Жирийн нэг хуримын даашинзыг хатан хааны гоёл болгож чадсан 19 сүйт бүсгүй

0

“Хурим” гэдэг үг яах аргагүй гоёл гэдэг ойлголттой холбогдоно. Гоёл – мартагдашгүй, гоёмсог хуримын даашинз. Хурим хийсэн хүмүүс өөрт тохирох хуримын даашинз олох нь ямар хэцүү ажил болохыг мэдэрсэн болов уу? Энэ тохиолдолд уран сэтгэмж, гарын ур л хэрэг болно: тэнд нь засаад, энд нь чимээд, ханцуй нэмээд, нуруу гаргаад… Зарим нэг нь бүр өөрөө шинээр оёхоор зориглоно. Энэ их хичээл зүтгэлийн ачаар мөрөөдөл биелсэн юм шиг л хуримын даашинзтай болох ажээ.

Хуримын даашинзыг засах эсвэл өөрийн гараар оёсон эдгээр бүсгүйчүүдийн өмнө мэхийн ёсолмоор байна. Тэд энэ тал дээр жинхэнэ авьяас чадлаа харуулж чадсан юм. Бонуст нь – хүсэл, зориг байвал спорт хувцсаар ч хуримын даашинз оёж болдгийг сонирхуулах болно.

Ийм байсан – Ийм болсон. Даашинзанд их өөрчлөлт хийлээ. Бас ханцуйг нь ч авлаа.

© travelsizedmacgyver / Reddit

 

1986 оны 25 долларын үнэтэй даашинз байснаа одоо миний мөрөөдлийн даашинз боллоо

© FakeBeccaJean / Reddit

 

Миний өөрийн зассан хуримын даашинз. Торон ханцуйг нь мөр хүртлээ богиносгосон юм

© sarcastic_ginger / Reddit

 

Даашинзаа бага зэрэг зассан, ялангуяа халаастай болсонд би их баяртай байна

© Howardbanister / Reddit

 

Ээжийн 1958 оны хуримын даашинзнаас өөрийнхөө хуримын даашинзыг оёлоо

© janetmacklinFBI / Reddit

 

Ээж минь өнгөрөөд 4 жил болж байна, гэхдээ би түүнийхээ хуримын даашинзыг өмсөхөөр шийдсэн. Оёдолчин надад зааварлаж зөвлөсний ачаар би даашинзыг засаж чадсан юм.

© xxagent355xx / Reddit

 

Эмээгийн маань хуримын даашинз. Цайруулж чадсан болохоор шинэ юм шиг л гялалзаж байна

© moonlightsmyway / Reddit

 

Би удахгүй энэ гайхалтай эмэгтэйтэй хуримлана. Найзтайгаа нийлж байгаад ээжийнхээ хуримын даашинзаар өөрийнхөө хуримын даашинз оёсноо хоёр талын ээж нарт сонжуулж байгаа юм.

© brianswichkow / Reddit

 

Даашинздаа бяцхан чимэг нэмсэн юм л даа. Жинхэнэ ид шидийн юм шиг л харагдаж байлаа

© romeroj / Reddit

 

Интернетээс худалдаж авсан даашинзны эсгүүр дээр хуримын даашинзаа гүйцээж оёлоо. Гадуур нь торон унжлага хийж, халаас нэмсэн

© TheCosplayCave / Reddit

 

Миний сайхан эхнэр өөртөө хуримын даашинз оёсон. Хоосон газраас ийм сайхан зүйл хийж чадсан чамаараа бахархаж байна

© HULK_IN_TRAINING / Reddit

 

Харин би энэ даашинз дээр ханцуй нэмлээ

© emkcude / Reddit

 

Ээжийнхээ хуримын даашинзыг өмсөөд хуримаа хийлээ. Ханцуйг сольсон, цахилгааныг нь бэхэлж, ганц хоёр оёдлыг шинэчилсэн

© starrinight3342 / Reddit

 

Энэ даашинзтай миний эмээ нөхөрт гарч байжээ. Дахин өмсөхөд хөдөлсөн сэтгэл хөдлөлийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Би ханцуйг нь аваад, бага зэрэг оёдлын засвар хийсэн

© micabird / Imgur

 

Хуримдаа зориулаад даашинзны дотрыг нь сольсон юм. Нөхөрт гарахдаа “Тийм” гэж хэлэхэд тавхан хоног үлдлээ

© mackbenn / Imgur

 

Ээжийнхээ хуримын даашинзыг өөрчилсөн…

© HomeMadeHappiness / Imgur

 

Даашинзныхаа ганц хоёр зүйлийг засаад л

© theshafinator / Imgur

 

Миний мөрөөдлийн даашинз – миний ээжийн хуримын даашинз

© hpixey3 / Imgur

 

Бонус: Биеийн тамирын хуучин өмдөөрөө хуримын даашинз оёчихлоо

© jennaphipps4 / Reddit

Манай уншигч авхай нар хуучин хувцсаа өөрчилж, засаж өмсдөг үү? Таны оролдлого амжилттай болсон уу?

12
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *