
Цээж хорсох гэдэг бол хоолой, цээж орчимд хорсож өвдөх зовиур юм. Энэ нь ходоодны хүчил, шүүс нь хоол боловсруулах бусад эрхтэнд хүрч ихээр нөлөөлөх явцыг хэлдэг. Хоол боловсруулах эрхтний доод хэсэг агших үед ходоодны шүүс дээшлэн тарж бусад эрхтэнд тарна. Зарим хүнс энэхүү цээж хорсох зовиурыг үгүй болгох бол зарим нь эсрэгээрээ чухам энэ шаналгааны гол шалтгаан, эх үүсвэр байдаг билээ. Эдгээрийн тухай ярилцъя.
Таны цээж хорсдог бол ямар хүнснээс зайлсхийх хэрэгтэй вэ:
- Улаан лооль
- Цитрус жимснүүд
- Сармис, сонгино
- Кофе
- Халуун чинжүү
- Гаа
- Хар шоколад
- Хийжүүлсэн ундаа
Өөрийн бие организмын онцлогийг таньж мэдэн эдгээр хүнсний чухам аль нь танд тохирохгүй байгааг мэдэх хэрэгтэй. Мөн өөр бусад хүнснээс ч болж цээж хорсдог байж болно гэдгийг ойлгох нь зөв бөгөөд зарим нөхцөлд хэрэглэж байгаа хүнс бус харин чухам хоол хүнс идэх тухайн үе, орчин чинь бас зовиурын шалтгаан байж болох юм. Жишээ нь та унтахын өмнө хоол идсэн бол цээж хорсох магадлал илүү өндөр болно.
Ямар хүнс цээж хорсох зовиурыг дарж сайн нөлөө үзүүлдэг вэ:
- Гадил
- Хулуу
- Овьёосны будаа
- Тараг
- Бүхэл үрийн талх
- Будаа
- Ногоон өнгөт ногоо
- Төмс
- Яншуй
Цээж хорсох нь ихэвчлэн ходоод хоосон байх үе буюу өглөө босоод шууд кофе уух эсвэл хүчиллэг, исгэлэн жимсний шүүс ундаа ууснаар бий болдог байна. Өглөөний хоолыг ийм байдлаар эхэлж болохгүй. Түүний оронд овьёосны будаа (каш) идэж гадил зэрэг жимсийг ашиглах хэрэгтэй ба ямар нэг цитрусын жимс болон алим идэж болохгүй.
Хэрвээ таны хувьд цээж хорсох нь байнгын үзэгдэл бол эмчид заавал үзүүлэх хэрэгтэй бөгөөд үр дагавар нь маш хүнд байж болох юм. Тиймээс таны биеийн өгч байгаа дохиог тоохгүй байж болохгүй.








Amazonka Choigaalaa
2018/12/21 at 15:37
Gèrél Böld
Отгон Отгоо
2018/12/21 at 17:01
Tiim shu
Naransuvd Galbayar
2018/12/21 at 21:27
Сода
Нинжээ Ганхуяг
2018/12/21 at 22:50
Тэлмүүн Алтжин
Tseyenhorloo Baatar
2018/12/21 at 23:36
Odko Od
Ёндон Сарантуяа
2018/12/21 at 23:41
би л лав цагаан будаа цуйван идэхээр их мэдрэгддэг ер нь хуурай идэх юманд тун муу