“Ажил дээрх эхнэр\нөхөр” хэмээх ойлголт ихэвчлэн хошигнол хэлбэрээр ашиглагддаг боловч ажлын насан туршийн хамтрагч эсвэл ажил дээр гар нийлдэг алтан хамтрагч гэх ойлголт бол бодит зүйл юм. Тэд таны ажил дээрх стрессийг бууруулж, танд туслан, үзэл суртлын хувьд дэмжлэг үзүүлж, оффисын амьдралыг илүү тохь тухтай болгож байдаг. Гэхдээ энэ бүхнээс хамгийн гайхмаар нэг онцлог байдаг нь ажлын хань хэмээх ойлголт жинхэнэ амьдрал дээрх гэрлэлтийг илүү хүчтэй, бат бөх болгож өгдөг нь юм. Ингээд бид танд ажил дээрээ гар нийлсэн алтан ханьтай болохын төсөөлж ч байгаагүй давуу талуудыг хүргэхээр бэлтгэлээ.
1. Ажлын хань таны сэтгэл, мэдрэмжийг хамгийн сайн ойлгоно. Учир нь тэд ч бас тантай ижил мэдрэмж авч байдаг
“Ажлын хань” гэсэн нэр томьёо нь үргэлж эсрэг хүйстэн дээр хэлэгддэг зүйл биш юм. Үнэндээ ажлын хань хэмээх ойлголтыг жинхэнэ утгаар нь харуулдаг зүйл бол ижил хүйсийн хүмүүсийн хооронд үүсдэг харилцаа юм.
Үүнийг мэдээж жендерийн онцлог буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл хөдлөл, үзэл бодлоо мэдрэх чадвартай холбон тайлбарлаж болно. Хүмүүс ажил дээрээ эрэг хүйстний хэн нэгэнтэй хамтрагч болох үед үүнийг олон хүмүүс дурлалын романстай андуурдаг учраас ижил хүйсийн хүмүүсийн харилцаа илүү дардан байх нь бий.
Гэрэл зурагчин Бен Фриберг болон түүний ажлын хамтрагч нар нийгмийн зүгээс ирэх зэмлэлд ихээхэн анхааралтай ханддаг хүмүүсийн төлөөлөл юм. Фриберг “ВВС”-д өгсөн ярилцлагадаа тэрээр өөрийн нийгмийн сүлжээндээ ажлын хамтрагчийнхаа тухай тогтмол байршуулдаг байсан ч энэ нь түүний эмэгтэй хамтрагч хуримаа хийсний дараа хүмүүст буруугаар ойлгогдох магадлалтай болсон тул энэ үйлдлээ зогсоосон гэжээ.
Гэсэн хэдий ч “Totaljobs”-ийн хийсэн судалгаагаар ажлын хамтрагчид ихэнхдээ тус тусдаа гэр бүлтэй эсвэл, романтик харилцаатай байдгийг тогтоосон бөгөөд тэдний харилцаанд ямар ч хайр сэтгэл байдаггүй байна.
2. Ажлын хамтрагч оффисын стрессийг бууруулдаг
Ажлын хань оффис дээрх амьдралыг илүү хөгжилтэй болгож баяр баясгалан нэмдэг. Ууртай сууж байхад мөрөн дээр иллэг хийх төдийд л тэр өдөр бүхэлдээ гэрэл гэгээтэй болж, хамгийн хэцүү ажлуудаа ч үргэлжлүүлэн хийж дуусгах эрч хүчтэй болдог.
3. Та хоёрын харилцаа ажлаа эрч хүч, сэтгэл хөдлөл дүүрэн хийхэд тусалдаг
Ажил бүтэлгүйтсэний дараа уйлах аль эсвэл хэдхэн минутын өмнө тохиолдсон хэцүү нөхцөл байдлын талаар хэн нэгэнд гомдоллох хэрэгтэй бол ажлын хань үргэлж дэргэд тань байх болно. Хамтдаа зууш хувааж идэнгээ элдвийн хов жив ярих, эсвэл зүгээр л цайны цагаараа хамгийн сүүлийн үеийн сонин сайхнаа хуваалцах ч сайхан шүү.
4. Тэд тантай ижил үзэл бодол, үнэт зүйлээ хуваалцдаг
Хэрэв та зоос цуглуулах дуртай эсвэл хэн нэгэн поп одыг чин сэтгэлээсээ шүтдэг бол тэд таны сонирхдог зүйлийг хамтдаа сонирхохоос буцахгүй. Энэ нь та 2-ын ажиллах үйл явц, хүсэл эрмэлзэл, хамтдаа төлөвлөсөн стратеги бодлого зэрэгтэй холбоотой юм. Та ямар нэг зэмлэл, шүүмжлэлээс айхгүйгээр хамгийн галзуу санаагаа хуваалцахад ч бэлэн хүн бол ажлын хань тань байх болно.
5. Тэд танд шинэ зорилгоо биелүүлэх, ажлын гүйцэтгэлээ сайжруулахад тусалдаг
Эрсдэл өндөр, стресс ихтэй ажил байсан ч тэд таныг хамгийн сайнаараа ажиллах хүртэл өдөөж чадна. Тэд таны ахиц дэвшлийг чин сэтгэлээсээ сонирхдог бөгөөд хэрэв та карьераа нэг шатаар ахиуллаа гэж бодоход тэд танд атаархахгүй. Бусад бүх хамтрагчдаас ялгаатай нь тэд тантай өрсөлдөхгүй. Тэд танд урам зориг өгч, дасгалжуулахад үргэлж бэлэн байдаг.
6. Тэд таны зовсон, жаргасан аль ч үед хажууд тань байж байх болно
Ажил дээрээ санаа нийлдэг хүнтэй болсноос хойш байгууллагын үдэшлэг дахиж эвгүй санагдахгүй. Хэрэв та тийм ч нийтэч хүн биш бол байгууллагын ямар нэгэн арга хэмжээний үеэр санаа нийлдэг хүнтэйгээ ойр байвал илүү тухтай санагдах нь гарцаагүй. Мэдээж та ажлын байран дээрх бүх хүнд дуртай биш гэдэг нь нууц биш шүү дээ.
7. Энэ харилцаа бусад хамт ажиллагсдад тань ч халдварлаж чадна
Гэр бүлийн харилцаанд ч дэмжлэг үзүүлж чаддаг ажлын хамтрагчид гэж байдаг. Тэд таны мөнхийн зөвлөгчид бас ар тал байх болно. Та хоёрын харилцаа багийн бүхий л уур амьсгалыг сайжруулж, оффисыг илүү тохь тухтай газар болгож хувиргаж байдаг.
8. Ажлын хамтрагчид нэг нэгнийгээ бие болоод сэтгэл зүйн хямралд орохоос хамгаалж байдаг
Стресстэй ажил, эсвэл өндөр хариуцлагатай ажил хийдэг хэн ч бай эрт орой хэзээ нэг цагт ажлын хямралд орж, сэтгэлээр унан, ажлаасаа уйдах нь гарцаагүй. Зарим хүмүүс карьер нь хүссэн шиг нь өсөхгүй байгаад бухимдах нь ч бий. Тиймээс л ажил амьдралын их далайд ажлын хамтрагчийнхаа завинд хамт суух нь хамгийн чухал.
Тэд эхлээд таны алдааг ам нээлгүйгээр сонсох бөгөөд тэдний өгсөн зөвлөгөө танд гүнзгий амьсгаа аваад аливаа зүйлийг өөрөөр харахад тань туслах болно. Өөрөөр хэлбэл тэд таны хувийн сэтгэл зүйч болно гэсэн үг. Түүнээс гадна, тэд таны бүх асуултыг аль хэдийн мэддэг тул танд ямар нэг зүйл болсныг шуудхан л анзаарах болно.
9. Ажлын ханьтай болох нь таны жинхэнэ гэр бүлийн харилцааг хүчирхэг болгож, ажлаа хэн нэгэнд итгэж үлдээх боломж олгоно
Таны ажлын хань гэр бүлийн тань бүхий л асуудалд танд туслах болно. Тэд таны санахгүй байгаа хуримын ойг танд сануулах ч юм билүү. Ямартай ч тэд таны болон танай гэр бүлийн төлөө нэмэлт ачаалал авахад бэлэн байдгийг мартаж болохгүй.
Гэртээ орсон ч ажлаа хийсээр байгаа хүн гэр бүлийн уур амьсгалыг маш ихээр эвдэж байдаг. Нөхөртэйгөө романтик оройн зоог барьж байхдаа маргаашийн даргатайгаа хийх уулзалтын талаар аль эсвэл эхнэртэйгээ хамт инээдмийн шоу үзэж байхдаа маргааш танилцуулах ажлынхаа талаар бодоод байж огтхон ч болохгүй. Тиймээс л та итгэл даах ажлын ханьдаа зарим зүйлээ даатгаад өөртөө илүү их цаг гаргаж байх хэрэгтэй.
10. Таны жинхэнэ хань танай ажлын тухай “хов жив”-ийг дахин сонсох шаардлагагүй болно
Ажлынхаа тухай хов жив ярих хүн бол ажлын хань болохоос биш амьдралын хань тань бус юм. Эхнэр эсвэл нөхөр тань бараг л танихгүй танай ажлынхны тухай сонсож суухдаа тийм ч аз жаргалтай байдаггүй л болов уу. Тиймээс л ажлаа хаалганыхаа гадаа орхих буюу ажлын ханьтайгаа сэтгэлээ онгойлгоод, гэр бүлдээ илүү өөр хандлага гаргах нь зөв.