Грекийн хадан цохион дунд барьсан хачирхалтай байшин. Гэхдээ та дотор талыг нь харах юм бол өөрийн эрхгүй ийм байшинд амьдрахыг хүсэх болно

1

Шууд хадан цохионд байрлах байшинг Афинийн архитекторууд Грекийн Серифос арал дээр барьжээ. Хэний эзэмшилд байдаг нь тодорхойгүй, гэхдээ Жеймс Бондын кинонд гардаг эсрэг талын дүрд яг тохирохоор харагдаад байгаа юм.

www.thesun.co.uk

Грекийн дизайнерууд Серифос арал дээр хаданд байрлах байшин барьжээ.

www.thesun.co.uk

Байшинг шууд хараад хаднаас ялгаж чадахгүй, бас ирээдүйн байгальд ээлтэй байшин гэж хэлэхэд ч бэрх. Яагаад ч юм муу санаатай дaйсны орогнох байр шиг л харагдана.

www.thesun.co.uk

Афины Mold Architects компани байшингийн Ncaved (“Агуйд”) гэдэг нэртэй дизайныг боловсруулжээ. Төсөл хэрэгжүүлэгчдийн үзэж байгаагаар “байшин яг л далайн гадаргуу дээр хөвж байгаа мэт”. Компанийн үүсгэн байгуулагч Илиана Киристезигийн хэлснээр уг байшинг тусгай захиалгаар барьжээ. Захиалагчийн нэр болон байшингийн үнийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр нууцалж байгаа юм.

www.thesun.co.uk

“Энэ байшин техникийн хувьд жирийн байшингаас бараг ялгаагүй. Олны нүднээс далд, гэхдээ хойноос ирэх хүчтэй салхинаас хамгаалагдсан газар байшингаа босгох ёстой байсан. Ингээд л бид уулын бэлд хаданд хиймэл агуй гаргаж байшингаа барих шийдэлд хүрсэн юм. Бид гурван хэмжээсээр “шатрын хөлөг”–ийг бий болгож дөрвөн өнцөгт сүлжээт байгууламжийг босгосон”.

www.thesun.co.uk

Шатрын хөлгийн эффект нь байшинг давтагдашгүй дизайнтай болгож байгаа юм. Мөн дaйны үед ашиглаж байсан хуучин орогнох байраас ч ялгаатай харагдана.

www.thesun.co.uk

Дээд зэргээр байгальд ээлтэй орон сууц уу? …

www.thesun.co.uk

Эсвэл хоббитын нуувч уу? …

www.thesun.co.uk

Байшин угаасаа эзгүй хээр газар байрладаг, тэгэхээр уулын энгэр дээр барьсан байсан ч гэсэн сониуч зандаа хөтлөгдсөн хэн нэгэн цонхоор нь шагайгаад байхгүй байсан биз.

www.thesun.co.uk

Эсвэл байшингийн эзэн уулан дундах тансаг байрандаа хэн нэгнээс нуугдахыг хүссэн юм болов уу? Бас нэгэн хувилбар, та магадгүй үүнтэй санал нийлэх болов уу: Жеймс Бондын тухай бодол өөрийн эрхгүй төрнө. Хорон муу санаатай хэн нэгэн энд дэлхийг эзлэх төлөвлөгөөгөө зохиох гэж байна уу? Эсвэл 007 өөрөө Грект тайван амармаар санагдсан ч байж болох юм. Ямар ч тохиолдолд бид даанч мэдэхгүй хоцрох нь дээ.

55
ГоёГоё
21
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *