
Их цэвэрлэгээ хийж булан тохой бүрийн тоос шороог цэвэрлэх ажил гэрийн эзэгтэй нарт тулгардаг. Хийсэн ажлынхаа үр дүнг харж баясан сууж байтал хэдхэн хоногийн дараанаас тавиур дээр зузаан гэгч нь тоос хуримтлагдах нь бэрх. Нүдэнд ил харагдах хэсэг дээр унахыг яана гээч. Энэ байдал гэрийн эзэгтэй болгонд танил. Олон сарын турш тоосноос хамгаалах үр дүнтэй арга байдаг гэвэл та юу гэмээр байна.

Бид энгийн нэгэн аргыг танд танилцуулахаар бэлдлээ. Энэ аргыг туршиж үзснээс хойш та тавилгын тоос шороог байнга арчих хэрэггүй болно.
Тоосноос хамгаалах арга
Тоос шороо – гэрийн эзэгтэй болгоны том асуудал. Яаж ч тэмцсэн дахиад л гараад ирнэ. Үнэндээ арилгаж болохгүй тоос шороо, эх сурвалж гэж бий. Жишээ нь бид өөрсдөө, түүнчлэн гэрийн тэжээвэр амьтад ч бас орно. Бид тасалгааны цэвэр цэмцгэр байдлыг хэрхэн хангаж, зохион байгуулж болох тухай нийтлэл бэлдэж байсан удаатай.

Эдгээр зөвлөгөөнүүд нь хуримтлагдах тоос шорооны хэмжээг тодорхой хувиар багасгана. Мөн тавилгыг тоос шорооноос хамгаалах бодис гэж байдгийг танд танилцуулъя. Сард нэг удаа цэвэрлээд – цэвэрлэгээний эрх чөлөөг мэдэр!

Уг бодисыг францын музей, зочид буудлын цэвэрлэгээний ажилтнууд өргөн ашигладаг. Би хувьдаа тэдэнд итгэж байна. Эдгээр газруудын ажилтан үнэтэй тавилга, музейн үзмэрүүдийг өдөр болгон арчаад байдаг нь юу л бол. Хүндхэн асуудлыг шийдэхэд тус болох ч юм билүү, хэн мэдлээ?

Ердийн глицерин тоос шорооноос найдвартай хамгаалдаг ажээ. Өөрийн онцгой бүтцээс болж хамгаалалтын бүрхүүл үүсгэдэг байна. Тавилгын гадаргуу дээр тоос шороо тогтохгүй тул удаан хугацаанд цэвэрхэн байдлаа хадгалдаг. Мөн глицерин нь цонхны шилийг сайтар цэвэрлэж удаан хугацаанд энэ байдлаа хадгалахад тусална.

Глицеринийг яаж хэрэглэх үү? Эмийн сангаас бодисыг худалдаж авна. Эхлээд тавилгын тоос шороог чийгтэй алчуураар сайтар цэвэрлэнэ. Дараа нь хуурай алчуур авч хэдэн дусал глицерин дусаагаад гадаргууг арч.
Уг бодис ямар нэгэн толбо үүсгэж загалтуулахгүй тул санаа зовох зүйлгүй. Тэгээд ч глицеринээр арчингуут л таны тавилга өнгөлсөн юм шиг л гялалзах болно. Хамгийн гол нь – удаан хугацаагаар тоос шороо унахгүй. Хамгаалалтын давхарга үүсэж үр дүнгээ өгч байгаа нь тэр.









Bazaraa Ichinkhorloo
2022/10/22 at 17:32
Би глицеринээр цонхныхоо шилийг өнгөлдөг намар угааж өнгөлөөд хавар болоход гоёоороо байдаг шүү. Тавилгыг бас тэгэж өнгөлдөг юм байна. Баярлалаа .
Tsultem Narmandakh
2022/10/22 at 19:24
Bayarlala goyo zuwulguun bna
Сандагийн Лхамхүү
2022/10/22 at 22:15
Глицерин аль аптект байна байхгүй гээд байлаа зарим нь мэдэхгүй гэх байвал байгаа газрыг хэлж өгөөрэй
Sisisera Angel
2022/10/22 at 22:35
Хаана бодисоороо зардын бол?
Tami Tami
2022/10/22 at 23:40
👏👍🏼
Aagii Aagii
2022/10/22 at 23:54
Глицерин хаана байна авмаар байна…
Maya Maya
2022/10/22 at 23:55
Баянзүрхэд байдаг амин тосны урлангаас глицерин авч байсан.
Sugar Yu
2022/10/23 at 00:48
Хаанаас авч болох гарцыг хэлээч хүмүүсээ
Хишигт Ш.
2022/10/23 at 01:44
Эрдэнэтэд байна уу…глицерин…
Ч. Үрлээ
2022/10/23 at 01:55
Ямархуу шинж чанартай бдаг юм бол хөдөө хаанаас авч болох болоо
Зочин
2022/10/23 at 01:58
Баахан илүү юм донгосож донгосож глецерин л дусаа гэх шив