гэвч энэ нь таны эд зүйлсэд хуримтлагдсан элдэв янзын нян, бактерийг ор руу чинь дамжуулах гүүр болдог байна. Улмаар төрөл бүрийн өвчин тусах сөрөг нөлөөтэй ажээ.

 

5. Дотуур өмдөө тайлахгүй унтах

Эрдэмтэн судлаачид үүнийг баталжээ. Учир нь дотуур өмдтэйгөө унтсанаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаагүй бэлэг эрхтнээ өвчлүүлэх үндэс болдог байна. Үүнээс болж эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн хавиар загатнаж, өвчлөл үүсдэг гэнэ. Энэ нь дотуур өмдний материалтай холбоотой хэдий ч шөнө унтахдаа ичимхий эрхтнээ амраах хэрэгтэй болохыг эмч нар зөвлөжээ.

 

6. Сэрүүлгээ ойр тавих

Хэрвээ сургууль, ажил албанаасаа байнга хоцордог бол сэрүүлгээ ойрхон тавьчихаад, дуугарах үед нь тэр дор нь босолгүй тав, таван минутаар ухраадаг хүмүүсийн нэг гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Тиймээс сэрүүлгийг аль болох өөрөөсөө хол тавьж, анх тохируулсан цагтаа сэрж хэвшээрэй. Ингэвэл зарим нэг асуудал ядах юмгүй шийдвэрлэгдэх болно.

29
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *