Залуу насаа эргүүлэн авчрах 13 энгийн дасгал

1

Нүүрний гимнастикийг Германы гоо сайхны мэс засалч Рейнхольдом Бенц анх хөгжүүлсэн ба энэ нь нүүрний булчингийн хэв маяг, үйл ажиллагааг сэргээн үрчлээг багасгадаг дасгалын арга юм.

Арьсыг зөөлөн, уян хатан болгох, үрчлээг толийлгож, галбиржуулан царай зүсийг сайхан харагдуулах хамгийн үр дүнтэй 13 дасгалыг танилцуулж байна.

Үндсэн дүрмүүд

  • Дасгал хийхээс өмнө гараа угааж нүүрээ сайн цэвэрлэсэн байх хэрэгтэй.
  • Дасгалын явцад үрчлээтэй хэсгээрээ доорх дасгалыг даган хийгээрэй. Үрчлээтэй мөн үрчлээ үүсч байгаа хэсгүүд дээр үүсэхээс нь сэргийлж хуруугаараа дарж өгнө.
  • Дасгалын төгсгөлд хүйтэн усаар угааж серум эсвэл тосоо түрхээрэй.
  • Тогтмол хийж байгаарай. Долоо хоногт 5 өдөр, өдөр бүр 10-15 минут энэхүү дасгалыг хийснээр залуужуулах үе шат хурдсах юм.

1. Нүдийг тойрсон үрчлээг арилгана

Нүднийхээ гадна булан дээр гараа тавин нүдээ анина. Булчингийн хөдөлгөөнд саад бүү бол.

6 секүндын турш энэ  байрлалдаа барих ба 5-20 удаа давтан хий.

2. Дээд зовхи унжихаас сэргийлэнэ

Нүдээ аль болох том нээ. Духаа үрчийлгэхгүй байгаарай.

6 секүндын турш энэ  байрлалдаа барих ба 5-20 удаа давтан хий.

3. Хамрын нахиу дээрх үрчлээг багасгана

Хөмсөгнийхөө голд долоовор хуруугаа тавьж арьсан дээгүүр нь дарж өгнө. Арьсан дээгүүр гулгахгүй байвал хуруугаараа товшиж болно.

6 секүндын турш энэ  байрлалдаа барих ба 5-20 удаа давтан хий.

4. Үзэсгэлэнтэй харагдаж духны хэсэг

Зүүн талынх нь зураг дээр булчингийн үйл ажиллагааг харуулсан ба духан дээр үрчлээ үүссэн байна.  Үрчлээнээс сэргийлэхийн тулд хөмсөгнийхөө дээр ядам хуруугаа тавь. Одоо гарныхаа эсэргүүцлийг даван гарч хөмсөгөө өргөх гээд үз.

Хамгийн чухал нь: энэ үед гар мэдээж дийлнэ. Хөмсөгөө өргүүлж болохгүй. Ингэснээр булчин чангарна. 6 хүртэл тоолоод амрах гэх мэтээр 5-20 удаа давт.

5. Хацрын дээд хэсгийг толийлгож, амны 2 хажуу талыг унжихаас сэргийлнэ

Амны 2 хажуу талыг инээх гэж байгаа мэт өргөнө. Ингээд 6 секундын дараа булчингаа амраана. Үрчлээнээс сэргийлэхийн тулд долоовор хуруугаа нүднийхээ гадна буланд эрхий хуруугааа мөн зурагт үзүүлсэн шиг тавиад 2 тийш татна.

5-20 удаа давтан хий.

6. амыг тойрсон булчингуудыг түлхэснээр уруул маш сайхан хэлбэртэй болно

Үрчлээгүй байхын тулд уруулаа чангалж амны 2 талд долоовор хуруугаараа байрлуулан амаа тал тал руу нь үл ялиг сунгана.

Энэ байрлалд 6 секүнд барьж 5-20 удаа давтана.

7. Эрүү ба нүүрээ чангалах

Хүзүүний арьсан доорх булчинг сунгана. Ингэхийн тулд доод уруулаа хүчтэй доошлуулна. Зөв хийсэн бол таны хүзүү сунасан нь илэрхий харагдах болно.

6 секунд энэ байдалдаа байж үүнийгээ 5-20 удаа хий.

8. Давхар эрүүг арилгана

Эрүүнийхэ дор атгасан гараа тавь. Давхар эрүүний сүүл хэсэгт биш эхэлж буй ясны дор хурууны үеээ байрлуулна. Эсэргүүцлийх нь дагуу аажмаар амаа нээнэ.

6 секүндын турш энэ  байрлалдаа барих ба 5-20 удаа давтан хий.

9. Хүзүүний булчин чангарна

Нуруу эгц мөн мөрөө тэгшхэн байлгаж толхойгоо арагш болгоно. Эрүүнээс эгэм хүртэлх арьс сунаж буйг та мэдэрнэ. Доод эрүүгээ урагш болгоход хүзүүний арьс улам сунах болно.

Энэ байдлаа 10 секунд хадгалаж 3 удаа давтан хийнэ.

10. Нүдний эргэн тойрон үрчлээгүй сайхан харагдах болно

Толгойны хажуугийн болон шанааны хэсгүүдэд хоёр гарынхаа хуруугаар 1-2 минут массаж хийнэ. Энэ нь булчинг амраах нь гарцаагүй.

Чихээ хөдөлгөөд үз. Шанаа болон чихний булчин татагдсан энэ хэвээрээ 6 секунд барь. 5-20 удаа энэ дасгалаа давтан хий.

11. Магнайны атираа, үрчлээ арилна

Дунд 3 хуруугаараа доорх байдлаар дарна. Хөндлөн үрчлээний дагуу духан дээрээ 2 гараа байрлуулна. Хөмсөгнөөс дээгүүр гараа тавьж гадна тийш нь татна. Арьсаа татсан чигээр нь татан хөмсөгөө хөдөлгөх гэж буй мэт энэ байрлалаа хадгална.

6 секунд барьж 5-20 удаа давтан хий.

12. Дээд зовхи болон нүдийг тойрсон булчинг чангална

Нүдээ анин зовхио чанга ань. Таны зовхи хүнд мөн хоорондоо наалдсан мэт санагдана.

6 секунд барьж 5-20 удаа давтан хий.

13. Амны 2 талыг өргөнө

Уруулаа жимийж дээд ба доод уруулаа чангал. Энэ байрлалаас уруулынхаа 2 талыг дээш өргө.

6 секунд барьж 5-20 удаа давтан хий.

26
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Suhbal Ganchimeg

    Suhbal Ganchimeg

    2017/08/18 at 21:45

    ♥♥♥

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *