Бид бүх л амьдралынхаа турш ичиж, санаа зовсоор ирсэн 8 зүйл. Одоо бодоход шал дэмий хоосон зүйл байжээ

0

Бага байхдаа “Ичмээр юм” гэдэг үгийг байнга л сонсдог байсан биз дээ? “Ичгүүртэй” гэдэг соёл бидэнд өөрийн эрхгүй бага наснаас сууж, бичигдээгүй дүрэм журмыг дагаж мөрдөхөд хүргэсэн байна. Өнөөгийн энэ их бужигнасан амьдрал дунд өөрт таалагдаж байвал гутлаа 10 жил солихгүй өмсөхөд болохгүй юм үгүй болжээ.

Бид сэтгэл зүйч болон өөр бусад салбарын мэргэжилтнүүдийн нийтлэлийг сайтар судалж үзээд эргэн тойрны хүмүүс биднийг юугаар ичээхийг чармайж байгааг олж мэдсэн юм. Үнэндээ бид ичгэвтэр зүйл огт хийгээгүй юм шүү дээ.

1. Мөнхийн эмх замбараагүй байдал

© unknown author / pikist, © unknown author / pikist

Гоонь эрийн амьдарч байгаа гэр орон гэж авах юмгүй замбараагүй, харин эмэгтэй хүн амьдарч байгаа гэр орон нүд гялбам цэмцийсэн байдаг гэсэн ойлголт нийгмийн дунд тархжээ. Шал, аяга таваг угаах ажил зарим нэг хүмүүсийн хувьд бясалгал шиг санагддаг бол зарим нэгийнх нь хувд жинхэнэ залхаан цээрлүүлэлт мэт санагдана. Эмх замбараагүй байдлаасаа ичих явдал бүр хэрээс хэтэрч байна гэж хэлж болно. Цэвэрлэгээний үйлчилгээ дуудаж мөнгөө үрнэ, эсвэл өөрсдөө гэрээ цэвэрлэх гэж үхтлээ хичээнэ. Зарим нэг нь зочин ирэхээс өмнө хэдхэн цагийн дотор “нүглийн нүдийг гурилаар хуурах” шиг л болно.

Их Британид багахан хэмжээний судалгаа явуулж дүгнэлтээ хийжээ: санал асуулгад оролцсон хүмүүсийн тал хувь нь өөрийнхөө орон байрны эмх цэгцэд сэтгэл дундуур явдаг. Харин гуравны нэг нь энэ байдлаасаа болоод зочин хүлээж авах дургүй гэжээ.

Өөрийнхөө гэр орныг голж, ичиж байгаа хүмүүсийн өмнө өөрийнхөө гэр орныг голж, ичиж зогсох ямар ч утгагүй санагдахгүй байна уу?

 

2. Хүмүүсийн дэргэд уйлах

© Nocturnal Animals / Focus Features, © Interstellar / Legendary Pictures

Эмэгтэй хүн уйлж байвал хийрхсэн гэх, харин эрэгтэй хүн уйлж байвал сул дорой гэдэг буруу ойлголтыг халж хаях цаг нэгэнт болжээ. Хүн бусдын өмнө сэтгэл хөдлөлөө барьж чадаж байвал сайн хэрэг, гэхдээ тэр болгон чадахгүй шүү дээ. Хүнд хэцүү үед сэтгэл санаагаар дэмжих хүн эргэн тойронд зөндөө бий гэдгийг битгий мартаарай, үл таних хүн ч таныг сэтгэл санаагаар дэмжинэ.

 

3. Сэтгэл зүйчийн тусламж авах

© In Treatment / HBO

Сэтгэл зүйчийн тусламж авна гэхээр тэр хүний толгой тархинд ямар нэгэн асуудал байна гэж шууд утгаар нь ойлгодог. Тийм ч учраас сэтгэл зүйчид хандаж байгаа хүмүүс найз нөхөд, ойр дотнын хүмүүсээсээ нуудаг. Сэтгэлээ жоохон ч гэсэн нээгээд, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярьж үзэхэд тэд ч мөн адил асуудалтай явдаг нь тодорхой болно. Гэхдээ тэд сэтгэл зүйчид хандсангүй, яагаад гэвэл үүнийг ичгэвтэр зүйл гэж үзэх ажээ.

 

4. Соёлын эрс тэс ялгаа

© Liannadavis / wikimedia, © Skitterphoto / pixabay

Сонгодог урлаг (уран зохиол, уран зураг, кино урлаг зэрэг) шүтэж биширдэг нийгэмд зөвхөн орчин үеийн бүтээл сонирхдог хүн хүлээн зөвшөөрөгдөхөд амаргүй. Толстой, Гюго, Дюма зэрэг сонгодог зохиолчдын бүтээл унших дургүй гэж хэлэхэд л таныг магадгүй ялзарч муудсан улаан лоольтой зүйрлэх биз ээ. Харин өнөөдрийн нийгэмд уран зохиол нь мэдлэгийн эх сурвалж байхаа больж, харин цагийг зөв өнгөрүүлэх хэрэгсэл болсон байна. Тиймээс зөвхөн орчин үеийн урлаг сонирхож байгаагаасаа ичих огт хэрэггүй.

Угтаа бол энэ нь хувь хүний сонголттой л холбоотой асуудал. Хэрвээ та орчин цагийн рэп дуу сонсох дуртай бол таны л хэрэг. Мэдээж ерөнхий мэдлэгийн хүрээнд сонгодог зохиолын талаар мэдэж байх хэрэгтэй л дээ, гэхдээ заавал энэ төрөлд дурлах нь таны үүрэг биш.

 

5. Хүний нэр мартах эсвэл хооронд нь андуурч хэлэх

© depositphotos

Ямар нэгэн томоохон арга хэмжээний үеэр танд хэд хэдэн хүн танилцуулбал минутын дараа л тэднийг хэн гэдгийг мартаж орхино. Энэ бол хэвийн зүйл, үүнээс ичиж зовох юм байхгүй. Бидний тархи бусдын нэрийг тогтооход хүч зарахыг огт хүсдэггүй, яагаад гэвэл үүнийг хоёрдугаар шатны ажил хэмээн боддог. Тэгэхээр хүний нэр мартах нь бүх хүмүүст хэвийн үзэгдэл болж байна.

 

6. Сандарсан үедээ буруу зөв ярих

© Bridget Jones’s Diary / StudioCanal

Буруу зөв ярих явдал ямар ч хүнд, хэзээ ч тохиолдож болно: үгийг хооронд нь хольж хутгана, буруу дагавар залгах зэрэг. Гэхдээ л харамсалтай санагддаг даа, жишээ нь ажилд орох ярилцлагын үеэр ингэж буруу зөв ярьсандаа хүн өөртөө их гомддог. Үнэндээ тэгэх хэрэггүй дээ. Хормын “ичгэвтэр” байдлаа даван туулах хамгийн шилдэг арга – сандраад байгаагаа чангаар хүлээн зөвшөөрч хэл, чухам үүнийгээ хошигнол болгож өөртөө ашигтай байдлаар илэрхийлнэ. Энэ байдлаар нөхцөл байдлыг өөрчлөхөд танд ч гэсэн хамаагүй хөнгөн санагдаж тайвширна.

 

7. Хов жив

© Mean Girls / Paramount Pictures

Хов жив ярихыг байж боломгүй зүйл хэмээдэг. Үнэндээ нийгэмд байх ёстой зүйл ажээ. Жишээ нь, сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хов жив ярих хүсэл гэдэг нь нийгэмд ашигтай зүйл гэжээ. Яагаад гэвэл бие биетэйгээ мэдээлэл солилцоно, хэнд ямар эх сурвалж байгааг олж мэдэхэд туслах зэрэг өргөн цар хүрээтэй мэдээлэл солилцооны суваг гэж үзэх ажээ.

Тэгэхээр хов жив ярих нь тийм ч ичгэвтэр зүйл биш болж хувирлаа, харин ч бүр эсрэгээрээ нийгэмд ашиг тустай зүйл байх нь: ямар нэгэн зүйл эсвэл хүний тухай бодож явдаг өөрийнхөө үзлийг нийгэмд илэрхийлэх арга хэрэгсэл гэж үзэж болох нь ээ.

 

8. Хуучин эсвэл моодноос гарсан хувцас, гутал өмсөх

© Jean_Nelson / depositphotos, © iofoto / depositphotos

Хувцас хүний амжилтыг илэрхийлэгч байсан, одоо ч байгаа нь үнэн. Та өөртөө нэг төсөөл дөө: та театрт жийнсэн өмдтэй ирж, харин бусад нь – ёслолын даашинз, костюм өмссөн байна. Энэ үед та өөрийн эрхгүй ичиж нүүрээ хийх газаргүй болно. Гэхдээ моодны биш хувцас өмсөх, заасан журмаас гажууд хувцаслах, секонд-хэнд хувцас өмсөх гэх мэт энэ бүгд хэвийн үзэгдэл. Хэдэн улирлын туршид нэг л гуталтайгаа яваад байх ч бас хэвийн үзэгдэл юм шүү. Өөртөө брэндийн шинэ хувцас авч өмсөх боломжгүй эсвэл хүсэлгүй байгаа байдлаасаа хүн бусдаас ичих ёсгүй.

Таны эргэн тойронд бусдыг ичгэвтэр байдалд оруулж байдаг хүн бий юу?

12
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sh Sukh

    Sh Sukh

    2020/10/28 at 09:10

    💩

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *