Эдгээр хоол хүнс 60 өдрийн дотор таны хөхийг томруулах үйлчилгээтэй гэдгийг мэдэх үү?

1

Хэлбэртэй, том хөхтэй болохыг эмэгтэй хүн бүр хүсдэг. Тэгвэл үүний тулд тохирох хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Та хөхөө томруулахыг хүсдэг бол хамгийн зөв мэдээг уншиж байна. Массаж, дасгал хөдөлгөөн хийснээс дутахааргүй таны хөхийг томруулах хоол хүнс гэж байдаг бөгөөд ердөө 60 хоногийн дотор мэдэгдэхүйц үр дүн гарах болно.

1. Ногоон гоньдны үр

Хэрэв та хөхөө томруулахыг хүсч байвал, ногоон гоньдны үрийг заавал идэх хэрэгтэй. Найрлагадаа их хэмжээний фитоэстроген агуулдаг учир таны бие дэх эстрогенийг нэмэгдүүлнэ. Үр дүнд нь хөхний тань хэмжээ өмнөхөөсөө илүү томрох болно.

 

2. Ногоон өнгийн хүнсний ногоонууд

Брюсселийн нахиа, брокколи, буржгар байцаа болон бусад ногоон өнгийн хүнсний ногоонууд дээр дурдсан фитоэстрогеноор баялаг байдаг учир хөх томроход ихээхэн ач тустай. Түүнчлэн найрлагадаа их хэмжээний кальци, төмөр болон антиоксидантууд агуулдаг болохоор хөхний эрүүл мэндийг хамгаалж, хөхний хөгжилд сайн нөлөөтэй байдаг байна.

 

3. Уургаар баялаг хоол хүнс

Самар, авокадо, өндөг, жимс жимсгэнэ, мах зэрэг хоол хүнс нь уургаар баялаг бөгөөд бие организмын үйл ажиллагааг дэмжих зөв хооллолт болж өгдөг. Бие организмын үйл ажиллагаа доголдохгүй байх нь хөхний өсөлтөнд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн дээрх хоол хүнс нь хүний биед хэрэгтэй өөх тосыг агуулдаг.

 

4. Шар буурцаг

Шар буурцаг нь найрлагадаа генистейн болон изофлавон нэгдэл бүхий эстрогенийг агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэдэг эсүүд болон чөлөөт радикалуудаас урьдчилан сэргийлдэг байна. Мэдээж үр дүнд нь хөх томрох бүрэн боломжтой.

 

5. Лууван

Лууван ч гэсэн мөн ялгаагүй найрлагадаа их хэмжээний эстрогенийг агуулдаг.

 

6. Сүүн бүтээгдэхүүн

Сүүн бүтээгдэхүүнүүд найрлагадаа пролактин, эстроген болон прогестерон зэрэг нөхөн үржихүйн үйл ажиллагааг дэмждэг гормонуудыг агуулдаг учир хөхийг эрүүл аргаар томруулах ач тустай байдаг.

 

7. Шар айраг

Шар айраг дээр дурдсан пролактин болон эстрогенийг өөртөө их хэмжээгээр агуулдаг. Энэ нь бие дэх эстрогенийн хэмжээг нэмэгдүүлж, үр дүнд нь таныг зорилгоо биелүүлж, том хөхтэй болоход тань туслах болно.

 

8. Далайн гаралтай хоол хүнс

Далайн гаралтай хоол хүнс нь секс хийх хүслийг өдөөж өгдөг гормоныг идэвхжүүлээд зогсохгүй хөх томроход эерэг нөлөөтэй. Загас, хясаа болон дун нь найрлагадаа их хэмжээний манганийг агуулдаг бөгөөд энэ нь эстрогенийг ялгаруулж, хөхийг томруулах ач тустай.

 

9. Хүрэн манжингийн үр

Хүрэн манжингийн үр чөлөөт радикал болон хорт хавдар үүсгэгч эсүүдээс таны хөхийг хамгаалж, хэмжээг нь томруулахад туслана.

 

10. Үр

Маалинга, хулуу, наранцэцэг болон улаан гоньдын үр нь бие дэх эстрогены хэмжээг нэмэх ач тустай. Ингэснээр таны хөх томрох болно.

 

11. Мах

Та маханд их хэмжээний уураг агуулагддаг гэдгийг мэднэ. Тэр тусмаа өөх тосгүй мах хөх томроход сайнаар нөлөөлдөг.

 

12. Алфалфагийн нахиа

Алфалфа өвс шим тэжээл болон фитоэстрогеныг изофлавоныг тусламжтай өөртөө хуримтлуулдаг бөгөөд үүнийг хоол хүнсэндээ хэрэглэж хэвшвэл, хөхөө томруулах зорилгод тань тус хүргэнэ.

54
ГайхмаарГайхмаар
17
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 도야오카

    도야오카

    2018/07/07 at 05:25

    Za bugdeeree l minii iddeg huns baina. Tseejeeree bish, hevliigeeree l tomorood bgaa daa. Kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *