Британийн хамгийн их шивээстэй эмэгтэй биеийнхээ нэг талыг бүхэлд нь кремээр будаж, хэрэв шивээсгүй байсан бол ямар харагдах байснаа бусдад сонирхуулжээ

0

Британийн иргэн Беки Холт – эх орондоо хамгийн их шивээстэй эмэгтэйд тооцогддог. Ямартай ч тэр өөрийгөө ийн тодорхойлдог юм. Бүсгүйн биеийн 95 хувь нь шивээсээр бүрхэгдсэн. Биед нь шивээс хийлгэх сул газар дууссаны дараа тэр нүүрэндээ шивээс хийлгүүлж эхэлжээ. Шивээсгүйгээр өөрийгөө хэрхэн харагдахыг мэдэхийн тулд тэр бие болон нүүрнийхээ тал хэсгийг арьсны өнгөтэй ижил будгаар буджээ. Бекигийн туршилтыг шүтэн бишрэгчид нь өөр өөрийнхөөрөө үнэлсэн юм, өөрөөр хэлбэл тэдний санал хуваагдаад байна.

Беки Холт – Британийн хамгийн их шивээстэй бүсгүй

becky_holt_bolt

LadBible-ийн мэдэгдсэнээр, 33 настай британи бүсгүй биеийнхээ 95%-ийг шивээсээр дүүргээд байна. Энэ их шивээсэнд бүсгүй багагүй мөнгө зарсан нь ойлгомжтой – ойролцоогоор 35 мянган фунт стерлинг заржээ.

 

Өөрийнх нь бие дээр яг хэдэн шивээс байгааг бүсгүй өөрөө ч хэлж чаддаггүй

becky_holt_bolt

Беки өөрийгөө Британийн хамгийн их шивээстэй эмэгтэй гэж тодорхойлдог. Түүний бие дээрх шивээснүүдээс эцэг эхийнх нь нэр, өөд болсон эмээгийнхээ дурсгалд зориулж шивүүлсэн сарнай, дууны ишлэлүүдийг олж харж болно. Мөн нэг хөлийнхөө тодорхой хэсгийг дуртай кинондоо бүрэн зориулжээ.

 

Бекигийн бие дээр шивээс хийх зай үлдээгүй тул тэр нүүрэндээ шивээс хийлгүүлж эхэлсэн байна

becky_holt_bolt

Британи бүсгүй эхлээд хувцасны цаана далд байх л шивээс хийлгэж эхэлсэн гэдэг. Удалгүй бие дээр нь шивээс хийх зай дууссан тул нүүрэндээ шивүүлж эхэлжээ.

 

Бүсгүй саяхан өөрийнхөө биеийг шивээстэй болон шивээсгүй байдлаар харьцуулж үзсэн байна

becky_holt_bolt

Беки нүүр болон биеийнхээ тал хэсгийг тонал крем ашиглан шивээсгүй болгосон бол нөгөө талыг нь шивээстэй нь үлдээжээ.

 

Ингээд аль нь илүү сайхан харагдаж байгааг Беки дагагчдаасаа асуусан байна. Даанч тэдний санал хоёр хуваагджээ.

  • Шивээсгүй хувилбар нь хамаагүй дээр харагдаж байгаа нь хэнд ч ойлгомжтой.
  • Шивээстэй нь дээр юм аа, шивээсгүй болохоор нүцгэн юм шиг л…
  • Бие нь шивээстэй, гэхдээ нүүр нь шивээсгүй байвал…
  • Чи шивээстэй ч, шивээсгүй ч үзэсгэлэнтэй харагдаж байна.

Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байна?

81
ТэнэглэлТэнэглэл
35
ХөөрхөнХөөрхөн
19
ГоёГоё
15
ХарамсалтайХарамсалтай
12
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayrmaa Nyam

    Bayrmaa Nyam

    2021/02/18 at 16:15

    Hamaagvi huurhun bna🥰🥰🥰

  2. Delgerekh

    Delgerekh

    2021/02/19 at 00:24

    Ig n yu vee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *