Нуруу нугасыг эрүүл байлгах үр дүнтэй 5 дасгал

4

Эрүүл нуруу, нугастай байх нь эрч хүч, саруул ухаан, сайн ой санамжтай байхын үндэс гэж мэргэжилтнүүд үзэж байна. Бага тоогоор хийсэн ч гэсэн гарах үр дүн нь хэдхэн хоногоос мэдэгдэх цогц дасгалыг боловсруулжээ.

Дасгалыг мөн видео байдлаар оруулсан тул та бүхэнд илүү ойлгомжтой байх болно.

Илүү ачаалал авахгүйн тулд та дараах зөвлөмжийг дагана уу:

  • Эхний долоо хоног дасгалыг хийхдээ өөрийгөө хүчлэх хэрэггүй.
  • Дасгалыг 2-3 удаагийн давтамжтайгаар хийсний дараа аажимдаа 10 хүртэл удаа хийхээр нэмнэ.
  • Дасгалын далайцыг багаас эхлүүлж аажимдаа нэмэгдүүлнэ.
  • Хэрвээ танд тааламжгүй байдал илэрвэл дасгалыг түр хугацаагаар хойшлуулаарай.
  • Дасгал болгоны хооронд биеэ бага зэрэг суллаж амраана.Эдгээр дасгалыг цогц байдлаар хийхийг анхаарна уу.

Сунгалт

Тархины хэвийн үйл ажиллагааг дэмжиж мэдрэлийн системд шууд нөлөөлнө, мөн нүдний булчингуудад эерэгээр нөлөөлнө. Нуруу, нугасны булчингуудыг ажиллагааг хангана.
1. Нүүрээрээ газар харан хэвтэнэ, хөл мөрний хэмжээний зайтай. Нуруугаараа муур шиг хотойно. Хөлийн хуруу болон алга дээрээ тэнцвэрээ авна. Өвдөг, тохойг аль болох тэгш байлгахыг хичээнэ.
2. Нуруугаа буулгаад толгойгоо дээш болгоно. Буцаагаад нуруугаа дээш хотойлгон дасгал хийх байрлалдаа ирнэ.

Хэрвээ та дасгалыг зөв гүйцэтгэсэн бол нурууны булчин суларч байгааг та мэдрэх болно.

Эргүүлэх дасгал

Цээж, болон нурууны булчинг чангалахаас гадна элгэнд нөлөөлөх мэдрэлийн цэгүүдийг сэргээж өгнө. Бөөрний үйл ажиллагааг дэмжинэ.

1. Нүүрээрээ газар доош харан хэвтэнэ, нуруугаа шалнаас салгана. Хөлийн хуруу болон алгаараа тэнцвэрээ олно.
2. Тазаа/аарцгийг аль болох баруун тийш болгоно, ингэхдээ аль болох доош буулгахыг хичээнэ. Дасгалыг эсрэг тал руу давтан хийнэ.

Дасгалыг аль болох удаан хийхийг хичээгээрэй.

Гүүр

Бэлхүүс орчмын булчинд нөлөөлнө. Нуруу, нугасны дискний хэвийн хөдөлгөөнийг хангана.

1. Газар суугаад хөлөө өвдгөөрөө нугалж гараараа ардаа тулна.
2. Аарцгаа дээш өргөн тэгш шулуунд байлгахыг хичээнэ. Зөөлөн буулгана.

Дасгалыг зөөлөн нэгэн хэмд гүйцэтгэнэ.

Сунгалт

Нуруу нугасны булчинг суллах, бие махбодийн балансыг хангана.

1. Нуруугаараа хэвтэнэ. Өвдгөө нугалаад гараараа барина. Ингээд нуруун дээрээ хоёр тийш савлана.
2. Дасгалыг хийх явцад толгойгоо өвдгөндөө хүргэхийг хичээнэ. Энэ байдалд 5 секунд орчим барихыг оролдоно.

Дөрвөн хөллөж мөлхөх

Биеийн бүхий л булчинг суллах нөлөөтэй.
1. Нүүрээрээ газар доош харж хэвтэнэ. Аарцгийг шалнаас дээш өргөөд нум хэлбэрт оруулна.
2. Хөл, гар шулуун, толгойг доош унжуулна. Дөрвөн хөллөөд 5-7 минут мөлхөнө.

Мэргэжилтэн Пол Брэггийн зөвлөж байгаагаар дасгалыг эхний удаад өдөр болгон хийнэ. Хэрвээ танд сайжирч байгаа нь мэдрэгдвэл долоо хоногт 2 удаа хийх хүртэл багасгаж болно гэжээ.

28
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Б. Энхмаргад

    Б. Энхмаргад

    2016/09/06 at 17:22

    Т. Аз-Эрдэнэ

  2. Урантүлхүүр

    2016/09/26 at 16:27

    Баярлалаа. Сайн дасгалууд байна. Ялангуяа 2 болон сүүлийн дасгалууд анхаарал ихэд татаж байна Дахин баярлалаа.

  3. artesanato

    2016/10/10 at 15:37

    Sobreponha elástico preto para langerie, fechando flexível
    com costura a 1 cm da borda. http://alexjournal.org/math/component/k2/item/9-alex-journal.html//summary/

  4. Зочин

    2016/11/07 at 13:40

    Төвдын залуужуулах дасгалтай өөр өөр хөдөлгөөн холиод хийгээд байгаа юм байна.

  5. Baagii

    2016/11/07 at 20:55

    zurgiig ni tavisan bol arai l oilgoh blaa,

  6. Зочин

    2016/11/11 at 23:52

    Mash goe heregtei dasgal iuma

  7. Зочин

    2016/11/13 at 21:25

    Бичлэг хаанаас харах вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *