Амттай, хийхэд хялбар, шим тэжээл сайтай 10 шөлний жор

5

Шөл гэдэг бол бидний амьдралын нэгэн үндэс тулгуур. Зарим газар шөл бараг иддэггүй бол өөр бусад нутагт амьдралаа шөлгүйгээр төсөөлөх аргагүй байдаг. Шөл хийнэ гэдэг бол зүгээр нэг шараад чанаад байдаг зүйл биш бөгөөд олон төрлийн хүнс, ногоог янз бүрээр боловсруулж, олон төрлийн үйлдэл хийхийг хэлнэ. Магадгүй хэн нэгэнд таны шөл хийдэг арга хэрэгтэй болсон бол түүнийгээ бүү харамла… дээр нь өөрийнхөө бодсоныг нэмж зөвлө!

Аль эртнээс танил болсон борщ, щей, солянок, ухи болон бусад шөл хийх аргуудыг энд дахин давтахгүй бөгөөд тэдгээр нь хүн болгоны л хийж чаддаг зүйл. Харин энэ удаа нилээд өвөрмөц боловч амты хувьд дээрх алдартай шөлнүүдээс огт дутахгүй шөл хийх аргуудыг танилцуулъя.

Утсан тахианы мах, хайлуулсан бяслагтай шөл

Утсан тахиагаа чанаад, жижиг хэсэг болгоод шөлөн дээрээ шарсан лууван, сонгино, төмс хийж чанах ба дээр нь тахианы мах болон 2-3 халбага хайлуулсан бяслаг-сыр хийнэ. Давс болон амтлагчаа та өөртөө тааруулаарай.

 

Kalakeitto – Финляндын загасны шөл

Тарган улаан загас чанаж гаргаад яснаас нь салган шөлөн дээрээ төмс, тосонд шарсан сонгино хийж чанах ба дээр нь ясгүй болсон загасны махаа хийж, дараа нь аяга зөөхий хийнэ. Давс амтлагч, ногоог та өөрийнхөө хүссэнээр тааруулаарай.

 

Бөөрөнхий махтай хулууны зутан шөл

Татсан махаар хийсэн бөөрөнхий махаа чанаад гаргана. Шөлөн дээр нь төмс, шарсан сонгино, Болгар чинжүү, хулууны дөрвөлжилж хэрчсэн хэсэг хийж болтол нь чанах ба дээрээс нь зөөхий, бөөрөнхий мах, амтлагч ногоогоо хийнэ. Давс болон амтлагчаа өөрийн хүссэнээрээ тааруулна.

 

Вандуйн зутан шөл

Эхлээд мах юм уу тахианы махаа чанаж шөл гаргаад махаа жижиглэн салгана. Шөл дээрээ шинэхэн ногоон вандуй, шарсан сонгино, лууван, төмс (оронд нь манжин байж бас болно) хийгээд болох үед блендерээр нухаж дээрээс нь цөцгийн тос, махаа нэмнэ.

 

Лешта хэмээх Болгар шөл (сэвэгтэй шөл)

Сэвэгээ 2 цаг усанд хийж дэвтээх ба энэ хоорондоо сонгино, лууван, болгар чинжүү, цоохор майлз, сармисаа жигнэж болгоно. Дээр нь улаан лоолийн паста, нэг халбага сахар, ус нэмж сэвэгээ хийгээд болтол нь чанана. Илүү хурц болгох сонирхолтой бол ус биш шөл, мөн мах нэмж болно.

 

Цагаан мөөг, хатаасан талх бүхий бяслагны шөл

Усан шөл дээрээ хайлуулсан бяслаг-сыр хийж бүрэн уусгаад дээрээс нь сонгино, цагаан мөөг, яншуй хийж багетаар хийсэн жижиг хатаасан талхны олон жижиг дөрвөлжингөө хийнэ. Давс амтлагч нь таны сонирхол.

 

Хиамтай вандуйн шөл

Дэвтээсэн вандуйгаа усаар зайлаад, чанаад, хөөсийг нь авч дээрээс нь дөрвөлжилж хэрчсэн төмс, сонгино, лууван, нимгэн хэрчсэн хиамаа хийгээд чанах ба дээрээс нь халбага хайлуулсан бяслаг-сыр, давс, амтлагч ногоо, сармис хийнэ.

 

Эрдэнэ шиштэй Араб шөл

Хонины татсан мах, сонгино, лооль, улаан лоолийн паста зэргээ бүгдийг нь тосонд шарна. Дээр нь усан шөлөө нэмж дөрвөлжилж хэрчсэн төмс, хагас аяга будаа, ихээхэн хэмжээний амтлагч ногоо болох куркума, халуун чинжүү, давс, нэг аяга чанасан эрдэнэ шиш, бусад амтлагчаа хийнэ.

 

Ногоон вандуй, бяслагтай тахианы шөл

Тахианы махаа чанаад жижиг хэсэг болгоод гарсан шөл дээр нь дөрвөлжилж хэрчсэн төмс, шарсан сонгино, лууван нэмнэ. Бяслагаа үрж жижиглээд дээрээс нь өндөг, гурил хийж хольсоор маш өтгөн  зүйл болгоно. Үүгээр бөмбөлөг хийж буцалж байгаа шөлөнд хийх ба дээрээс нь чанасан махаа тосонд шараад хийнэ. Болох үед нь вандуй болон бусад амтлагчаа хийнэ. Давс болон амтлагчаа өөртөө тааруулаарай.

 

Үхрийн махтай шурпа

Хүчтэй гал дээр үхрийн махаа шарж дээрээс нь сонгино, лууван хийгээд ус нэмж цаг гаруй зөөлөн буцалгах ба дараа нь томоор хэрчсэн ногоо болох Болгар чинжүү, төмс, лооль, янз бүрийн амтлагч, давс, сармис, халуун чинжүү (зүсэхгүй) хийгээд дахин цаг гаруй зөөлөн буцалгана. Халуун чинжүүгээ аваад амтлагч нэмж дахин 5 минут чанана.

Сайхан хооллоорой!

6
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *