Цус харвалтаас урьдчилан сэргийлэх үнэтэй зөвлөгөөнүүд. 55-аас дээш насныханд хамгийн чухал мэдээлэл

0

Тархины цусан хангамж доголдсоноос болж цус харвалт явагддаг. Эрсдэлтэй бүлэгт: 55-аас дээш насныхан, ялангуяа эмэгтэйчүүд багтана. Цус харвалтын дараа зарим нэг өвчтөнүүд бүрэн эдгэрдэг. Гэхдээ бодит амьдрал дээр гуравны хоёр нь цус харвалтын дараа хөгжлийн бэрхшээлтэй болж үлддэг байна.

Юуны түрүүнд та бүхэндээ ерөнхий зөвлөмжийг хүргэхээр бэлдлээ. Дараа нь урьдчилан сэргийлэх үндсэн зарчмуудыг танилцуулах болно.

Цус харвалтаас урьдчилан сэргийлэх ерөнхий зөвлөмжүүдээс дурдвал:

1. Байнгын дасгал сургуулилт. Зүрхний шигдээсийн эрсдэлийг 30-50 хувиар бууруулна. Долоо хоногтоо ядаж 5 удаа 30 минутаар дасгал хийж заншаарай.

2. Согтууруулах ундааны хэрэглээг хяналтдаа байлгах. Согтууруулах төрлийн ундааны хэт их хэрэглээ нь тархины цусан хангамжинд сөргөөр нөлөөлдөг. Өдөрт хоёроос илүү удаа архи уухад цус харвалтын эрсдэлийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

3. Биеийн жингээ хэмжээнд нь барих. Өөрийн жингийн 5-10 хувийг л хас, ингэснээр цусны даралтыг хэвийн тогтмол байлгах мөн цусан дахь сахарын түвшинг барьж чадна. Чихрийн шижинтэй хүмүүс цус харвах магадлал 4 дахин их байдаг.

4. Тэнцвэртэй хоол хүнс хэрэглэнэ. Жимс, ногоо, үр, тариа, самар, өөхгүй мах, загас зэрэг нь цус харвах эрсдэлийг 25 хувиар багасгана.

5. Тамхи татахгүй. Ойлгомжтой хүчин зүйл мэт санагдах байх, гэхдээ байнга санаж явах зүйл мөнөөс мөн.

Таны урьд нь сонсож байгаагүй зөвлөгөөнүүд

1. Калигаар баялаг хоол хүнс хэрэглэнэ

Америкийн зүрх, судасны холбооноос хийсэн саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад калиг их хэмжээгээр хэрэглэхэд цус харвалтын эрсдэлийг бууруулж байжээ. Ялангуяа цэвэршиж байгаа эмэгтэйчүүд үүнийг онцгой анхаарах хэрэгтэй.

Өөртөө их хэмжээний кали агуулдаг хоол хүнс:

  • Хар шош
  • Хар бараан өнгийн навчит ногоонууд
  • Амтат төмс
  • Чангаанз
  • Хулуу
  • Элгэн тараг
  • Тослог далайн загас
  • Авокадо
  • Мөөг
  • Гадил

 

2. Шоколадны хэрэглээ

Хэрвээ танд шоколад таалагддаг бол танд дуулгах сайхан мэдээ байна. Хар шоколад байнга хэрэглэдэг, жишээ нь долоо хоногтоо нэг удаа ч юм уу иддэг хүмүүсийн дунд цус харвалтын эрсдэл 30 хувиар бага байгааг хэд хэдэн удаагийн судалгаагаар тогтоожээ.

Үүнээс гадна чихрийн шижин тусах магадлалыг ойролцоогоор 30 хувиар багасгаж байна, харин зүрхний өвчлөлийн эрсдэлийг 40%-иар бууруулж байгаа үр дүн ажиглагджээ. Какао их байх тусам илүү үр дүнтэй. Шоколаданд байгаа какаоны орц 60 хувиас илүү болон үүнээс өндөр байх ёстой.

 

 

3. Архаг хурхирах өвчнийг эмчлэх

Нойрондоо хурхирч байгаа хүнд тэр болгон онош тавиад байдаггүй. Насанд хүрсэн 15 хүний 1 нь архаг хурхиралтаар шаналдаг гэсэн тооцоо судалгаагаар гарчээ. Мөн эмнэлгийн албан ёсны сайтаас харахад архаг бус мөн хөнгөн хэлбэрийн хурхиралт ч гэсэн цус харвахад хүргэж байна.

Эмэгтэйчүүдийг бодвол эрчүүд энэ өвчнөөр 3 дахин шаналдаг. Хэрвээ та нойрондоо хурхирдаг бол энэ асуудлаас аль болох эрт салахыг хичээгээрэй.

 

4. Шүдний эмчид үзүүл

6 сар тутамд шүдээ бүрэн мэргэжлийн түвшинд цэвэрлүүлснээр зүрхний шигдээсийн эрсдэлийг 24%-иар, харин цус харвалтын эрсдэлийг 13 хувиар тус тус буруулж чадна. Шүдний эмч зүрхний өвчлөлийн шинж тэмдгийг таньж чаддаг. Жишээ нь, буйл хавагнах, шүд сулрах зэрэг нь өвчин эхэлж байгаагийн анхны шинж тэмдэг болох талтай.

 

5. Өөр бусад этгээд шинж тэмдгүүдийг ажиглаарай

Бидний бие махбод төрөл бүрийн дохио өгдөг, тиймээс этгээд гэсэн болгоныг бид анхаарч ажиглаж байх ёстой. Жишээ нь: амьсгаадах, зүрхний хэмнэл өөрчлөгдөх, эсвэл хурдан ядарч сульдах. Хэрвээ та ямар нэгэн хэвийн бус зүйл ажигласан бол тоолгүй орхиж болохгүй, заавал мэргэжлийн эмчид хандан үзүүлэх шаардлагатай.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *