Таны бие махбодь стресст орсныг илтгэх 10 шинж тэмдэг

2

Бие эвгүйрхэх үе гаралгүй л яах вэ, гэхдээ эртнээс тавгүйрхэж таныг зовоогоод байгаа бол эрүүл мэндээ анхаарах цаг болсныг илтгэнэ. Магадгүй бие тавгүйрхээд байгаагийн шалтгаан нь стресс байж болно.

Стресс таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг илтгэх түгээмэл шинж тэмдгийг танилцуулахаар бэлдлээ.

1. Арьсны өвчлөл

Псориаз, батга зэрэг өөр бусад арьсны өвчлөл нь стрессээс болж гарах магадлалтай. Сэтгэл зүйн өндөр ачаалал болон арьсны асуудал нь шууд холбоотой болох нь оюутнууд дээр хийсэн эрдэмтдийн туршилтаар батлагджээ. Мөн хулгана дээр хийгдсэн туршилт ч адил үр дүн өгсөн байна. Амьтдыг сэтгэл зүйн стресст оруулахад арьсны халдварт өвчинд амархан нэрвэгдэж байжээ.

 

2. Тогтворгүй жин

Биеийн жингээ хоолны дэглэм, спортоор тогтворжуулж чадахгүй байх үе танд тохиолдож байсан уу?

Сэтгэл санаа тогтворгүй байхад богино хугацаанд жин нэмэгдэнэ. Энэ үед стрессийн гормон болох кортизол ихээр ялгардаг. Уг гормон нь өөх тос болон нүүрс усны бодисын солилцоог идэвхжүүлж цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг байна. Гормон их болох тусам хүн их иднэ, харин бие махбодийн ялгаруулах тестостероны хэмжээ багасч бага калори шатаах ажээ. Ингээд л та таргалж байгаа юм.

Харин зарим нэг хүмүүс эсрэгээрээ стрессийн үед хурдацтай турдаг. Үүнд цусан дахь адреналины хэмжээ нөлөөлж байгаа юм. Турж байгаагийн бас нэг шалтгааныг эрдэмтэд CRH гэх гормонтой холбон тайлбарлаж байна.

 

3. Байнгын ханиад

Стрессийн үед кортизолын хэмжээ нэмэгддэг гэж дээр дурдсан, энэ нь үрэвсэл дэгдэхэд нөлөөлнө. Архаг стрессийн үед дархлааны систем кортизолд хэт мэдрэг болдог, энэ нь үрэвслийн явцыг хурдлуулдаг байна. Өөрөөр хэлбэл та ханиад томуунаас салахгүй.

Ханиад хүрлээ гээд хүйтэн цаг агаарыг буруутгах хэрэггүй, энэ бол таны суларсан дархлаатай холбоотой. Хэрвээ байнга өвдөөд байвал амьдралд таны сэтгэлийг зовоож байгаа асуудлаа шийдэхийг хичээгээрэй.

 

4. Гэдэс ходоод хямрах

Стресс гэдэс ходоодны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгааг шинжлэх ухаан баталсан. Гэдэс дүүрсэн үед эм тус болохгүй байх тохиолдол бий, энэ үед сэтгэл зүйч дээр очихоос өөр аргагүй. Эмч таныг үзээд зохих эмчилгээг эхлүүлэх болно.

 

5. Анхаарал сарних

Удаан хугацаанд стресст орсон хүн анхаарал хандуулах чадвараа алддаг. Хэрвээ та өөрийгөө уймраа болсон гэж үзэж байгаа бол амралтаа авахыг зөвлөж байна.

 

6. Үс унах

Стресс нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн халцрахад хүргэнэ гэж эрдэмтэд үзэж байна. Үсээ арчлаад, нэмэлт амин дэм уугаад байхад л үс тань шингэрээд байвал стрессийг буруутгахаас өөр аргагүй. Тэгэхээр уурлаж уцаарлах хэрэггүй, тайван сайхан амрахыг хичээ.

 

7. Толгой өвдөх

Толгой өвдөх олон шалтгаан бий: остеохондроз, буруу байрлалаар хэвтэх, цусны даралт багасах, ихсэх, гайморит, жирэмслэлт … Зарим тохиолдолд стресс толгой өвдөх шалтгаан болно.

Эм уусны дараа өвчин намдана, гэхдээ стрессийн шалтгааныг олохгүй л бол дахиад л өвдөнө.

 

8. Бэлгийн харилцаанд орох сонирхолгүй болох

Сэтгэл санаагаар унах эсвэл стресст орсон хүн бэлгийн харилцаанд орох сонирхлоо алддаг. Энэ дүгнэлтийг эрдэмтэд хэд хэдэн удаагийн туршилтын дараа хийсэн юм. Хэрвээ бэлгийн харилцаанд орох хүсэл төрөхгүй байгаа бол бие биедээ уурлаж гоморхох хэрэггүй. Асуудлын шалтгаан стресст байгаа эсэхийг юуны түрүүнд тодорхойл. Цугтаа амралтаа аваад амралтын газар амарцгаа.

 

9. Нойрны асуудал

Стресс нь нойрны асуудал үүсгэнэ. Сэтгэл санаа зовоосон асуудал таныг нойргүйдэлд хүргэх вий. Нойргүй хоносон хүн маргааш нь ажлаа хийж амьдралын баяр баяслыг мэдэрч чадахгүй. Нойрны эм ч тус болохоо болих цагаар аюулын хэнгэрэг цохино. Нойргүйдэлд хүргэж байгаа шалтгааныг эрт илрүүлж асуудлыг шийдэх хэрэгтэй.

 

10. Зүрх судасны өвчлөл

Амьдралын турш хүний зүрх ямар их ачаалал авдаг гэж бодож байна: баяр хөөр, уйтгар гуниг… Стресс нь зүрхэнд сөргөөр нөлөөлнө. Архаг стресс нь зүрх судасны өвчлөлийн шалтгаан болохыг эрдэмтэд баталсан. Ажлын ачаалал, асуудал, эсвэл эсрэгээрээ ажилгүйдэл, ядуурал, хэрүүл уруул энэ бүгд асуудлыг хүндрүүлнэ.

Таны бие махбодь стресст ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

22
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Ogi Otgonchimeg Sumiya

    Ogi Otgonchimeg Sumiya

    2017/12/16 at 17:18

    Udwal Sumiya Baamaa Battumur Munkhbayar Sumiya Munkhsaruul Dorjjav Enkhee Deegii Byambaa Baldorj Munkh Jargal Erdene Sumiya medehed ilvvdehgui

  2. Ogi Otgonchimeg Sumiya

    Ogi Otgonchimeg Sumiya

    2017/12/16 at 17:18

    Udwal Sumiya Baamaa Battumur Munkhbayar Sumiya Munkhsaruul Dorjjav Enkhee Deegii Byambaa Baldorj Munkh Jargal Erdene Sumiya medehed ilvvdehgui

  3. Ukahan Uka

    Ukahan Uka

    2017/12/16 at 18:45

    Enhnaran Naraa

  4. Ukahan Uka

    Ukahan Uka

    2017/12/16 at 18:45

    Enhnaran Naraa

  5. Enhnaran Naraa

    Enhnaran Naraa

    2017/12/16 at 18:50

  6. Enhnaran Naraa

    Enhnaran Naraa

    2017/12/16 at 18:50

  7. Enhnaran Naraa

    Enhnaran Naraa

    2017/12/16 at 18:51

    Heregtei gsn kkkkkk

  8. Enhnaran Naraa

    Enhnaran Naraa

    2017/12/16 at 18:51

    Heregtei gsn kkkkkk

  9. Ukahan Uka

    Ukahan Uka

    2017/12/16 at 19:08

    Kkkk ??

  10. Ukahan Uka

    Ukahan Uka

    2017/12/16 at 19:08

    Kkkk ??

  11. Enhnaran Naraa

    Enhnaran Naraa

    2017/12/16 at 19:12

    Tehees dozzz tohiruulaadddd

  12. Altanzul Zulaa

    Altanzul Zulaa

    2017/12/17 at 00:26

    Erdenetungalag Batjargal stress yum boluu?

  13. Altanzul Zulaa

    Altanzul Zulaa

    2017/12/17 at 00:26

    Erdenetungalag Batjargal stress yum boluu?

  14. Erdenetungalag Batjargal

    Erdenetungalag Batjargal

    2017/12/17 at 00:32

    Magadgvi yuj gsn vzi da

  15. Erdenetungalag Batjargal

    Erdenetungalag Batjargal

    2017/12/17 at 00:32

    Magadgvi yuj gsn vzi da

  16. Миний Стийл

    Миний Стийл

    2017/12/17 at 08:54

    Uu huurhii stressdeed duusch bgan bnaldaa ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *