
22 настай, нэр нь одоогоор тодорхойгүй энэ эмэгтэйн биед 7 эсвэл 8 настайгаас нь хойш байнгын ханиалгах шинж тэмдэг илэрчээ.
Тухайн үед эмнэлэгт очиж шинжилгээ хийлгүүлж, учир шалтгааныг олж мэдэхийг хүссэн боловч, эмч нар ямар нэгэн асуудал түүний биед байгаа эсэхийг олж тогтоож чадаагүй аж.

Харин тэр үргэлжлүүлэн ханиалгасаар байснаас гадна амьсгалахад хүндрэл учирч, бронхитын шинж тэмдэг ажиглагдах болсон байна. Энэ бол амьсгалын зам гэмтсэнтэй холбоотойгоор салст үрэвсэж, ханиалгах эмгэг юм.
Бронхитыг ихэнхдээ антибиотикын төрлийн эмээр эмчилдэг боловч, бүрэн эмчлэгдээгүй нөхцөлд шинж тэмдэг үргэлжлэн илэрсээр байдаг.
Эмч нар эцэст нь гиперидрозын мэс ажилбар хийхээр шийдвэрлэжээ – гэхдээ эхлээд уг эмэгтэйн амьсгал авахад хүндрэл үүсээд байгаа нөхцөл байдлыг хэвийн болгох шаардлагатай нүүр тулгарахаас өөр арга байгаагүй аж.

Тэр Хятадын Гуанжоу их сургуулийн дэргэдэх Нэгдүгээр эмнэлэгт ханджээ – энэ эмнэлгийн хувьд Хятадын өмнөд хэсэгт орших Гуандон мужид байдаг бөгөөд Зүрх судасны мэс ажилбарын тэнхимийн тэргүүн Wan Jiyong томографын шинжилгээ хийхдээ мэргэшсэн нэгэн юм.
Томографын шинжилгээ хийх үеэр түүний уушгины үйл ажиллагааг нарийвчлан нягталж үзжээ. Ингэхийн тулд өвчтөний хамар эсвэл амаар жижигхэн, гэрэлтэй камер шургуулж, улаан хоолойгоор дамжуулан уушгинд үүссэн бронхитыг нь шинжилсэн байна. Энэ үйл явцыг тухайн эмнэлгийн эмч Yang Ming гүйцэтгэжээ.
Түүний хэлж байгаагаар энэхүү бичил хэмжээний мэс ажилбар ойролцоогоор 30 минут үргэлжилсэн бөгөөд өвчтөний уушгинаас тахиа эсвэл нугасныхтай ойролцоо жижиг хэмжээтэй яс гарсан байна.

Өвчтөний уушгинаас гаргаж авсан яс хэдэн см хүрэхүйц нилээн урт байсан бөгөөд томографын шинжилгээ хийгдэх үед уушгинд илэрсэн зүйл мөн байв.
Эмч нарын хэлж буйгаар уг эмэгтэй 7 эсвэл 8 настайдаа анзааралгүй яс залгиж, тэр нь явсаар уушгинд нь очиж тээглэн, улмаар үрэвсэж бронхит болсон талаар хэлжээ.
Өвчтөн мэс ажилбар амжилттай болсонд талархаж, эмч нарт баярлаж байгаагаа илэрхийлээд дараах зургийг авахуулжээ – мэс ажилбарын үр дүнд тэр дахин ханиалгахаа больж, амьсгал авахад үүсэж байсан хүндрэл нь ч хэвийн болсон байна.









PoGi De
2020/04/19 at 23:05
yatsan humuus ymde
Sunjidmaa Bolormaa
2020/04/20 at 06:03
Yaasag tenemel tahia ve???
Tsevelmaa Shagdar
2020/04/21 at 10:15
Яасан мундаг эмч вэ амжилт
Хонгорзул Ганболд
2020/04/21 at 11:54
Ene estoi hud bhooo kk
Ishdorj Ganjuur
2020/04/21 at 22:59
яаж яваад уушгинд ордог яс вэ авсан нь сайн болждээ
Buyantsetseg Gombo
2020/04/21 at 23:29
уушганд орох боломжгүй энэ худал аа
Narantsetseg Erdeneneochir
2020/04/22 at 01:41
amjilt