Таны мэдлэгийг тэлж, ертөнцийг үзэх үзлийг чинь ч өөрчлөх хүчтэй 13 сонирхолтой баримт

0

Хичээл хэтэрхий уйтгартай мэт санагдаж, ангийн цонхоор тэнгэр ширтэж, гэртээ эргэн ирмэгцээ видео тоглоом тоглож, телевиз үзэж, дуу сонсож, бичлэг үзсээр мэдвэл зохих баримтуудыг анзааралгүй өнгөрүүлсээр байна уу? Манай сайт уншигч танд таны мэдлэгийг тэлэх маш сонирхолтой 13 баримтыг хүргэж байна.

1. Галын дөл сүүдэргүй байдаг

Галын дөл сүүдэргүй байдаг шалтгаан нь гал өөрөө гэрлийн эх үүсвэр гэдэгтэй холбоотой. Галын дөлний сүүдэр харахыг хүсвэл галнаас илүү хурц гэрэл цацруулах ямар нэгэн зүйл хэрэгтэй болдог аж.

 

2. Матт сүүн шилийг скоч ашиглан нэвт харагддаг болгох боломжтой

Матт сүүн шил нь гэрлийг нэвтрүүлэхээс илүүтэйгээр сарниулах хандлагатай байдаг нь шилний цаана буй зүйлсийг тод харах боломжгүй болгож байдаг ажээ. Тэгвэл матт сүүн шилэн дээр скоч нааснаар шилийг нэвт харагддаг болгох боломжтой байдаг байна.

 

3. Шар өнгийн таглаа нь савласан бүтээгдэхүүнүүдийг онцгой орц найрлагатай гэдгийг илтгэдэг

Та магадгүй өмнө нь шар өнгийн таглаагтай хийжүүлсэн ундаа харж байсан биз ээ. Тэгвэл шар өнгийн таглаа нь тус хийжүүлсэн ундаанд ихэвчлэн агуулагддаг улаан буудайн оронд чихрийн манжин зэрэг өвөрмөц орц, найрлага агуулагдсан гэдгийг илтгэдэг аж.

 

4. Усанд удаан хугацаагаар байх үед хурууны өндөг үрчлээтдэг нь дараах шалтгаантай

Усанд удаан байх үед хурууны өндөг орчмын хялгасан судас нарийсч, хурууны өндөг үрчлээтдэг байна. Ингэснээр хүн гулгамтай орчинд аливаа зүйлийг барьж авахад хялбар болдог давуу талтай.

 

5. Хэрэв та интернет хөтөч дээрээ 241543903 гэж хайвал ийм зурагнууд гарч ирнэ

Интернет хөтөч рүүгээ ороод 241543903 гэсэн тоог бичиж хайвал танд толгойгоо хөргөгчид хавчуулсан хүмүүсийн зурагнууд гарч ирэх болно. Хамгийн анх David Horvitz хэмээх нэгэн эр өөрийн хөргөгчний серийн дугаар болон хөргөгчинд байсан шошны бар кодыг нийлүүлэн бичиж өөрийн зургаа нийтэлсэн нь олон нийтийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж байв.

 

6. Будда бурхны толгой дээр үс биш 108 дун байдаг

© Pixabay.com

Эртний домогт Будда алсыг зорьж, бясалгал үйлдэж байх тэр цагт нар өндөрт хөөрч түүний толгойг нарны хурц туяа шарж эхлэх үед эмгэн хумснууд Будда бурхны толгой дээр гарч түүнийг хамгаалж, өөрийн амийг өгсөн түүхтэй. Ийнхүү түүний толгой дээр үсний оронд 108 дунг дүрслэх болжээ.

 

7. Гадил, өргөст хэмх нь жимс бол гүзээлзгэнэ жимс биш

© Pixabay.com © Pixabay.com © Pixabay.com

Ургамал судлалд жимс гэдэг нь хальстай, гол нь шүүслэг, дотроо үртэй байна хэмээн тодорхойлсон байдаг. Иймээс усан үзэм, улаан лооль, өргөст хэмх, гадил, хаш зэргийг жимс хэмээн нэрийддэг аж. Харин үхрийн нүд, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэргийг самар жимс хэмээн шинжлэх ухаанд авч үздэг байна.

 

8. SpongeBob хүүхэлдэйн кинон дээрх байшингууд хог хаягдлаар хийгдсэн байдаг

© SpongeBob SquarePants / Nickelodeon Animation Studio, © CrowzRSA / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

SpongeBob хүүхэлдэйн кинон дээрх байшингуудын хэлбэр дүрсийг анхааралтай ажиглавал далайд хаягдсан машины хуучин янданг санагдуулах ажээ.

 

9. Ариел болон Геркулес нар хамаатнууд

© The Little Mermaid / Walt Disney Pictures, © Hercules / Walt Disney Pictures

“The Little Mermaid” хүүхэлдэйн киноны Ариел бол Тритоны охин гэдгийг үзэгчид мэдэх биз ээ. Тэгвэл Тритон нь Посейдон тэнгэрийн хүү юм. Тэгвэл Геркулесийн аав Зевс тэнгэр болон Посейдон нар ах дүүс гэж үзвэл Ариел болон Геркулес нар хамаатнууд болох ажээ.

 

10. Марио толгойгоороо юм мөргөдөггүй

© Super Mario / Nintendo

Супер Марио өөрийн найз гүнж Peach-ийг аврахаар олон олон адал явдал туулдаг гэдгийг бид сайн мэдэх билээ. Тэр бүхэндээ тэрээр үсэрч замдаа таарсан саадыг даван гардаг. Энгийн нүдээр харахад Марио үсрэхдээ толгойгоороо юм мөргөөд буй мэт боловч үнэн хэрэгтээ гараараа цохидог ажээ. Түүнчлэн тус тоглоомон дээрх үүл болон ургамал моддын хэлбэр хоорондоо ижил байдаг.

 

11. Алдартай дууны клип дээр Microsoft Excel программыг ашиглан зурвас илгээсэн нь

© Nelly / YouTube, © Nelly / YouTube

Зөвхөн алдартнууд л ухаалаг утас барьдаг байсан 2000-аад оны эхэн үеийн энэхүү дууны клип дээр дуучин Kelly Rowland Microsoft Excel программыг ашиглан зурвас илгээж байгаа нь тодхон харагдаад өнгөрдөг.

 

12. Сфинкс сүүлтэй байдаг

© EliziR / Wikipedia Commons, © CC BY-SA 3.0

Бид бүхэн Гизагийн пирамидийн хамгаалагч Сфинксийн төрхийг хараад андахгүй мэдэх билээ. Харин та түүнийг сүүлтэй гэдгийг өмнө нь сонсож байсан уу?

 

13. Наймын тоотой хөзөрний дүрс дунд наймын тоо харагддаг гэдгийг та хэдэн настайдаа анзаарч байсан бэ?

Бусдын тэр бүр мэдээд байдаггүй сонирхолтой баримтуудыг сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

12
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *