Жуулчдыг алмайрахад хүргэдэг дэлхийн улс орнуудын 15 хачирхалтай заншил

0

Тав тухын бүсээсээ гарах гэж хэлэхээр хүмүүс аялалд явах гэж ойлгодог болжээ. Энэхүү нийтлэлээс жуулчдын сонирхолтой сэтгэгдлүүдийг унших болно. Эдгээр зүйл тэдний хувьд соёлын шок мэт санагджээ.

Хорват

franks-travelbox.com

Жижгэвтэр хотууд нь итгэмээргүй цэвэрхэн. Учир нь нутгийн оршин суугчид гэрээ цэвэрлээд ойр байгаа нийтийн эзэмшлийг газрыг ч бас зүгээр орхидоггүй ажээ.

 

Испани

toursuper.ru

Эндэхийн зөөгчтэй хоолны захиалгаас өөр зүйлийн тухай ярих хориотой. Мөн Испани маягийн сиестад (үдийн хоолны дараа дуг хийх) нэг л дасаж өгөөгүй. Найз маань бүх дэлгүүр, байгууллагууд “дуг хийх цаг боллоо” гээд хаадаг гэхэд нь би итгээгүй юм.

 

Шинэ Зеланд

livejournal.com

Энэ улсад бүгд хөл нvцгэн явдаг. Худалдааны төв, нийтийн тээвэр, гудамжинд ч мөн адил.

 

Канад

elpcargo.com

Канадад бүх зүйл алслагдсан гэж хэлж болохоор. Яагаад гэхээр хоол хүнсээ худалдаж авахын тулд багаар бодоход 2 цаг явна. Дараагийн муж хүрэхийн тулд арваад цаг замд давхих нь энүүхэнд.

 

Энэтхэг

ytimg.com

Энэтхэгт гар гараасаа хөтөлсөн эрчүүдтэй таарч болно. Тэднийг шууд ижил хүйстэн гэж ойлгож болохгүй шүү, зүгээр л тэдний заншил юм.

 

Ирланд

lightgalleries.net

Хэн нэгэн цай, кофе уухыг хүссэн анхны гуйлтыг шууд зөвшөөрвөл эелдэг бус гэж энд үздэг. Ядаж л хоёр дахь гуйлтаас зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ энэ ойлголт өндөр настнуудын дунд илүү түгээмэл ажээ.

 

Бали

romanblagov.ru

Балигийн оpшуулгын ёслол баяр наадамтай адил төстэй гэхэд нэг их хилсдэхгүй. Хөгжимчид нь хөнгөн аяз тоглоно, тавиур дээр тавьсан төрөл бүрийн амттанаар дайлна.

 

Сан-Франциско, Калифорни

rubrain.com

Сан-Франциско хот орон гэргүй хүмүүсээр дүүрэн. Энэ утгаараа хог, бохир завааны тухай дурдаад ч хэрэггүй. Хотын захиргаа юу харж ажлаа хийдэг юм бол доо?

 

Бангладеш

cgtn.com

Бангладешт найз бүсгүйтэйгээ галт тэрэгний буудлын хажуугаар явж байхдаа галт тэрэгний дээвэр дээр суусан хүмүүсийг олж харлаа. Тэр дунд костюмтай хүмүүс ч байна лээ. Миний хувьд жинхэнэ нээлт болсон шүү.

 

Латин Америк

yandex.ru

Латин Америкийн олон улсад ариун цэврийн цаасыг суултуурт хийдэггүй. Хогийн сав нь хальж асгана, тэгээд дээрээс нь халууныг ч хэлэх үү?

 

Энэтхэг

medium.com

Энэтхэг улс миний сэтгэлийг маш их хөндлөө. Дэли – тансаг зэрэглэлийн байшингийн яг хаяанд нь шавар шалбаагтаа ядуус нь унтаж харагдана. Таж-Махал үнэхээр гоё, миний хувьд дэлхий дээрх хамгийн шилдэг урлагийн бүтээл. Гэхдээ эргэн тойронд нь зүрх шимшрүүлмээр ядуу зүдүү амьдрал. Миний төсөөлж ч байгаагүй ядуу амьдрал.

 

Чили

traveltimes.ru

Чилид уулзалтын цаг товлож огт чадахгүй шүү. “Маргааш” гэдэг нь дараагийн долоо хоног гэсэн үг. “Дараагийн долоо хоног” гэдэг нь “хэзээ ч үгүй” гэсэн утгыг агуулна.

 

Индонез

traveltimes.ru

Индонез хүмүүс үнэхээр хариуцлагагүй гэмээр улс. Тэд хувийн шинжтэй зүйлийг шууд л асууна. Яагаад нөхөргүй байгаа, яагаад хүүхэд төрүүлээгүйг бодож санах зүйлгүй л шууд мэдэхийг хүснэ. Бас яагаад тарган байгаа юм, эсвэл үсээ засуулах хэрэгтэй гэж шууд л хэлнэ.

 

Хятад

cdn.iz.ru

Хятад хэтэрхий их олон хүнтэй, том хотуудын оршин суугчид нь энэ наран доор амьдрах гэж ёстой жинхэнэ алалцана. Бүдүүлэг, хүч түрэмгийлсэн хүнтэй олон таарч байлаа.

 

Малайз

wordpress.com

Малайзад намайг богино өмдтэй байна гэж араас мөрдөж байсан удаатай. Зарим нэг нь бүр чулуу шидсэн гээч.

Уншигч танд бусад улсын соёлыг гайхаж хүлээж авч байсан тохиолдол байгаа юу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

21
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *