
Шинэ жил хаяанд ирж найз нөхөд, ойр дотныхондоо өгөх бэлгийн эрэлд гэсэн марафонд оролцож эхлэх цаг боллоо. Харамсалтай нь зарим хүн цаг заваас шалтгаалан үүнд оролцох боломж хомс. Хэрвээ та хоол хийх дуртай хүнд ямар бэлэг өгөхөө бодож, гайхаж байгаа бол гал тогоонд зориулсан янз бүрийн багаж хэрэгсэлд анхаарал хандуулаарай. Хамгийн сайхан нь эдгээр багаж хэрэгслийг ямар ч нас хүйстэй, тогоочийн ур чадвартай хүнд бэлэглэж болох юм.
Энэ удаа AliExpress сайтаар орж гал тогоонд хамаг цагаа өнгөрөөдөг хүнийг баярлуулах хэдэн сайхан бэлэг олсныгоо танилцуулъя.
1. Хэрчигч

Гурил хэрчих төдийгүй сонгино, сармис зэргийг жижиглэх олон төрөлт багаж бөгөөд та эндээс авч болно.
2. Кофе чимэглэгч набор

Кофены сайхан амтыг мэдрэх дуртай төдийгүй түүний гадаад байдалд ач холбогдол өгдөг хүнд таарах маш сайхан бэлгийг эндээс.
3. Бялуу чимэглэгч хошуунууд

Бялуу хийх дуртай хүнд ямар бэлэг өгөх вэ гэж гайхаж байгаа бол та энэ цуглуулгыг авах хэрэгтэй бөгөөд үүний тусламжтайгаар бялууг ямар ч байдлаар чимж болох билээ.
4. Олон үйлдэлт ногоо хэрчигч

Эндээс худалдан авч болох энэхүү ногоо хэрчигч нь таны гар хурууг гэмтээхгүй хамгаалах төдийгүй хоол хийх ажиллагааг тань хөнгөвчилж, хурдасгаж өгнө.
5. Бөөрөнхий махны хавчаар

Бөөрөнхий махаа бөв бөөрөнхий болгож, таваглахыг хүсдэг хүнд таарах хавчаар.
6. Түргэн гэсгээх хавтан

Ямар ч хөлдсөн хүнсийг хурдаг гэсгээх, өөрөөр хэлбэл хоол хийхэд хугацаа бага зарцуулахад тус болох энэхүү хавтан олон хүний санаанд нийцэх биз ээ.
7. Ногоо зүсэгч цуглуулга (карвинг)

Карвинг буюу ногоог маш урлагтайгаар хэлбэр дүрстэй зүсэх урлалыг сонирхдог хүнд дээрх янз бүрийн хутга болон бусад багажны цуглуулга хэрэгтэй бөгөөд тэд энэ багажаар ёстой урлаг бүтээх биз ээ.
8. Үл түлэгдэх гадаргуутай, тасалгаат хайруулын таваг

Үл түлэгдэх гадаргуутай, тасалгаат хайруулын таваг нь хэд хэдэн төрлийн хоолыг нэгэн зэрэг хийхэд тустай бөгөөд тос хэрэглэхгүй онцлогтой юм.
9. Өглөөний хоолыг нэг дор бэлтгэх машин

Өглөөний хоолыг бүрэн бүтнээр нь хүртэх дуртай боловч цаг хугацаанаас хамааран энэ хоолоо бэлтгэж идэж чаддаггүй, амждаггүй хүнд энэхүү хайруулын таваг, кофе чанагч, шарах шүүгээний гибрид нь хамгийн их хэрэгтэй байх нь тодорхой. Эндээс аваарай.
10. Хиам бэлтгэх машин

Та болон таны найз нөхөд гэрийн хиам хийж идэх сонирхолтой бол энэ машинд анхаарлаа хандуулаарай. Энэ машинаар янз бүрийн диаметртэй хиам хийж болно.
11. Шоколад болон жигнэмэгний хэвнүүд

Янз бүрийн жигнэмэг хийх, шоколадны хэлбэр гаргах дуртай хүнд хамгийн сайн таарах бэлэг бөгөөд энэ силикон хэлбэрүүд нь халуун хүйтний өөрчлөлтөд ер ажрахгүй шүү.
12. Шинэ жилийн зураглалтай ганжин

Та энэ ганжингааар ганцхан хөдөлгөөн хийгээд шинэ жилийн ер бусын хэлбэр дүрстэй жигнэмэг, бялуутай болно.
13. Нухаш хийх шахагч

Энэ шахагчийн ачаар та хэдхэн секундын дотор төмс болон өөр бусад ногоо, жимсний амттай сайхан нухаш хийж болно.
14. 3D бялуунд зориулсан силикон хэлбэр гаргагч

Ирээдүйгээс ирсэн мэт хэлбэртэй өвөрмөц бялуу хийх нь маш амархан: эндээс худалдаж авч болох тусгай хэлбэр гаргагчийг ашиглаад л болоо.
15. Гурил хэрчигч, банш хийх машин

Та болон таны найз нөхөд гэрийн банш, хэрчсэн гурилд дуртай бол энэ машиныг сонирхоод үзээрэй. Энэ нь гурилыг маш сайн нимгэлж чадахаас гадна гурилаа бүдүүн, нарийн ямар ч хэлбэрээр хэрчиж болно.
Та шинэ жилийнхээ бэлгийг сонгосон уу?








Purevsuren Shuher
2018/12/14 at 10:07
Хаяг..
Ariunaa Byambasuren
2018/12/14 at 10:14
haanaas uzeh
Selenge Seegii
2018/12/14 at 18:19
Хаягаа бичнэ үү
Selenge Seegii
2018/12/14 at 18:20
Гурил хэрчигч ямар үнэтэй вэ
Urnaa Chimed
2018/12/15 at 14:44
Хаяг