Хүүхдүүдийн баярын өдрийг улам зугаатай, сонирхолтой болгох шинжлэх ухааны 6 туршилт

0

“Мөнхийн хөдөлгүүр”-тэй мэт бужигнасан олон хүүхдүүд танайд ямар нэгэн баяраар цуглах гэж байна уу? Тэднийг шинжлэх ухааны туршилтаар амыг нь ангайлгаарай.

Тэд таныг дахин дахин хийхийг хүснэ, том жижиггүй сонирхолтой зүйл мэдэх болно.

Туршилт 1. Бөмбөлөг болон жүрж

Хүүхдүүдийн баярын өдрийг улам зугаатай, сонирхолтой болгох шинжлэх ухааны 6 туршилт 2

Жүрж 1 ш, үлээсэн бөмбөлөг (хэд л бол хэд)

Туршилт: Жүржийн арилгасан хальс. Жүржийн хальсыг үлээсэн бөмбөлөг дээр шахахад бөмбөлөг хагарна.

Тайлбар: Жүржийн хальсанд лимонен гэх бодис ихээр агуулагддаг. Уг бодис резинийг хайлуулах чадалтай тул бөмбөлөг хагарч байгаа ажээ.

Туршилт 2. Саван дахь өндөг

Хүүхдүүдийн баярын өдрийг улам зугаатай, сонирхолтой болгох шинжлэх ухааны 6 туршилт 3

Чанаж болгосон өндгөө хальснаас нь арилгана. Том амсартай шүүсний шилэн сав, цаасны хэлтэрхий, чүдэнз эсвэл асаагуур, ургамлын тос танд хэрэг болно. Туршилтыг амжилттай болгохын тулд савны амсар өндөгнөөс бага зэрэг жижиг байх ёстой.

Туршилт: савны амыг ургамлын тосоор тослоно. Цаасаа шатаагаад шилэндээ хийнгүүт өндгөө аман дээр нь тавиарай. Цаас шатаж дуусахад өндөг шилэн саванд сорогдож орно.

Тайлбар: шатаж буй цаас шилэнд хийхэд агаар халж гадагшилна, гал унтрангуут хөрж агшина. Шилэн дэх агаарын даралт багасч гаднах агаар өндгийг “түлхэж” оруулж байгаа ажээ.

Туршилт 3: Бөмбөлөг ба юүлүүр

Хүүхдүүдийн баярын өдрийг улам зугаатай, сонирхолтой болгох шинжлэх ухааны 6 туршилт 4

Ширээний теннисний бөмбөг, юүлүүр

Туршилт: юүлүүрийн том амтай хэсгийг доош харуулаад амсарт нь бөмбөгөө хуруугаар барина. Нарийн хоолойгоор үлээж эхэлнэ, бөмбөгөө барьсаар л байна. Бөмбөлөг дотогшоо орсон байна.

Тайлбар: бөмбөгийн хажуугаар агаар хурдан орох тусам бөмбөлөгт үзүүлэх агаарын даралт багасна. Юүлүүрийн хана болон бөмбөгт агаарын даралт бага ирэх тул бөмбөлөг юүлүүр дотроо үлдэж байгаа юм.

Туршилт 4. Шидэт лаа

Хүүхдүүдийн баярын өдрийг улам зугаатай, сонирхолтой болгох шинжлэх ухааны 6 туршилт 1

Нэг лаа, асаагуур хэрэгтэй.
Туршилт: лаагаа асаагаад хэсэг хугацааны дараа унтраа. Лаа унтарсны дараа утаа гарна. Утаанд асаагуур асаагаад хүргэвэл лаа дахин асна.

Тайлбар: унтарсан лаанаас уугиж байгаа утаанд парафин гэх бодис байдаг. Уг бодис нь шатамхай юм.

Туршилт 5. Өөрөө өөрийгөө үлээх бөмбөлөг

Хүүхдүүдийн баярын өдрийг улам зугаатай, сонирхолтой болгох шинжлэх ухааны 6 туршилт 5

Бөмбөлөг, сод, сав, уксус хэрэгтэй.

Туршилт: Үлээх гэж байгаа бөмбөлөгтөө сод хийгээд, савандаа уксус хийнэ. Бөмбөлгөө савны амсарт углаад сод уксус руу орохоор доош нь харуул. Сайн ажиглаарай.

Тайлбар: Сод нь уксуст орж нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаа тул бөмбөлөг хийлэгдэх ажээ.

Туршилт 6. Гэрэлтэх ус

Хүүхдүүдийн баярын өдрийг улам зугаатай, сонирхолтой болгох шинжлэх ухааны 6 туршилт 6

Урьдчилан худалдан авалт хийж бага сага бэлдэх хэрэгтэй, гэхдээ үзүүлбэр маш сонирхолтой болно.

Өндөр стакан, угаалгын нунтгийн уусмал (20 мл), 3 хувийн устөрөгчийн хэт исэл, 3 хувийн люминолын уусмал (5 мл), марганцын хэдхэн талст.

Туршилт: стаканд угаалгын нунтгийн уусмал, устөрөгчийн хэт исэл болон люминолын уусмалыг хийнэ. Тусад нь марганцын хэдэн талстаа уусгаад стакандаа хийнэ. Эдгээрийг хутгахад маш гоё гэрэлтэх болно.

Тайлбар: устөрөгчийн хэт исэлтэй люминол урвалд орж гэрэлтэж байгаа ажээ.

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Суугий

    2016/10/19 at 14:54

    Устөрөгчийн хэт исэл болон марганцын талст гнж юж юм бээ хаана зардаг юм бол

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *