Таны биед шингэн дутагдаж байгааг илтгэх бидний төдийлөн анзаарч, мэддэггүй 4 шинж тэмдэг

1

Таны бие махбодь бол үндсэндээ ус юм. Шингэн 5-хан хувиар дутагдах нь хүнд зэргийн шингэний дутагдал гэдгийг та мэдэхгүй байж магадгүй. Ийм нөхцөлд эмнэлэгт хэвтэж дусал залгах зэрэг эмчилгээ шаардлагатай болдог. Та ийм байдлаас ямар ч аргаар хамаагүй зайлсхийх хэрэгтэй.

Ингээд танд шингэн дутагдаж байгааг илтгэх нууцлаг зарим шинжүүд болон түүнийг эмчлэх аргуудыг танилцуулъя.

1-р бэрхшээл: Та үргэлж өлсгөлөн байна

Хүмүүс ам цангах нь шингэн дутагдаж байгаагийн анхны шинж гэж ойлгодог. Гэтэл Майогийн эмнэлгийн судалгаагаар ам цангах нь нилээд их хэмжээгээр шингэн дутагдсан үед л бий болдог байна. Та идэж буй хоол хүнснээсээ шингэнээ авна. Таны биед шингэн дутагдах үед таныг өлссөн байна гэсэн дохио өгөх бөгөөд та шингэн уухгүй байгаа учир энэ дохио бий болдог байна.

Хэрхэн эмчлэх вэ?

Хоол иддэг тогтсон цаг болохын өмнө 1-2 аяга ус уух нь зөв. 30 минут хүлээгээд дараа нь хоолоо ид. Хэрвээ өлсгөлөн хэвээр байвал эрүүл зууш ид. Хэрвээ та өлсгөлөн биш бол танд ус л хэрэгтэй байна гэсэн үг.  Та байнга шингэн хэрэглэж байгаа эсэхээ хянаж байх хэрэгтэй бөгөөд ингэх нь илүүдэл хоол хүнс идэхээс сэргийлж биеийг тань эрүүл байлгана.

2-р бэрхшээл: Та эмх цэгцтэй бодож чадахгүй байх

Таны тархинд ус маш их хэрэгтэй. Шингэн дутагдах үед зүрх болон бусад чухал эрхтэн зөв, хэвийн ажиллаж байхын тулд бусад эрхтнээс усыг нь авдаг. Таны тархи ажиллах хэрэгтэй боловч шингэн дутагдсанаас болж агшина.

Энэ бол шингэн дутагдаж байгаагийн нэг том шинж юм. Тархи өөрийн хэмжээнээс 2%-иар бага болох нь бий. Таны тархи хангалттай ус, шингэнгүй үед хэвийн үйл ажиллагаа явагдахгүй билээ.

Хэрхэн эмчлэх вэ?

Аяга кофе уух гэхийн оронд ус уу. Кофе таныг сэргээж, сайхан болгох мэт боловч энэ нь хэсэгхэн зуурын үе бөгөөд үр нөлөө нь бага байдаг. Мөн кофе шээс хөөх үйлчилгээтэй.

Хэрвээ танд кофеин дутагдаад байгаа мэт байвал кофены оронд хар цай хийж уу. Та 6 аяга цай болгонд нэг уут цай хандалж хэрэглэвэл энэ нь 5 миллиграмм кофеин өгөх бөгөөд танд шингэн дутагдах асуудал гарахгүй. Цай нь мөн антиоксидант агуулдаг.

3-р бэрхшээл: Та хоол идэх маш их дуртай

Та зүгээр л их идэх дуртай байж болно. Олон хүн хоол идэх дур сонирхол нь шингэн дутагдахтай холбоотой гэж огт боддоггүй байна.

Хэрхэн эмчлэх вэ?

Ойлгомжтой зүйл, ус уух. Гэхдээ спортын элдэв ундаа уух хэрэггүй. Бас таны уух шингэнд хангалттай хэмжээний ногоо, жимс орсон байх ёстой. Тарвас болон гүзээлзгэнэ нь 92%-ийн уснаас бүрдэнэ. Харин грейпфрут болон канталупа нь 90%-ийн уснаас бүрддэг байна.

4-р бэрхшээл: Таны толгой өвддөг

Таны биед хэт их хэмжээний шингэн байвал бас толгой өвдөх тул болгоомжтой байгаарай. Гэхдээ ихэнхдээ хүмүүсийн толгой өвдөх шалтгаан нь шингэн дутагдсантай холбоотой байна. Таны тархи шингэн дутагдах үед агшиж, гавлын яснаас тодорхой хэмжээгээр хөндийрч өвддөг юм.

Хэрхэн эмчлэх вэ?

Өглөө сэрээд шууд ус ууж бай. Өглөөг хоёр аяга ус ууж эхэлж болох юм. Өглөөний хоолоо идээд дахиад ус уу. Ийм байдлаар та өдрийн хэрэгцээнийхээ тал шингэнийг олж авах болно.

11
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Nyambuu Ariunchimeg

    Nyambuu Ariunchimeg

    2018/12/22 at 10:09

    Munkhtenger Enkhbayar

  2. Өлзий Сайхан

    Өлзий Сайхан

    2018/12/22 at 10:32

    Badam Zorii

  3. Сарнай Б.

    Сарнай Б.

    2018/12/22 at 13:58

    Азжаргалийн Сарнай

  4. Бүжин Үжин

    Бүжин Үжин

    2018/12/22 at 20:56

    Буян-Өлзий Л.

  5. Bachi Urnaa

    Bachi Urnaa

    2018/12/22 at 21:14

    Uuganaa Uugantsetseg

  6. Reelkhumbe Gansukh

    Reelkhumbe Gansukh

    2018/12/22 at 21:15

    Халиун Д.

  7. У. Түмэнжаргал

    У. Түмэнжаргал

    2018/12/22 at 21:17

    Ñøm Ú Kæ

  8. Tseegi Tseegi

    Tseegi Tseegi

    2018/12/22 at 22:50

    Baysgalan Baysaa

  9. Urnaa Tugsuu

    Urnaa Tugsuu

    2018/12/22 at 23:55

    Goomaral Otgonbaatar

  10. Эрхэм Болор

    Эрхэм Болор

    2018/12/23 at 01:32

    Zolboo Banzragch yag chi

  11. Saraa Tuya

    Saraa Tuya

    2018/12/23 at 03:43

    Usiig zuw uukh chukhal shuu.

  12. Оюука Б.

    Оюука Б.

    2018/12/23 at 11:18

    М. Учрал

  13. Оюука Б.

    Оюука Б.

    2018/12/23 at 11:19

    Saruul Battsetseg

  14. Uranchimeg Amgaaragchaa

    Uranchimeg Amgaaragchaa

    2018/12/23 at 11:31

    bas dotor haluuntai bol ingedeg um bilee

  15. Vrtei Hvn Jargaltai

    Vrtei Hvn Jargaltai

    2018/12/23 at 12:24

    Choijamts Javzan

  16. Amarbold Amarbold

    Amarbold Amarbold

    2023/03/02 at 14:21

    Amra Amko teer anda us uu

  17. Amaraa Dulam

    Amaraa Dulam

    2023/03/02 at 15:14

    тураах ашигтай бактербайгаа юу 80720711

  18. Б. Магнай

    Б. Магнай

    2023/03/02 at 15:56

    Gegu

  19. Нараа Нархан

    Нараа Нархан

    2023/03/02 at 16:40

    Н. Уянга

  20. Ydamsuren Oyuntuya

    Ydamsuren Oyuntuya

    2023/03/02 at 23:42

    Hatnaa Hatnaa vvniig ynsh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *