Aquaman киноны од, жүжигчин Жейсон Момоа эхнэрээсээ салсны дараа фургонд амьдарч байна

0

Саяхан Жейсон Момоа (42 настай), Лиза Бонет (54 настай) нар 16 жил ханилсны эцэст салж байгаагаа албан ёсоор зарласан. Жейсон одоо найзынхаа хашаанд тавьсан фургонд амьдарч байна, нэг ёсондоо өөрийнхөө хуучин гэрээс ганц, хоёр километрийн зайтай л гэсэн үг юм. Амьдралынхаа хүндхэн үедээ яваа нэгэн шиг л харагдах ажээ.

14 сая долларын хөрөнгөтэй  “Aquaman”-ы од өөрийн гэх эд хогшлоо аваад найзынхаа хашаанд амьдрахаар иржээ. Тэрээр зураг авалтын үеэр түр амьдрах байр болгон ашигладаг байсан Ford RV фургондоо амьдрах болсон юм.

dailymail.co.uk

Жүжигчин эр Лиза болон хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг байсан гэрээсээ албан ёсоор явсан бололтой.

dailymail.co.uk

Жүжигчний дугуйн дээрх байшин нь тансаг зэрэглэлд тооцогдоно – амьдрах бүх нөхцлийг хангасан буюу индукцийн плитканаас авахуулаад кофе чанагч ч бий. Тэрээр өөртөө зориулан захиалгаар хийлгүүлж байсан тул тав тухгүй гэсэн ойлголт байхгүй.

dailymail.co.uk

Жейсон Момоа анх удаа фургонд амьдарч байгаа нь ч энэ биш юм: урьд нь найз нартайгаа аялалд явах эсвэл киноны зураг авалтын үеэр ийн амьдарч байжээ.

dailymail.co.uk

Жейсон, Лиза хоёр 1 дүгээр сарын эхээр гэр бүлээ цуцлуулж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Гэр бүлийн ойрын найзынх нь хэлж байгаагаар бол тэдний салах болсон шалтгаан нь амьдралын өөр өөр зорилгоос улбаатай гэнэ: Жейсон амжилт олж байгаа ажил төрөлдөө анхаарал тавихыг эрхэмлэдэг, харин Лиза “Лос-Анжелес дахь тансаг амьдралаараа амьдрахыг хүсэж Жейсонтой цуг зураг авалтын талбай хэсэж явахыг огт хүсдэггүй” ажээ.

dailymail.co.uk

Хэдэн жилийн өмнө Жейсон ажил төрөлтэй болох гэж олон хаалга татаж байсан бол одоо тэрээр амжилтын оргилд гарсан нэгэн болжээ. Одоо тэр хүслээрээ ажиллах боломжтой.

dailymail.co.uk

Ганц бие эрийн амьдрал гэж нэг иймэрхүү л байна.

dailymail.co.uk

Одоохондоо иймэрхүү байгаа ч цаашид түүний амьдрал хэрхэн өрнөх нь сонирхол татна. Хэдүүлээ харцгааж л байя. Жүжигчин маань залуу ч байна, эрч хүчтэй ч байна. Гэхдээ гэр бүл салалт гэдэг ямар ч хад чулуу шиг эр хүнийг хөл алдахад хүргэх аюултай.

dailymail.co.uk

Бидний хайрлаж явдаг жүжигчинд тусалж дэмжих сайхан найз нөхөд байгаагаас хойш алзахгүй гэж найдаж байна. Эхнэртэйгээ ч харилцаагаа эв нэгдэлтэйгээр авч үлдэж чадсан. Хоёр хүүхдийн хүмүүжилд сайн эцэг, эх зайлшгүй шаардлагатай гэдгийг тэр хоёр ойлгожээ.

dailymail.co.uk

Жейсон, Лиза хоёр 2005 оноос эхэлж болзсон гэдэг, тэдний дундаас 2007 онд охин Лола, 2008 онд хүү Нокоа-Вольф төрсөн: хосууд 2017 оны 10 дугаар сард гэр бүлээ албан ёсоор батлуулжээ. Лизад мөн өмнөх гэрлэлт буюу Ленни Кравицаас төрүүлсэн 33 настай Зои Кравиц охин бий.

dailymail.co.uk
4
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Гарьд Эрдэнэ

    Гарьд Эрдэнэ

    2022/02/02 at 18:37

    Purgon ksh ahhahha

  2. Ganzorig Urtnasan

    Ganzorig Urtnasan

    2022/02/02 at 18:44

    Луугийн ээж нь одоог хүртэл ганцаараа л байна. Нийлчихэж мэдэх л хоёр доо.

  3. To Hishigdorj

    To Hishigdorj

    2022/02/02 at 18:54

    Акваман дээр цуг тоглодог Амбер хэрттэй учир ургуулсан бж магадгүй гсн бнлээ

  4. Dariacula Daria Cula

    Dariacula Daria Cula

    2022/02/02 at 21:30

    Яадаг юм бэ 😂 бас нэг зальшдээ буцаад нийлэх хэхэ Эр хүний 13 мэхийн нэг нь байхоо 😂

  5. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2022/02/02 at 23:21

    furgon )🤣ni shan l ed bna orchuulna gej alahiimaa

  6. Ганбат Ганбаяр

    Ганбат Ганбаяр

    2022/02/03 at 02:03

    Furgon 700k $ bh shig xaxa

  7. Tumen Minsel

    Tumen Minsel

    2022/02/03 at 04:57

    Ёстой чухам үхэл ч салгахгүй шахуу юм ярьцгаагаад байгаагүй билүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *