Таны өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй 13 сонирхолтой баримт

2

Бидний тархи төрөхөөсөө өмнө ажиллаж эхэлдэг, хөгжил нь хэзээ ч зогсохгүй. Үүнээс гадна амьдралын турш тархи хэвийн ажиллах бөгөөд өтөл насандаа ч гэсэн эрүүл байдлаа хадгалж үлдэнэ. Хамгийн гол нь бид саарал эсийг байнга шинэ мэдлэгээр тэтгэж байх ёстой ажээ.

Таныг алмайруулах зарим нэг баримтуудыг танилцуулахаар бэлдлээ.

1. 100 хүнийг “хайч, чулуу, даавуу” гэж тоглуулахад ийм дүр зураг гарчээ.

 

2. Вьетнам дахь Шондон агуй нь Нью-Йорк хотын нэг бүхэл бүтэн кварталыг багтаах хэмжээний том, бас өөрийн гэсэн цаг агаарын онцлогтой.

 

3. Майкл Фелпс олимпийн 13 алтан медальтай, энэ бол дэлхийн рекорд. Түүнтэй амжилтаараа эн зэрэгцэх хүн бол ганцхан Родосын Леонидас л байлаа, тэр М.Э.Ө 125 онд амьдарч байжээ.

 

4. Канадын баруун-хойд хэсгийн машины дугаар нь баавгайн дүрстэй

 

5. Зарим нэг чимэглэлийн хэсгийг хөөсөнцрөөр хийгээд нимгэн бетоноор бүрдэг. Энэ нь байгалийн чулуунаас хамаагүй хямдхан тусдаг байна, тэгээд л дутахааргүй харагдана – ямартай ч эвдэрч нураагүй байхдаа шүү.

 

6. Нүд орчимд урагдалт байгаа эсэхийг шалгахын тулд нүдэндээ UV-будаг дусаагаад гэрэлтүүлгээр тодорхойлдог байна. Энэ зураг дээрээс хүүхэн харааны доод хэсэгт урагдалт байгааг харж болно.

 

7. Дэлхийн хамгийн чимээгүй газар Microsoft компанид харьяалагддаг. Бетонон ханатай энэ өрөөнд шинэ төхөөрөмж шалгадаг: хүний зүрх хэрхэн цохилж байгаа, хүний судсаар цус хэрхэн дамжин гүйж байгааг сонсож болно.

 

8. Хэрвээ солонго хоёр давхар гарсан бол давхаргуудын байрлал нь өөр өөр байна: нэгнийх нь доор улаан байгаа бол, нөгөөгийнх нь доор ягаан байна.

 

9. Усны үхрийн хөлс нь улаан өнгөтэй байхаас гадна нарнаас хамгаалах үйлчилгээтэй. Мөн антибиотокийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

 

10. Эмгэн хумсны шүд байгалийн хамгийн бат бөх материал. Шүдээрээ чулууг ч буталж чадна.

 

11. McDonald’s-ийн удирдлага худалдаанд бохины амт, үнэртэй брокколи гаргахаар шийджээ. Ингэснээр хүүхдүүдийг эрүүл хооллолтонд сургана гэж найдаж, харамсалтай төлөвлөгөө биелээгүй юм.

 

12. Барле-Хертог хотод нэг хөлөөрөө Бельги улсад харин нөгөө хөлөөрөө Голландад зогсож болно. Энэ хоёр улсын хил ингэж л зааглагджээ. Зарим нэг байшингууд нь хүртэл хилийн зурвасаар хуваагдана, үйлчлэх хууль тогтоомж ч өөр. Голландын хуулиар баар цэнгээний газрууд нь тодорхой цагт хаах ёстой, тэгэхээр нь үйлчлүүлэгчид нь Бельги улсын талд байгаа ширээн дээр очоод суучихдаг гэнэ ээ.

 

13. Фламинго шувууны араг яс нэг хөл дээрээ зогсож болохоор зохион байгуулагдсан, тэд булчингаа ашигладаггүй. Хөл нь газарт тулахад бие нь таталцлын хүчээр тэнцвэрээ олно, тиймдээ ч тэд ядардаггүй байх. Заримдаа унтахдаа тэд биеэ хураагаад унтдаг байна.

23
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *