Зөвлөлтийн үеийн хүүхэлдэйн кино бүтээгчдийн өөрсдийн бүтээлдээ далд байдлаар оруулж өгсөн 16 нууц

0

1934 онд Уолт Дисней Зөвлөлт Холбоот Улс руу Микки Маустай хальсаа илгээхэд хүүхэлдэйн кино бүтээгч Федор Хитрух бүр гайхширч орхисон байдаг. Энэ үеэс эрс өөрчлөлт хийгдсэн гэж үзнэ. 1935 он гэхэд “Союзмультфильм” үүсгэн байгуулагдаж дотоодын хүүхэлдэйн  киног олноор нь хийх болсон юм. Найруулагч, зураглаачид зүгээр ч нэг сонирхолтой хүүхэлдэйн кино хийхийг хүссэнгүй, мөн хүүхэлдэйн кинонууддаа өөрийн гэсэн онцгой шинжийг бий болгохыг ихэд хичээж байв. Жижиг сажиг зүйлд ч гэсэн өндөр анхаарал хандуулна. Жишээ нь, секундэд 24 кадр зурж байлаа, энэ үед баруунд 5-аар л хязгаарлагдаж байсан гэдэг.

Бид зөвлөлтийн үеийн хүүхэлдэйн кинонуудыг сайтар судалж үзсэн бөгөөд урьд өмнө нь анзаарч байгаагүй сонирхолтой 16 зүйлийг олж мэдсэн юм. Харин бонуст нь хэд хэдэн алдаануудыг ч танилцуулна, зөвхөн анхааралтай үзэгчид л мэдэж байсан гэдэгт бид итгэлтэй байна.

Винни-Пух зураачдын алдаанаас болоод өөрийн гэсэн онцгой алхаатай болсон

© Винни-Пух / Союзмультфильм © Винни-Пух идет в гости / Союзмультфильм

Өхөөрдөм бор бамбарууш санамсаргүй тохиолдлоор “этгээд алхаа”-тай болсон. Хүүхэлдэйн кино бүтээгчид уг дүрийн сарвууг зурахдаа бага зэрэг уймарчээ, ингээд л баруун хөл нь баруун гартайгаа цуг хөдөлж алхдаг бамбарууш бий болжээ. Энэ гаж алхаа нь уг дүрийг улам чимэглэж өгсөн тул алдаагаа засахгүйгээр цааш үргэлжлүүлэхээр шийджээ. Харин бамбаруушны зүүн чихийг зориудаар нугалжээ. Зураачийн санаагаар бол Винни чухам энэ чихээ дарж унтах дуртай нэгэн гэнэ.

 

Пятачка дүрийг Белла Ахмадулинээс хуулбарласан

© Винни-Пух / Союзмультфильм © Живет такой парень / Киностудия им. М. Горького

Пятачкагийн дүрд дуу оруулсан Ия Саввина өөрийн дүрийг амилуулахдаа “Живет такой парень” киноны Белла Ахмадулинээр төсөөлсөн гэдэг. Хүүхэлдэйн кино дэлгэцээр гарч эхлэхэд яруу найрагч эмэгтэй жүжигчинд: “Чи ч намайг гахайтай л зүйрлэсэн юм биз дээ?” гэж хошигнон хэлжээ.

 

“Падал прошлогодний снег” хүүхэлдэйн кино “L’Ultima Cena” буюу “Сүүлчийн оройн зоог” зургийн өгүүлэмжийг агуулсан

© Падал прошлогодний снег / ТО “Экран” © Wikimedia Commons

Хүүхэлдэйн киноны баатар мөрөөдөж суухдаа “Сайхан найр хийнэ дээ” гэж хэлэх үеэр Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” зургийг санагдуулна. Ширээний голд суугаа гол хүний хоёр захаар тус бүр 6 зочин сууна, яг л аугаа зураачийн алдартай бүтээл дээрх шиг.

 

Хамгаас илүү хөвсгөр муужгай 1953 онд төрсөн

© Непослушный котенок / Союзмультфильм

“Непослушный котенок” хүүхэлдэйн киноны бүтээгчид “хөвсгөрхөн дүр төрх” гэдэг нэр томьёог гаргаж ирсэн. Тэд тусгай баг, будагны ачаар өхөөрдөм муужгайн дүрийг бүтээжээ. Хаана ч байхгүй хөвсгөр муужгай ийнхүү төрсөн байна.

 

Чебурашка яагаад ч юм уншиж чадахаа больчихжээ

© Крокодил Гена / Союзмультфильм © Чебурашка идет в школу / Союзмультфильм

Гена матар, Чебурашкагийн тухай хүүхэлдэйн кинонд хэд хэдэн алдаа гардгийг анхааралтай үзэгчид сайн олж харсан байх аа. 1 дүгээр ангид Чебурашка Генагийн найз хайж байна гэсэн зарлалыг олж уншсаны ачаар танилцдаг. Харин 4 дүгээр анги дээр Чебурашка Генаг галт тэрэгнээс тосох ёстой болно, даанч өөрийгөө уншиж чадахгүйгээ мэддэг. Тийм учраас Генаг ирж байгааг мэдэхгүй, яагаад гэвэл ирүүлсэн цахилгаан шууданг нь уншиж чадаагүй шүү дээ.

 

Шарик болон Бобик тун чиг адилхан, яагаад гэвэл тэднийг нэг л зураач зурсан

© Бобик в гостях у Барбоса / Союзмультфильм © Трое из Простоквашино / Союзмультфильм

“Бобик в гостях у Барбоса” хүүхэлдэйн киноны Бобик болон “Трое из Простоквашино” хүүхэлдэйн киноны Шарик хоёр тун төстэй байгааг олон үзэгчид анзаарчээ. Адилхан дүр гарсны шалтгаан нь зураач Николай Ерыкалов болон Левон Хачатрян нар хоёр дүрийг гаргахад хоёулаа цуг ажилласантай холбоотой, эхлээд тэдний хамтын бүтээлээс Бобик төрсөн, харин дараа нь Бобикийн сайжруулсан хувилбар буюу Шарик төржээ.

 

Хүүхэлдэйн киноны Цасан хатны дүрд жинхэнэ жүжигчин тоглосон

© Снежная королева / Союзмультфильм © Wikimedia Commons

Цасан хатны тухай хүүхэлдэйн киног 1957 онд бүтээжээ. Тэр үед хүүхэлдэйн киног бүтээхэд “rotoscoping” буюу кино хальснаас бодит жүжигчнийг дуурайлгаж зурдаг технологи өргөн ашигладаг байв. Амьд жүжигчний тоглолтыг хальсан дээр буулгана, харин дараа нь целлулоид дээр адилхан зурна. Тэгэхээр Цасан хатныг амьд жүжигчин бүтээсэн гэж хэлж болно – Мария Бабанова тогложээ. Энэ технологийн тусламжтайгаар өөр бусад олон хүүхэлдэйн кино бүтсэн. Жишээлбэл «Аленький цветочек», «Цветик-семицветик», «Сказка о рыбаке и рыбке» гэх мэт.

 

“Леопольд муур” хүүхэлдэйн кино “Кавказад болсон явдал буюу Шурикийн шинэ адал явдал” киног дуурайсан

© Прогулка кота Леопольда / ТО “Экран” © Кавказская пленница, или Новые приключения Шурика / Мосфильм

Леопольд муурын тухай хүүхэлдэйн кинонд зөвлөлтийн дэлгэцийн сонгодог бүтээлүүдээс хуулбарласан зүйл цөөнгүй бий. Уг хүүхэлдэйн кинонд “«Ы» ажиллагаа” киноны хэсэг ч бий (форманилантай даавуунд нэгэн хулгана хорддог), мөн “Джентльменов удачи” киноны хэсэг (цементтэй торх), “Белое солнце пустыни” (элсэнд булагддаг) киноны хэсгийг харж болно.

“Кавказская пленница” киноны хэсэг “Летучий корабль” хүүхэлдэйн кинонд оржээ

© Летучий корабль / Союзмультфильм © Кавказская пленница, или Новые приключения Шурика / Мосфильм

Хүүхэлдэйн киноны эхэнд хатан хаан Забава цонхоороо аяга таваг шиддэг хэсэг байдаг, бас зүгээр ч үгүй дуу аялна: “А я не хочу, не хочу по расчету” (“би тооцоо харж суумааргүй байна, би тэгмээргүй байна шүү”). Энэ хэсгийг “Кавказская пленница” киноны “ангал руу 3 шор шорлог шиддэг” хэсгээс хуулбарлан авчээ.

 

“Нехочуха” хүүхэлдэйн кинон дээр өөр бусад хүүхэлдэйн киноны хэсгүүд нэг дор гардаг

© Нехочуха / ТО “Экран”

Хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар нэгэн зэрэг олон хүүхэлдэйн кино үзэхийг оролддог бөгөөд дэлгэц дээр үнэхээр хэд хэдэн хүүхэлдэйн кинонууд гарна. “Экран” болон “Союзмультфильм” студийн дараах бүтээлүүд: “Винни-Пух”, “Малыш и Карлсон”, “Трям! Здравствуйте!”, “Ну, погоди!”, “По дороге с облаками” болон “Кот Леопольд”.

 

“Пес в сапогах” (“Гуталт нохой”) хүүхэлдэйн киноны нохойнууд гутал өмсдөггүй

© Пес в сапогах / Союзмультфильм © Д’Артаньян и три мушкетера / Одесская киностудия

Хүүхэлдэйн киноныхоо нэртэй “тэрсэлдэв үү” гэмээр, дүрүүд нь огт гутал өмсдөггүй. Үнэндээ Гуталт муураас хуулбарлаагүй бүтээл гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Уг хүүхэлдэйн киног Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг”-ийн туужаас сэдэвлэн бүтээсэн. Шадар гурван цэргийн тухай зөвлөлтийн уран сайхны киноны хэсгээс ч хуулбарласан зүйл бий. Зарим нэг үзэгчид хүүхэлдэйн киноны гол дүр болох нохойг Шерлок Холмсыг санагдуулж байна гэсэн байдаг. Магадгүй ч байх, яагаад гэвэл алдарт мөрдөгчид дуу оруулсан жүжигчин Василий Ливанов тэр нохойны дууг мөн оруулжээ.

 

“Ну, погоди!” хүүхэлдэйн киноны Чонын дүрийг Владимир Высоцкий бүтээж болох байлаа

© Ну, погоди! / Союзмультфильм © Flickr

Хүүхэлдэйн кино бүтээгчдийн анхны төсөөллөөр Чонын дүрийг чухам Владимир Высоцкий амилуулах ёстой байв. Гэвч түүний нэрийг үзэл суртлын үүднээс хасчихжээ. Ингээд Чонын дүр Анатолий Папановт ирсэн байдаг. Харин Высоцкийг хүндэтгэх үүднээс 1 дүгээр ангийн “Песню о друге” дууг шүгэлдүүлсэн гэдэг.

 

Хүүхэлдэйн кино бүтээгчид олон улсын хэмжээнд үл ойлголцол гарах вий гэж эмээж байв

© Ну, погоди! / Союзмультфильм

Чоно, туулай хоёр музей үздэг хэсэг нь багагүй маргаан үүсгэж болох байлаа. Хүүхэлдэйн кино бүтээгчид Рамзеса II–ийн бунханд унасан чонотой хэсгийг хасахаар шийдсэн байсан гэдэг, учир нь Египет улстай олон улсын хэмжээнд үл ойлголцол үүсч болзошгүй гэж эмээжээ. Гэхдээ эцэст нь тэр хэсгээ хасалгүй тэр чигээр нь үлдээсэн бөгөөд үнэхээр бага зэргийн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

 

Зөвлөлтийн хүүхэлдэйн кинонд барууны брэндүүд ч гарч байв

© Ну, погоди! / Союзмультфильм © Ух ты, говорящая рыба! / Арменфильм

“Ну, погоди!” хүүхэлдэйн киноны 14 дүгээр ангид чоно “мерседес” машинтай нэгэн залуу засварчин дээр ирдэг. Харин “Ух ты, говорящая рыба!” хүүхэлдэйн киног анхааралтай үзсэн үзэгчид Ээхагийн хүрэм дээр Adidas-ын бэлгэ тэмдэг байгааг олж харсан байх ёстой.

 

Карлсоны тухай зөвлөлтийн хүүхэлдэйн кино 3 ангитай байх ёстой байжээ

© Малыш и Карлсон / Союзмультфильм © Карлсон вернулся / Союзмультфильм

Хүүхэлдэйн кино бүтээгчид Карлсоны түүхийг гурван ангиар төсөөлж байв. “Малыш и Карлсон” болон “Карлсон вернулся” гэсэн эхний хоёр ангийн дараа гуравдугаар ангийг төлөвлөжээ. “Карлсон опять проказничает” ангийг бичих хальс хоосон үлдсэн юм, одоо ч ангийн нэртэйгээ үлдсэн хоосон хальс “Союзмультфильм” студийн архивт хадгалагдаж байна.

 

Үнэндээ могойд 38 тоть байхгүй

© 38 попугаев / Союзмультфильм

Хүүхэлдэйн кинонд зориулж хийсэн хүүхэлдэйн тоть болон могойны биеийн харьцаа нь алдагдсан юм. Хэрвээ могойд үнэхээр 38 тоть байсан бол дэлгэцэнд багтахгүй нь ойлгомжтой. Ингээд л могойн биеийг богиносгож таарсан ажээ.

 

Бонус: анхааралтай үзэгчид л анзаарсан зөвлөлтийн хүүхэлдэйн киноны алдаанууд

© Ну, погоди! / Союзмультфильм

“Ну, погоди!”-ийн шинэ жилийн баяртай ангийн дүрс солигдоход чоно трикогүй болсон байдаг.

 

“Трое из Простоквашино” хүүхэлдэйн киноны буйдан дээр байсан хоолтой таваг алга болчихсон байгааг та мэддэг үү?

© Трое из Простоквашино / Союзмультфильм

Магадгүй та бидний багадаа үзэх дуртай байсан зөвлөлтийн хүүхэлдэйн кинонд нуугдсан нууц илгээмжийг олж харсан юм биш биз?

26
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *