Британийн граффит зураач Бэнкси ч бас гэрээсээ ажлаа хийж байна. Тэрээр шинэ төслөө өөрийн угаалгын өрөөндөө хэрэгжүүлжээ

0

Стрит-артын хаан, алдартай граффит зураач Бэнкси бусдын л адил гэртээ хөл хорионд орчихсон сууж байгаа бөгөөд гэрээсээ ажлаа хийж байна. Хөл хорионд зориулсан шинэ төслөө Бэнкси өөрийн угаалгын өрөөндөө хэрэгжүүлжээ. Зургуудыг түүний Инстаграмм хуудаснаас үзэж болно. Зураачийн хэлснээр, түүний эхнэр нь тийм ч дуртай биш байгаа гэнэ шүү.

Энэ бол британийн зураач Бэнксигийн угаалгын өрөөндөө туурвисан шинэ бүтээлүүд

banksy

Түүний сүүлчийн уран бүтээл нь Гэгээн Валентины өдөрт зориулсан граффит байсан юм.

 

Бэнксигийн хөл хорионд зориулсан бүтээлд эхнэр нь дургүй байгаа гэж зураач тайлбарлан бичжээ

banksy

Намайг гэрээсээ ажиллахаар эхнэр маань намайг үзэн ядаж эхэлдэг.

Түүнийг эхнэртэй юм байна гэдгийг ямар ч гэсэн мэдэж авлаа. Эсвэл тэр зүгээр зохиосон ч байж болно.

Энэ удаад танд толилуулж байгаа түүний уран бүтээл хөл хорионд зориулагдсан

banksy

 

9 харх, хархны нэг нүх, тэгээд баахан угаалгын өрөөний хэрэгслүүдээс уг уран бүтээл бүрдэнэ

banksy

Ямартай ч одоогоор ийм л зүйл зураачийн гэрэл зурагнаас харагдаад байгаа юм

 

Хархнууд цэвэрхэн өрөөг бохирдуулжээ

banksy

Түүний уран бүтээлийг юу гэж хүлээж авах нь таны л хэрэг. Бэнкси төслийнхөө нэгээхэн хэсгийг л тусгайлан танилцуулсан хэрэг.

Их Британи 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлээд чанга хөл хорионд орцгоосон. Гэхдээ амин чухал эмчид үзүүлэх, ажилдаа явах эсвэл дэлгүүрээс хүнсээ авахаар гарч болно, мөн цэвэр агаарт нэг удаа биеийн тамир, спортоор ч хичээллэх эрхтэй байгаа. Гүйх эсвэл дугуй унах гэх мэт.

Хэрвээ та Бэнксигийн “өрөөсөн дугуй” бол аз болж танд угаалгын өрөө бас Инстаграм байхад л хангалттай юм байна шүү.

15
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *