Киевийн стрим хийдэг залуу гудамжинд хамгийн түрүүнд таарсан бүсгүйг үнсэхээр шийдсэн боловч нүүрэн дундуураа ганц сайн авахуулжээ

0

Амжилттай бичлэг, лайк цуглуулахын тулд блогерууд юу эсийг хийх вэ дээ. Киевийн пранкер бичлэг хийж байхдаа санаандгүй нүүрэн дундуураа цоxиулаад авчээ.

Киевийн төвд байрлах Кличко гүүрэн дээр нэгэн азгүй блогер бичлэг хийхээр шийджээ. Бичлэгтээ үл таних бүсгүйг сонгож, төлөвлөгөө ёсоор бүсгүйг үнсэх ёстой байлаа.

vk.com

Урт үстэй Украин бүсгүй скүүтерээр гулгах гэж байснаа утсаа шалгахаар түр саатжээ. Пранкер яг энэ үед бүсгүйг үнсээд авсан байна. Блогер ямар хариу үйлдэл үзүүлнэ гэж төсөөлж байсныг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ үл таних залуугийн зүгээс ийм үйлдэл ирсэн нь бүсгүйд таалагдсангүй, дургүйцлээ жуумалзан илэрхийлжээ.

vk.com

Яг энэ үед хүмүүжилгүй блогерийн нүүрэн дундуур хэн нэгний нударга ороод ирсэн юм. Хажуугаар явсан үл таних залуу бүсгүйг өмөөрсөн хэрэг. Ямар нэгэн тайлбаргүйгээр блогерийн яс маханд нь шингэтэл буруу үйлдлийг нь ойлгуулаад өгсөн байна. Пранкер өөрийн операторын хамтаар бичлэгээ засах гэж чиглэлээ өөрчилж байгаа нь гарна.

Интернэт хэрэглэгчид түүний бичлэгийг үзээд дараах сэтгэгдлүүлийг үлдээжээ:

  • Арай илүү хүчтэй xусах байсан юм даа?
  • Энэ тиктокер зэрэг өөр бусад адил төстэй хогнуудыг өөр ертөнц рүү цөлбөл таарна.
  • Чамтай санал нэг байна. Хoг шaарууд. Би байсан бол эцэг эхийг нь бас шийтгэх байлаа.
  • Зөв, зөв.

Сошиал сүлжээнээс харахад хэрэглэгчид шанаа өгсөн аргыг сайшаажээ. Та юу гэж бодож байна?

6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *