Хэрэггүй болсон ундааны хуванцар савыг хэрэглээ ихтэй сагс болгоцгооё!

4

Сүүлийн үед хуванцар саваар гар урлал хийдэг моод дэлгэрчээ. Тиймээс та бүхэндээ хуванцар савыг дахин ашиглах зарим нэг санаа оноог танилцуулахаар бэлдлээ.

Хуванцрыг сүлжиж сагс, ваар, цүнх, тэр ч бүү хэл хивс ч хийж болдог ажээ.

Харин миний хувьд угаалгын өрөөндөө цагаан хэрэгслийн сагс хийх нь илүү таалагдсан юм. Хөнгөхөн, бат бөх бас ариун цэврийн хувьд цэвэрхэн, яагаад гэвэл уг материал нь чийг болон угаалгын бодисонд муудахгүй. Үүнээс гадна энэ материалаар сагс яаж хийдэг аргыг хараад бүр ч таалагдсан, сагсыг маш амархан сүлжинэ. Сагс сүлжих ямар ч туршлагагүй би хүртэл нэг үдшийн дотор хийчихсэн гээд бод доо.

Хуванцар сав ашиглан хийх гар урлалын эд зүйлс

1. Ажлаа эхлүүлэхээс өмнө хуванцар саваа наалт, цавуу зэргээс нь сайтар цэвэрлэнэ. Эс бөгөөс цавуутай хэсгээр амархан бохирдож гадаад үзэмжийг гутаахад хүргэдэг.

2. Мөн сав болгоны ёроол болон хоолойг зүсэж авна.

3. Дараа нь хуванцар саваа цилиндр байдлаар нь буюу уртаар нь хайчилна. Хайчлах өргөн нь – 1,5 см.

Энэ хэмжээсээр хайчилж чадвал 1:8 пропорциор гарна, нэг ёсондоо уртын хэмжээний хувьд. Хэдий хэр уртыг бэлдэж чадна төдий чинээ сагс сүлжих хугацааг богиносгож хөдөлмөрөө хөнгөвчилж чадахыг анхаараарай.

Мөн хайчилсан хуванцрын чанараас сагсны үзэмж ч мөн шалтгаална.

Тусгай төхөөрөмж ч байдаг – шил зүсэгч нь хуванцар савыг ямар ч өөгүй жигд зүсдэг байна. Гэхдээ ийм тусгай багаж байхгүй ч гэсэн хайч зэргээр цэвэрхэн хайчлах бүрэн боломжтой.

4. Сагс сүлжих хоёр арга бий: өнцөгтэй болон хавтгай. Үүнээс шалтгаалж материалаа хэрхэн хайчлахаа шийднэ.

Өнцөг гарган сүлжихэд хуванцар саваа уртаар нь тасалж тэгш өнцөгт бэлдэнэ, ингээд л нарийхан богино туузууд бэлдэж эхэлнэ. Жигд болгохын тулд маркераар материал дээрээ зурж тэмдэглээрэй.

Хавтгайгаар нь сүлжихэд хуванцар саван дээрээ зохих өргөнтэй шархны лент наагаад тусгай багажаар эсвэл хайчаар хайчилж урт бэлдэцээ бэлдэнэ. Өөрөөр хэлбэл нэг савнаас нилээн урт бэлдэц гарна гэсэн үг. Бэлдэц нь спираль хэлбэртэй байдаг.

5. Ийм байдлаар сүлжинэ.

6. Бас илүү амархан аргаар ч сүлжиж болно. Үүний тулд зохих хэмжээтэй хайрцаг олоод амыг нь доош харуулан тавиарай. Сүлжихдээ яг хайрцагтаа барьж байгаад сүлжинэ.

Сүлжих ажлыг илүү амар бөгөөд хялбар болгохын тулд захуудыг нь резинээр тогтоож болно. Дараа нь сагсаа сүлжиж дуусгаад зай завсар гарвал гүйлгэж чангалж ч болох юм. Сагс сүлжихэд эхний хоёр эгнээ л хэцүү, цаашаа сүлжихэд амархан байх болно.

Сагсны өндөр хэмжээндээ ирлээ гэж үзвэл хуванцар бэлдэцийн үзүүрүүдийг дотогш нь нугалж цавуугаар наана. Одоо бариул хийх л үлдлээ. Сагсаа хажуугаар нь харуулаад хийвэл илүү амар байх болно.

7. Хуванцар саваар хийсэн сагсыг ахуйн болон чимэглэлийн зориулалтаар ашиглахад маш таатай байдаг. Хир тортог арилах нь амар, үзэмжээ удаан хадгалж чаддаг.

Зөвлөгөө

Хэрвээ хувцасны шүүгээгээр дүүрэн хувцас, хог новш дүүрч хариугүй дэлбэрдгийн даваан дээр ирвэл цэвэрлэгээ хийх цаг болсныг илтгэж байна. Гэхдээ бүгдийг яаран гаргаж хаях гэсний хэрэггүй, зарим нэг эд хогшилд хоёр дахь амьдрал бэлэглэж болно.

Хуванцраар хийсэн сагсыг зөвхөн угаалгын болон гал тогооны өрөөнд төдийгүй ландшафтын дизайн, цэцэрлэгт хүрээлэнд ч ашиглаж болно.

Материалын бат бөх, халуун болон хүйтэн хэмд тэсвэртэй, хөнгөн – энэ бүх чанар ардын уламжлалт гар урлал гэж хэлж болно.

Хуванцар сав ашиглах аргуудыг та найз нөхөдтэйгөө сошиал сувгаар хуваалцаарай. Магадгүй хэн нэгэн нь хуванцар саваар сагс сүлжих нь таалагдах ч юм билүү?

19
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ajyyd Magsar

    Ajyyd Magsar

    2018/07/09 at 22:47

    Цэцэгийн сав үзэг харандааны сав, савангийн хайрцаг г.мэт янз бүрийн сав хийгээд өрхийн төсөвөө хэмнээрэй хүүхэдүүдээ зуныхаа амралтаар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *