Гэрлэхээсээ өмнө хайртай хүнээсээ заавал асуух 17 асуулт

2

Та болон таны хамтрагч стресст ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ, асуудлыг та хэрхэн шийддэг вэ, мөнгө, секс, шашны талаар та ямар бодолтой байдаг вэ? Сэтгэл судлаач Андреа Бонэйр гэрлэхээсээ өмнө эдгээр болон бусад асуултуудын хариултыг мэдэж авахыг танд санал болгож байна.

Андреа Бонэйр (Andrea Bonior)

Сэтгэл судлаач, зохиолч, The Washington Post Express-ийн сэтгүүлч

Сэтгэл судлаачийн зүгээс нэн тэргүүнд хэлэхэд би маш олон гэрлэлтэндээ сэтгэл дундуур хүмүүстэй уулзаж байсан. Зарим тохиолдолд дараах зүйлс асуудал үүсгэдэг: нэг нэгнээ хайраар дутаах, хүүхдүүдээ өсгөхөд хүндрэл гарах, өвчин зовлон эсвэл санхүүгийн хүндрэл. Гэвч хоорондоо таарч нийцэхгүйгээс болж өдөр бүр асуудлууд үүсч байдаг.

Хэрвээ та тухайн хүнтэйгээ амьдралаа холбох гэж байгаа эсвэл хамтдаа амьдарч эхлэх гэж байгаа бол доор дурьдсан зөрчилдөөнтэй асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Хайр нь өөрөө хүсэл тэмүүлэл учраас эдгээр бүгд уучилж болох асуудлууд . Иймээс асуудал тулгарсан ч харилцаагаа хадгалаарай.

1. Ямар ялгаатай талуудад та одоо дуртай байгаа вэ, мөн 5 жилийн дараа энэ нь таны бухимдлыг төрүүлж эхлэх болов уу?

Романтик хайр дурлалын хувьд эхлээд та хамтрагчийнхаа өөрөөсөө эсрэг зан чанарт нь татагдана. Түүний өөрийнхөөрөө байх зан чанар сэтгэл хөдөлгөм санагдана яагаад гэвэл та төлөвлөгөөний дагуу байх дуртай. Түүний өвчнийг даван гарч эдгэрч буй нь гайхалтай хэдий ч та мөн адил ханиадыг эдгээх гэж өөрийгөө дайчлана.

Биоритм, ажил эсвэл хоббитой холбогдсон бусад зуршлуудын чамин, шинэлэг байдал нь анхаарал татдаг боловч та өөрийхөөрөө байх нь зонхилдог. Үүний дараа юу бишрүүлэх вэ?

2. Та хоёр хамтдаа стресст орхоороо юу мэдэрдэг вэ?

Түгжрэлд орохоороо танай хүн юу хийдэг вэ? Хэрвээ та хангалттай нойр авч чадахгүй байвал хэрхэн аашлах вэ? Мөн түүний эцэг эхэд гэнэт эрүүл мэндийн асуудал тулгарвал яах вэ?

Харилцааны эхэн үед та хоёр хоёулаа үлгэр жишээ байхыг хичээх боловч энэ нь та хоёрыг ямар нэгэн асуудалд өөрийхөөрөө хэрхэн ханддаг вэ гэдгийг мэдэхээс сэргийлдэг. Цаашид олон жил хамт амьдраад ирэхээр энэ нь том асуудал болдог.

Хамтдаа уурлаж бухимдах үед та ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдгээ мэдэх нь чухал. Та зүгээр л орхиж ганцаараа байхыг хүсдэг үү эсвэл хамтдаа учрыг нь олдог уу?

3. Таны хамтрагч архи, тамхи, мөрийтэй тоглоомд яаж ханддаг вэ?

Мэдээж тамхи, мөрийтэй тоглоомд донтох нь гэнэт л тохиолдох зүйл боловч ихэнхдээ хүний ухамсараас үүнийг мэдэж болно. Та зүгээр л айдаг эсвэл анзаарахыг хүсдэггүй. Эсвэл та залуу байгаа дээрээ үдэшлэгт явах нь хэвийн зүйл гэж үздэг. Харин хүүхэдтэй болсон үед энэ нь засрахгүй байвал гэр бүлд тийм ч таатай зүйл биш.

Хамтрагчаа одоо арай илүү ажигла, анхаар. Боломжит асуудлуудыг та хэр эрт анзаарна, тэр хэрээр илүү амжилттай шийдэгдэх болно.

4. Гэртээ хэр таарамжтай байдаг вэ?

Таны хажууд байгаа хүн хайртай хүн чинь биш зүгээр өрөөний найз гэж төсөөл. Амьдрахад хэр байна вэ? Таарамжтай байж тухтай унтаж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Цэвэрлэгээ, хоол хийх, орон байрны түрээс, гэрийн тэжээвэр амьтан, зочид гийчид гэх мэт асуудлуудыг хэрхэн шийддэг вэ? Тооцоог хэн төлдөг, хэрвээ угаалгын өрөө асуудалд орвол хэн үүнийг засах вэ? Энгийн боловч маш чухал асуултууд.

5. Хүүхдийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

Гэрлэхээсээ өмнө чи хүүхэд хүсч байгаа үгүйгээ мэдэх хэрэгтэй ч хоорондоо нарийн зөвлөлдөх нь чухал. Хоёр хүүхдийн эцэг эх болохыг хүсэж буйгаа мэдэгд. Зарим хүн зөвхөн ганц л хүүхэдтэй болохыг хүсдэг. Хэрвээ та үргүйдэлтэй байвал яах вэ? Жирэмсэн болох уу эсвэл хүүхэд өргөж авах уу? Бид илүү гүн рүү нь орж бүх ялгааг мэдэх хэрэгтэй.

6. Бусадтай харилцааныхаа талаар хэр их ярилцдаг вэ?

Эхэндээ бол найз, төрөл садантайгаа үүнийгээ хуваалцах нь энгийн зүйл. Гэрлэлт бүх зүйлийг өөрчилдөг. Түүнчлэн хэрвээ эхнэр чинь найздаа сексийн талаарх асуудлаа ярьсан бол эсвэл нөхөр чинь ээжээсээ гэр бүлийн зөвлөгөө хүссэн бол энэ нь үнэхээр ноцтой асуудал болно гэдгийг ойлгох нь чухал.

Эдгээр асуултуудад зөв хариулт гэж байхгүй боловч таньтай нийцэж буйн хэрээр хамтдаа байхад илүү амар болно.

7. Зөрчил үүсэхэд та ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?

Хамтрагчийнхаа зөрчилдөхөд гаргадаг зан аашийг мэдэж ав. Магадгүй хэн нэг нь түрүүлж байнга уучлал гуйдаг уу? Харин нөгөөх нь байнга маргадаг уу? Эсвэл нэг нь хашхирч загнадаг нөгөөх нь чимээгүй байж тайвшруулдаг уу? Энэхүү нөхцөл байдлыг яаж сайжруулах талаар бод.

Эрүүл зөв харилцаа нь ямар нэгэн тоглоом наргиа, түрэмгий байдал, зан араншин өөрчлөгдөх мөн хүчирхийлэлгүй шударга, хүндэтгэсэн харилцаа юм.

8. Бие биенийхээ төрөл саданд хэр тааламжтай байдаг вэ?

Нэгэнт сонгогдсон гэр бүлийг хүсэхгүй байна гэж байхгүй боловч тэр таны гэр бүлийн харилцаанд сэтгэл хангалуун байвал танд л хэрэгтэй.

Мөн та эцэг эхдээ хайртай ч хамтрагч тань таны эцэг эхийг тэвчдэггүй бол та юу хийх хэрэгтэйгээ мэдэж байх нь зүйтэй. Эсвэл хэрвээ тэр амралтаа өөрийн хамаатнуудтайгаа өнгөрөөхийг хүссэн ч та хүсэхгүй байгаа. Тэд  таны ирээдүйн хүүхдийн хүмүүжилд ямар үүрэгтэй байх вэ? Хэрвээ тэдэнд мөнгө, туслалцаа хэрэгтэй болвол яах вэ? Эсвэл эсрэгээрээ тэд танд мөнгө өгч эхлэх үү?

Хуримын бэлтгэлийн үеэр анхны гэр бүлийн хэрүүл эхэлдэг. Харилцаандаа гэр бүлдээ туршлага хуримтлуулах боломж болгон ашигла.

9. Та ямар нэг зүйл өөрчлөгдөнө гэж найдаж байна уу?

Би салсан хүмүүсээс дараах үгийг зөндөө сонсож байсан: “тэр маш хувиа хичээдэг байсан гэвч би хүүхэдтэй болоод бүх зүйл өөрчлөгдөнө гэж боддог байсан” эсвэл “тэр мөнгөнд маш хариуцлагагүй ханддаг. Би нэг л өдөр бид байшинтай болж сайхан амьдарна гэж итгэсэн.”

Гэрлэсний дараа хүүхэдтэй, зээлэнд хамрагдаад эсвэл хариуцлагатай ажилтай болоод таны хамтрагч ид шидийн мэт өөр хүн болно гэж боддог уу?  Дахин бодож үзээрэй.

Магадгүй болох ч гэсэн хүсэл гэдэг таниас биш түүнээс гарах ёстой. Хэрвээ хамтдаа амьдралаа холбохоор шийдсэн бол түүнийгээ байгаагаар нь хүлээн ав.

10. Мөнгөний талаар ямар бодолтой байдаг вэ?

Санхүүгийн талаарх үзэл бодол хэдий чинээ ялгарна тэр чинээгээр харилцаа бат бөх байдаг. Хэр том байр авахыг хүсч байгаа, хэр ихийг хадгалахаар төлөвлөж байгаа, найзууд хамаатандаа хэдийг зээлдүүлэхэд бэлэн байлгах гэх мэт зардлаа тамаглах нь чухал.

Эдгээрийг шударгаар ярилцдаг бол танай гэр бүлийн нэгдмэл байдал төдий чинээ сайн бат бөх байна.

11. Танд хэр их чөлөөт цаг хэрэгтэй вэ?

Хүн бүрт ганцаараа байх, найзуудтайгаа уулзах гээд өөр өөр хэрэгцээ байдаг. Хэрвээ хамтрагч чинь ойлгож хүндэлдэг бол эдгээр ялгаа арилна. Жишээ нь нэг нь орой найзуудтайгаа уулзаад нөгөө нь гэртээ уйтгарлаад суулаа гэхэд хоорондоо үүний талаар ярилцахгүй бол нэгэндээ гомдсоор байна.

12. Ажлын талаар ямар бодолтой байдаг вэ?

Ажлаас халагдах, албан тушаал ажил мэргэжил өөрчлөгдөх эсвэл ажилтай холбоотой бусад хүчин зүйлс гэр бүлд нөлөөлдөг учраас дараах асуултуудад хариулах нь зөв. Цалин, нэр хүнд, ажил эрхлэлтээрээ илүү ач холбогдолтой нь хэнийх нь ажил вэ? Хэрвээ энэ ажлаа алдвал юу тохиолдох вэ? Хэн нь мөнгө олж, хэн нь хүүхдээ харах вэ гэдгийг бодож үзсэн үү? Аль нэг нь тушаал дэвшиж, боловсролоо дээшлүүлэн таны ажил мэргэжлийг өөрчилвөл юу болох вэ?

Мэдээж чи ахиц дэвшил гарна гэсэн бүх зүйлд найдаж болохгүй. Гэхдээ таны санаанд нийцэж байвал ирээдүйд учрах саад бэрхшээл илүү хялбар байх болно.

13. Таны хувьд бусадтай ямар түвшний дотно харьцаатай байх нь зөвшөөрөгдөх вэ?

Сээтэгнэх маяг, хамтрагчидтайгаа сэтгэл санааны хувьд ойр байх мөн найзуудын харилцаа гээд олон хэмжигдэхүүнээр хүн бүр өөр өөр.

Мэдээж хэрэг орчин үеийн бүсгүйчүүд эрэгтэй найзгүй байна гэдэг нь зөөгч бүртэй сээтэгнэж байдаг Дон Жуаны дэргэд жаргалтай байж мэднэ.

Хамтрагч тань хамтдаа орондоо байхдаа ажлын найз руугаа эможи явуулбал таны сэтгэлд нийцэх үү? Танд хэлэлгүйгээр экстэйгээ уулзсан бол та гомдох уу?

Аль аль нь хил хязгаар тогтоох ёстой. Хэрвээ та бүх зүйлийг сэтгэлд нийцсэн мэт царайлбал урвалт л бий болно гэсэн үг.

14. Таны шашны чиг хандлага юу вэ?

Магадгүй шашин өдөр тутмын амьдралд тийм ч их нөлөөлөхгүй гэж бодож байж мэднэ. Гэвч энэ бол чухал зүйл. Тэмдэглэлт өдрүүдийг яаж тэмдэглэх вэ? Хүүхдүүдтэйгээ сүм хийд, дуганаар зочлохыг зорьдог уу? Хэн нэг нь их эсвэл бага шүтлэгтэй бол яах вэ?

15. Хаана амьдарна гэж төлөвлөж байна?

Ихэнх хүмүүс суурьшин амьдрахыг хүсдэг. Магадгүй энэ хотод, өсөж төрсөн хотдоо эсвэл аав ээжийнхээ амьдардаг газар. Нэг нь нөгөөдөө тохируулах талаар санаа зовоод хэрэггүй. Гэвч нэг нь орон сууцанд амьдрахыг хүсэж байхад нөгөө нь эцсийн шийдвэр гаргаж чаддаггүй.

16. Та биеийн гоо үзэсгэлэнг хэр таашаадаг вэ?

Гадаад байдал өөрчлөгдөж таарамжгүй, хэцүү байгаа хосуудыг олныг харсан. Эрүүл ахуй, жин, дутагдал, хувцаслалт, үс, гажиг согог гээд бүгд багтана.

Гэрлэхийнхээ өмнө нэг нэгнийхээ хамгийн муухай дүр төрхийг харсан гэж төсөөл. Таны болон нөхрийн чинь дүр төрх дараа нь эрс өөрчлөгдвөл яана. Эдгээр өөрчлөлтийн талаар та хэр ярих шаардлагатай вэ? Нөгөө хүнийхээ санал бодлоос хамааран стилээ хэр өөрчлөх хэрэгтэй вэ?

17. Бэлгийн харьцаандаа сэтгэл хангалуун байдаг уу?

Зарим хосууд зөвхөн хуримын дараа дотно харьцаанд ордог. Гэвч энэ тохиолдолд ч хамтын амьдралд секс ямар үүрэгтэйг ойлгох нь чухал.

Ихэнхдээ сексийн хэв маяг хуучных байдаг. Иймээс та маш олон асуултанд хариулах хэрэгтэй. Жишээ нь, дур хүсэл буурвал яах вэ? Хоёулаа порнод хэр ханддаг вэ? Таны сексийн дур хүсэл ялгаатай юу? Хэн нь ихэвчлэн сексийн эхлэлийг тавьдаг вэ энэ нь танд нийцдэг үү? Дотно харьцааг эрч хүчний хэлбэр байдлаар ашигладаг уу?

Харилцааны эхэн үеийн секс сайхан нийцэж байвал бусад асуудлуудыг халхалдаг. Гэвч түүнд асуудал тулгарвал үүний талаар ярилцах нь хамгаас чухал.

Дээрх бүх асуултанд санал нийлэхгүй бол битгий цөхөр.

11
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *