Хурдан хугацаанд жин хасах 15 арга

0

Хүний эрүүл байх үндэс нь хэвийн хэмжээний жинтэй байх. Хэт тарган эсвэл хэт туранхай байхын аль аль нь биеийн ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Өнөө үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг дэлхий даяар таргалалт ихсэхэд нөлөөлж байгаа бөгөөд маш олон хүн жингийн илүүдлийн улмаас эрүүл мэндийн олон талын сөрөг талуудтай тулгараад байгаа. Эрүүл байх хүсэлтэй ч жингийн илүүдэлд өртчихөөд байгаа хүмүүст зориулан хурдан хугацаанд жин хасах 15 аргыг санал болгож байна.

1. Хоолны дэглэмээ тэнцвэржүүл

Энэ нь таныг гоолиг байхад тусална. Идэх ёстой, идэх ёсгүй зүйлсийнхээ жагсаалтыг бэлтгэ. Та өдрийн турш тохирох хэмжээний илчлэгийг авах хэрэгтэй.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 1

2. Хангалттай хэмжээний ус уу

Тохиромжтой жинтэй байх хамгийн сайн шийдэл бол ус уух. Их хэмжээний элсэн чихэр агуулсан энергийн ундаа болон бусад уух зүйлсээс татгалзаж, усыг сонго.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 2

3. Шөнө дунд идэхээ боль

Хүн өдөрт 8 цаг унтах ёстой. Шөнө орой болтол унтахгүй байснаар ямар нэгэн зүйл идэх хүсэл гарцаагүй төрнө. Эрт унтаж амрах нь шөнө дунд юм идэхгүй байхад тусална.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 3

4. Өглөөний цайгаа тогтмол уу

Шөнийн нойрны дараа биеэ цэнэглэхийн тулд өглөөний цайгаа тогтмол ууж хэвших хэрэгтэй. Мөн өглөөний цайгаа эрүүл байхад анхаар. Өглөөний цай хүнд төрлийн хоол байснаар үд дунд таныг хөнгөн зууш идэхгүй байхад тустай.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 4

5. Жимс, хүнсний ногоотой нөхөрлө

Жимс, хүнсний ногоонд их өөх тос агуулагддаггүй. Хоол бүрийнхээ үеэр жимс ид. Жимсний салат, ногоон, шар хүнсний ногоонууд нь эрүүл мэндэд тустай. Өлссөн мэт санагдах үед нэг алим эсвэл жүрж ид. Оройн хоолондоо хүнсний ногоо түлхүү хэрэглэ.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 5

6. Жижиг тавганд хоолло

Том тавганд идэх тусмаа их иддэг. Жижиг таваг сонгож, хэмжээтэй хоолло.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 6

7. Бага илчлэгтэй хоол ид

Таны биед тохирсон хэмжээний илчлэг хэрэгтэй. Тиймээс нэг дор их илчлэгтэй хоол идэх хэрэггүй. Өдрийн туршид авах илчлэгээ тооцож, нэг удаад бага илчлэгтэй хоол сонго.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 7

8. Бага хэмжээтэй хоол ид

Нэг дор ихээр бүү ид. Өдөрт 5-6 удаа багаар хооллож, үд дунд хөнгөн зууш эсвэл жимс ид. Оройдоо аяга кофе, чихэргүй жигнэмэг сонго.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 8

9. Бодисын солилцоогоо сайжруул

Жин хасах түлхүүр бол бодисын солилцоо сайн байх. Өдрийн туршид бодисын солилцоог чинь идэвхтэй байлгах зүйлийг хий.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 9

10. Согтууруулах ундаанаас хол бай

Согтууруулах ундаанаас татгалзаж, жимсний шүүс сонго.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 10

11. Өлсгөлөн байхаас татгалз

Удаан хугацаагаар өлсгөлөн байх нь идэх үедээ хэт их идэхэд хүргэдэг.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 11

12. Гэрийн ажил хий

Шал шүүрдэх, арчих гэх мэт илчлэг шатаах гэрийн ажил хий.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 12

13. Алх

Өдөр бүр 30 минут алхах нь таныг гоолиг нэгэн болгоно.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 13

14. Цардуулнаас татгалз

Гоймон, пицца гэх мэт цардуул их агуулсан хүнснээс татгалз. Мөн төмс их идэх ч хэрэггүй. Цагаан талх, элсэн чихрэнд ч мөн цардуул их агуулагддаг.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 14

15. Дасгал хөдөлгөөн

Өдөр бүр 30 минутын турш дасгал хийх нь таны бие дэх илчлэгийг шатааж, өөх тосыг багасгана. Мөн өдрийн турш эрч хүчтэй байхад тусална.Хурдан хугацаанд жин хасах 15 арга 15

15
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Khishig

    2015/02/02 at 17:59

    Bayarlalaa dajgui medeelel bailaa

  2. Ay Bayaraa

    Ay Bayaraa

    2015/02/03 at 00:30

    Баярцогтой Ариунзаяа

  3. Ay Bayaraa

    Ay Bayaraa

    2015/02/03 at 00:30

    Баярцогтой Ариунзаяа

  4. Ay Bayaraa

    Ay Bayaraa

    2015/02/03 at 00:30

    Баярцогтой Ариунзаяа

  5. Ay Bayaraa

    Ay Bayaraa

    2015/02/03 at 00:30

    Баярцогтой Ариунзаяа

  6. italk.mn

    2015/02/03 at 19:23

    Англи хэлний яриа сайжруулах 100 загвар өгүүлбэр. Заавал уншаарай —-> http://italk.mn/archives/3438

  7. Золбоо

    2016/01/21 at 11:14

    Боломжийн арга байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *