Эрчүүдийн эдгээр ааш зан болон үйлдлүүдийг эмэгтэйчүүд тэвчиж чаддаггүй

1

Төгс хүн гэж байхгүй. Гэхдээ эрчүүдийн зарим нэг зан төрх эмэгтэйчүүдийн дургүйг маш ихээр хүргэдэг байна. Бидний танилцуулж буй зан төрх нь бүх эмэгтэйчүүдийн дургүйг хүргэнэ гэж хэлж чадахгүй, ямартай ч байгаа зүйлийг л танилцуулж байгааг анхаарах хэрэгтэй.

Эдгээр зан төрхийг харсан эмэгтэй хүн цаг зав, сэтгэлээ төдийлөн зарцуулах хүсэл төрөхгүй гэж бодож байна.

Хүчирхийлэх харц

Үгүй ээ, энэ бол эмэгтэй хүнийг хүчгүй болгодог тэр харц биш. Нохойны өмнө шүүслэг үхрийн мах тавьсан мэт харах эрчүүдийн харцыг хэлж байгаа юм. Хэдэн өдөр хоолгүй явсан нохой шиг юу юугүй л уяанаасаа алдуурах байх гэлтэй. Эрчүүд минь, ингэж харах огт хэрэггүй шүү.

 

Хэтэрхий “цэвэрч”

Ресторанд өөрийнхөө хэрэгсэлтэй ч ирж мэдэх эр хүн. Тэрээр өөрийнх нь аяганаас уухгүй байхыг хүснэ, чихэвчээ ч хуваалцахгүй бас энэ тэнд үс унаж уу үгүй юу гэж байнга шалгана. Яршиг цаашаа… Эмэгтэй хүн ариун цэвэр сахидаг байлаа ч энэ арай дэндэнэ ээ.

 

Селфимэн

Тэр төгс мэт. Цасан цагаан шүд, цэвэрхэн арьс, нээлттэй харц – энэ бүгдээс гадна тэр маш олон зүйл хийж чадна, жишээ нь селфигийн аппликейшнээр дүүрсэн гар утсаа оролдох … Тэр өөрийнхөө “ажлын” бүх чанарыг сайн мэднэ. Хаа сайгүй хэнтэй ч хамаагүй зургаа дарна. Эмэгтэй хүн өөрийгөө хэрэгтэй гэдгээ мэдэрч хайрлуулж энхрийлүүлэхийг хүсдэгийг тэр харин мэддэггүй бололтой.

 

Наалдамхай

Хүрэх, мэдрэх, илэх бүхий л боломжийг ашиглана. Зориуд эсвэл гэнэтийн байдлаар л хүрсэн, илсэн байх вий. Тантай ярилцаж байхдаа таны хувийн орон зайгаа авч үлдэх сонирхолыг тоох ч үгүй ойртсоор л байна.

 

Харамч

Мөнгө байхгүй бол нэг хэрэг, байгаа ч танд ганц зайрмаг авч өгөхөөс харамлаад байгаа бол тэс өөр хэрэг. Эмэгтэйчүүд эр хүнийг ямар нэгэн зүйлийн эх үүсвэр мэт харахаар зохиогдсон нь харамсалтай. Эрт дээр үеийн эр хүн аварга том арслан заан унагаачихаад тас нуугаад байвал ямар эмэгтэй хүн үр хойчоо үлдээхээр нийлэх вэ дээ?

 

Насан туршийн гомдол

Иймэрхүү бодолтой залуучууд цаанаасаа л “өмхий” үнэртэй байдаг. Амьдрахад байнга ямар нэгэн зүйл саад болж байгаа мэт гомдоллоно. Түүний хувьд бүх эмэгтэйчүүд тэнэгүүд, аальгүй, хууран мэхлэгч буюу түүнд тохирохгүй. Ийм “төгс” хүнтэй хэн ч ойртохыг хүсэхгүй.

 

Хоосон толгой

Юуны ч тухай хамаагүй ярьж л байвал болно гэсэн шиг зогсоо зайгүй ярина. Түүний яриаг нэг цаг сонсоход бүтэн цаг хүчний дасгал хийсэнтэй адил хүч зарцуулахад хүргэнэ. Тэр ярьж л чадахаас биш гүйцэтгэж чадахгүй. Түүний бүх эрч хүч яриандаа зарцуулагдана. Хоосон үг байгаа газар биелээгүй ажил л байж таараа.

 

Өмхий

Ийм төрлийн эрчүүд “сэтгэл татах” ямар ч зүйлгүй. Түүний өмхий үнэр цэнхэр сайхан нүдийг нь ямар ч хэрэггүй зүйл болгож хувиргана. Энэ төрлийн эрчүүд өөрсдийгөө засах боломжтой учраас зүтгээд байж дээ.

 

Аймхай

Харанхуй гудамжинд түүнийг эрэлхэгээр зодолд гэж хэн ч шахаагүй. Гэхдээ таны бүсгүйг дэлгүүрт хэн нэгэн доромжилж гутаахад хумсаа мэрээд зогсохгүй байх гэж найдаж байна.

 

Онгироо

Түүний бодол зөвхөн нэг л зүйл дээр эргэлдэнэ. Тэр бодлоо ч нуухгүй. Тэр өөрийнхөө хүсэл сонирхол, хайр дурлалыг дэлхийн бүх хүмүүст ярихад бэлэн. Түүний ярьсан яриа нэг л хүнд сонирхолтой байх болов уу – секс судлаачид.

 

Бүхнийг мэдэгч ухаантан

Ухаалаг бодол, шүүмжлэлээр дүүрэн. Тэр гүн ухаантан, эрдэмтдийн үгийг ишлэл болгож хэрэглэнэ. Ямар ч асуултанд өгөх бэлэн цэцэн хариулттай. Энэ нь муу тал биш байж болно, гэхдээ өөрийгөө илүү ухаантай гэдгийг батлах оролдлого нь эмэгтэйчүүдийн дургүйг хүргэдэг.

 

Гонгиногч

Нэг үгээр хэлбэл азгүй нэгэн. Түүнтэй ярьж үзэхэд тэр аз жаргалгүй, ажлаасаа болж аймшигтай ядарсан, түүнийг хэн ч ойлгож, үнэлдэггүй гэдэг зүйл л сонсоно. Ерөнхийдөө бусдаар өрөвдүүлэх л сонирхолтой.

 

Ээжийн хүү

“Ээж намайг өрөмний өт гэдэг юм, яагаад гэвэл би их хөдөлгөөнтэй” – гэж өөрийгөө жоохон банди шиг ярих эр хүнийг хараад та гайхах биз. Ийм зүйл сонсвол эргэж харалгүй шууд зугтаасан нь дээр. Түүний амьдралыг бүхэлд нь ээж нь хянадаг. Уг нь эр хүнээс хайр халамж, нөмөр нөөлөг хүсэж байгаа биз дээ?

56
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *