Ажил төрөл болон эцэг эх байх үүргээ амжилттай хослуулж яваа олон хүүхэдтэй 12 алдартнууд

0

Ажиглаад байхад Анжелина Жоли, Брэд Питт хоёр 6 хүүхэдтэй гэдгээрээ олон хүүхэдтэй цорын ганц эцэг, эх биш бололтой. Тэдэнтэй Илон Маск, Стинг, Мадонна нар өрсөлдөхөөр байна. Харин Стивен Спилбергийн хувьд бүр алсын алсад давхижээ – тэр 7 хүүхэдтэй эцэг хүн.

Бид олон хүүхэдтэй алдартнуудын тухай ихийг мэдэж авлаа, тэд яаж ч амжуулаад байдаг юм: үр хүүхдээ хүмүүжүүлнэ, бас ажил төрөлдөө амжилт гаргана. Бид тэднээр өөрсдөөр нь бахархаж суухаас гадна авьяас чадалтай хүүхдүүдээр нь ч бахархана.

Илон Маск – 6 хүүхэдтэй

© mayemusk / Instagram

Гриффин, Ксавье ихэр хоёр багадаа

Дэлхийд алдартай бизнес эрхлэгч 6 хүүхэдтэй. Тэдний тав нь –  канадын их сургуульд суралцаж байхдаа танилцсан зохиолч Жюстин Маскаас гарсан. Харин 6 дахь нь – дуучин Клэр Буше буюу олноо Граймс нэрээр алдартай бүсгүйгээс гарчээ.

© mayemusk / Instagram

Маскын бага хүү X Æ A-Xii.

Илон Маск – 2004 онд төрсөн ихэр Гриффин, Ксавье нар, мөн 2006 онд төрцгөөсөн гурван ихэр Кая, Саксон болон Дэмиений эцэг. Хамгийн бага нь ой гарантай X Æ A-Xii (Экс Эш Эй-Твелв гэж уншина). Маск анхныхаа эхнэрээс нэг хүүхэдтэй болсон ч тэр нь 10 долоо хоног болоод л өөд болсон гэдэг. Маск ажил төрөл ихтэй, завгүй байдаг ч гэлээ хүүхдүүдээ цаг гаргаж чаддаг. 7 дахь хүүхэд нь охин гарна гэж ихэд найддаг ажээ.

 

Дэвид болон Виктория Бекхэм хоёр – 4 хүүхэдтэй

© davidbeckham / Instagram

Дэвид, Виктория хоёр гэр бүл болоод 20 гаруй жилийн нүүр үзэж байна, энэ хугацаанд хоёул алдар хүндийн оргилд гарсан (Виктория дуучин, загварын дизайнер, харин Дэвид хөлбөмбөгчин болон загвар өмсөгчөөр) төдийгүй 4 хүүхэд өсгөн хүмүүжүүлж байна – хүү нар: Бруклин (1999), Ромео (2002) болон Круз (2005), мөн ганц охин Харпер нь 10 хүрчээ.

© davidbeckham / Instagram

Эдний гэр бүл бүгд идэвхтэй хэв маягийг дэмждэг, олон төрлийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Үүнээс гадна Бруклин гэрэл зураг, загвар сонирхох болсон бол Ромео хөлбөмбөгт дуртай ажээ.

 

Хайди Клум – 4 хүүхэдтэй

© MEGA/East News, © NewMediaImages/MEGA/Mega Agency/East News, © Snorlax/Marksman/MEGA/Mega Agency/East News

48 настай Хайди Клум-ын загварын ертөнцөд 30 жилийн өмнө хөл тавьж байжээ, гэхдээ супер модель одоо ч ажлаа орхих бодолгүй байна. Бүр эсрэгээрээ, телевизийн хөтлөгч, продюсер мөн бизнес эрхлэгч эмэгтэйн ажлыг гайхалтай амжуулж буй нэгэн. Энэ их ажил 4 хүүхдийн эх болоход нь саад болоогүй юм. Өдгөө 17 настай том охин Ленигаа бизнес эрхлэгч Флавио Бриатороос гаргасан, гэхдээ энэ хоёр охиныг төрөхөөс өмнө салсан түүхтэй. Охиныг 2005 оноос 2012 оны хооронд Хайдитай ханилж байсан дуучин Сил хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд гар бие оролцож байсан юм. Хосууд 3 хүүхэдтэй: 16 настай Хенри, 14 настай Йохан, мөн 11 настай охин Лу.

© heidiklum / Instagram

Лени ээжийн хамтаар.

Загвар өмсөгч бага хүүхдүүдээ тэр болгон сошиал сүлжээгээр харуулаад байдаггүй. Харин Лени бол ээжийнхээ мэргэжлийн өвлөсөн нэгэн – загварын ертөнцөд нэгэнт амжилттай гаргаад байгаа бөгөөд өөрийн Instagram хуудсыг идэвхтэй хөдөлдөг ажээ.

 

Стивен Спилберг – 7 хүүхэдтэй

© Craig Barritt / Getty Images for Snowlodge

Макс болон Стивен Спилбергүүд, Кейт Кэпшоу, Микаэла болон Тео Спилберги, Жессика Кэпшоу, Саша Спилберг болон Кристофер Гэвиган, Жессикагийн нөхөр.

“Indiana Jones”, “Jurassic Park”, “Schindler’s List” зэрэг олон алдартай киног бүтээгч 7 хүүхдийн эцэг. 36 настай Макс – анхны эхнэрээс нь гарсан, тэрээр видео тоглоом хөгжүүлдэг. Гурван хүүхэд нь – хоёр дахь эхнэрээс буюу жүжигчин Кейт Кэпшоугаас гарчээ: Саша (31), Сойер (29),  Дестри Эллин (24) нар. Сойер аавтайгаа цуг зураг авалтын талбай дээр ажилладаг, саяхан «Honeydew» кинонд дүр бүтээсэн байна. Дестри Эллин өөрийгөө найруулагч, жүжигчний хувьд сорьж яваа, мөн морин спорт ихэд сонирхдог байна. Мөн Спилберг 3 өргөмөл хүүхэдтэй: 33 настай Тео, 25 настай Микаэла болон том нь 45 настай жүжигчин Жессика Кэпшоу – өмнөх эхнэр Кейтийн хүүхэд. Түүний хамгийн алдартай дүр – “Grey’s Anatomy” олон ангит киноны доктор Аризона Роббинсын дүр ажээ.

© picksysticks / Wikipedia

Саша, Тео хоёр.

Саша, Тео хоёр мэргэжлийн түвшинд хөгжөөр хичээллэдэг: тэд өөрийн гэсэн Wardell хэмээх инди-фолк-хамтлагийг үүсгэн байгуулжээ.

 

Мадонна – 6 хүүхэдтэй

© madonna / Instagram

Дунд байгаа хүүхдүүд – Лурдес, Дэвид Банда болон Мерси Жеймс нар. Хоёр захаар – ихэр Эстер, Стелла хоёр. Урд нь Мадонна аавтайгаа сууна.

Мадонна 6 хүүхэдтэй. Охин Лурдес – фитнес дасгалжуулагч, жүжигчин Карлос Леоноос гаргасан. Бүсгүй одоо 24 настай, загвар өмсөгч хийж байгаа. 21 настай Рокко – найруулагч Гая Ричигийн хүү. 2006 онд дуучин, найруулагч хоёр Малавиар аялж байхдаа африк гаралтай хүүг өргөж авсан юм. Хүү тэр үед ой гарантай, ээжээ алдсан, яаралтай эмчилгээнд орох шаардлагатай байсан тул хосууд түүнийг аваад АНУ-руу буцжээ. Одоо Дэвид Банде 15 настай хүү болсон, хөлбөмбөг сонирхдог. Дуучин нөхрөөсөө салсныхаа дараа дахин 3 хүүхэд өргөж авчээ: 2009 онд охин Мерси Жеймс (одоо 15 настай, дуу хөгжимд нэн авьяастай гэгдэж байгаа)-ийг, 2017 онд ихэр охид Эстер, Стелла (охид 9 настай) нарыг. Хүүхдүүд нь бүгд алдартай ээжийнхээ Instagram–д байнга гарч байдаг.

© therake / Instagram

Роккогийн хувьд тэр олны нүднээс зaйлсхийх дуртай: хэдэн жилийн өмнө Instagram хуудсаа устгаж хичээл номд шамдан суралцаж эхэлсэн – 2 жилийн өмнө Лондон дахь соёл урлагийн Central Saint Martins коллежид элсэн орж суралцах болжээ. Рокко саяхан эрчүүдийн The Rake сэтгүүлийн моодны зураг авалтад оролцсон байна: 50-иад оны үеийн костюмтай зургаа даруулсныг та харна уу. Түүний амьдралын хэв маяг ч энэ үеийг бодогдуулмаар ажээ.

 

Кристиано Роналдо – 4 хүүхэдтэй

© cristiano / Instagram

Португалийн хөлбөмбөгчин – 4 хүүхдийн эцэг. Том нь 11 настай Кристиано нь үл таних эмэгтэйгээс төрсөн: Роналдогийн өөрийнх нь мэдэгдсэнээр бол хүүгийн ээжтэй тохирсны дагуу хүүг асран хамгаалах цорын ганц хүн нь Роналдо, гэхдээ ээжийнх нь нэрийг зарлахгүй гэжээ. Кристиано 2017 онд Ева, Матео ихрүүдийн эцэг болсон нь тээгч эхийн тусламжтайгаар гаргажээ.

© georginagio / Instagram

Хөлбөмбөгчин одоогоор испанийн загвар өмсөгч Жоржина Родригестой үерхэж байгаа бөгөөд тэдний дундаас 2017 онд охин Алана Мартина төржээ.

 

Стинг – 6 хүүхэдтэй

© Kevin Mazur / WireImage

Стингийн эхнэр Труди, Жейке Стинг, Жо, Фуския, Микки нар.

Дуучин 6 хүүхэдтэй. 44 настай Жозеф, 39 настай Фуския хоёр – эхний гэрлэлт буюу жүжигчин Фрэнсис Томелтигээс гарсан. Жо —  Fiction Plane хамтлагт бас-гитарчин, мөн бизнес эрхэлдэг. Фуския — жүжигчин. Жүжигчин Труди Стайлертэй ханилаад бараг 30 жил болж байгаа, тэдний дундаас 4 хүүхэд гарчээ: 1984 онд Микки төрсөн – мөн жүжигчин (түүнийг «Snowpiercer» киноноос харж болно). 1985 онд Жейк төрсөн – найруулагч, богино хэмжээний кино, суратлчилгааны чиглэлээр дагнасан. 1990 онд Элиот мэндэлжээ, тэрээр дуу хөгжим, кино салбарт хүчээ үзэж байна. 1995 онд Стинг, Труди Стайлер нар хүү Жакомо-гоо өлгийдөн авчээ. Тэрээр кинонд хэд хэдэн туслах дүр бүтээгээд байгаа юм. Үүнээс гадна Стинг 7 ач, зээтэй.

© Invision/Invision/East News

Элиот.

 

Стеллан Скарсгард – 8 хүүхэдтэй

© Invision/Invision/East News, © billskarsgard_ / Instagram

Стеллан, Густаф, Билл болон Александр нар.

Шведийн жүжигчин Стеллан Скарскард нийтдээ 120 гаруй уран сайхны болон олон ангит кинонд дүр бүтээжээ. Үүнээс гадна 8 хүүхдийн эцэг. Анхны эхнэр нь эмч Мю Гюнтерт, тэрээр 6 хүүхэд төрүүлж өгсөн. Тэдний тав нь эцгийнхээ ажил мэргэжлийг өвлөн авсан юм: Александр (45), Густаф (40), Сэм (39), Билл (31) болон Вальтер (25). Эмэгтэй дүү Эйя нь загвар өмсөгчөөр ажиллаж байгаад удалгүй загварын бизнесээс гарч шөнийн клубын зохион байгуулагч болжээ.

© valterskarsgard / Instagram

Вальтер, Эйя хоёр.

Хоёр дахь гэрлэлтээс дахин 2 хүү төрсөн: Оссиан (12 настай) болон Колбьорн (9 настай).

 

Алек Болдуин – 7 хүүхэдтэй

© hilariabaldwin / Instagram

Алек Болдуин 2012 оноос хойш йогийн багш Хилари Томас-тай амьдарч байна. Тэд 6 хүүхэдтэй: охид – Кармен (8 настай), Люсия (1 настай), хөвгүүд –  Рафаэль (6 настай), Леонардо (5), Ромео (3) болон Эдуардо (1). Бага хоёр хүүхэд нь 5 сарын зөрүүтэй л гарцгаасан. Учир нь хамгийн бага Эдуардог тээгч эхийн тусламжтайгаар гаргасан юм.

© irelandbasingerbaldwin / Instagram

Үүнээс гадна Алек-д бас нэг том охин бий, тэр нь Ким Бейсингертэй гэрлэж байхад төрсөн. 25 настай Айрленд Болдуин алдартай загвар өмсөгч, жүжигчин болжээ.

 

Гордон Рамзи – 5 хүүхэдтэй

© gordongram / Instagram

Алдартай ахлах тогооч нэг л эмэгтэйтэй гэрлээд 34 жил болж байна. Гордон, түүний гэргий Тана нар 5 хүүхэдтэй: Меган, ихрүүд Жек болон Холли, Матильда, Оскар. 21 настай Жек цэpгийн хүн болсон: Хатан хааны усан цэpэгт xүчин зүтгэж байна. 23 настай Меган саяхан Оксфордын их сургуулийг дүүргэсэн, харин 21 настай Холли сэтгэл зүйн асуудлын талаар өөрийн подкаст хөтөлдөг. Тилли Рамзи дөнгөж 19 настай, гэхдээ телевизийн салбарт амжилт олоод 6 жилийн нүүр үзээд байна, тэр дундаа өөрийн хоолны шоу эрхлэн явуулдаг ажээ.

© gordongram / Instagram

2016 онд Тана жирэмснийхээ 5 сартайд хүүхдээ алдсан харамсалтай тохиолдол гарсан. Харин 2019 онд бүхний хайрыг татсан Оскар хүү мэндэлжээ.

 

Жеймс Ван Дер Бик  – 5 хүүхэдтэй

© vanderjames / Instagram

“Dawson’s Creek” олон ангит киноны Доусон Лирийн дүрээр алдаршсан Жеймсийн гэр бүлд 5 шаргал үстэй сахиусан тэнгэр торниж байна. Гэргий Кимберли Брук  нь бизнес зөвлөгч. Тэд 11 настай охин Оливия, 9 настай хүү Жошуа, 7 настай охин Аннабел, 5 настай Эмилиягаа хайрлан өсгөж байна. 2018 онд 5 дахь хүүхдээ өлгийдөн авчээ – охин Гвендолин. Удалгүй Кимберлийн 6 дахь жирэмслэлт амжилтгүй дууссан тухай мэдээ гарсан юм. Тэдний өнөр өтгөн гэр бүл аз жаргалтай амьдарцгааж байна.

Гэр бүл хэдэн хүүхэдтэй байвал тохиромжтой гэж та боддог вэ?

5
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *