Таныг нойрсож байх үед тохиолдож болох 10 хачирхалтай зүйл

5

Унтаж байхдаа та өөртөө ямар нэг гайхмаар зүйл мэдэрч байсан уу? Хэрвээ тийм бол та цорын ганц хүн нь биш гэдгийг хэлмээр байна. Үнэн хэрэгтээ, таныг тайван унтаж байхад этгээд гэмээр маш олон зүйл тохиолдож болно. Өнөөдөр та бүхэндээ зарим нэгийг нь танилцуулахаар бэлдлээ.

Таныг унтаж байхад тохиолдох этгээд 10 зүйл

1. Унтаж байхдаа ухаарах

Унтаж байхад “Wow” гэх мэдрэмж төрсөн үү? Яг энэ үед удаан хайсан асуудлын шилдэг шийдлийг олж чаддаг. Унтаж байхад таны тархи ухаарч танд шийдвэрийг хэлж өгнө. Таны хийх ёстой цорын ганц зүйл гэвэл сэрснээсээ хойш юу болсныг л санах хэрэгтэй. Тухайн нөхцөл байдалд тохирох шийдвэрийг дотоод сэтгэл олсон ч оюун ухаан мэдээгүй байхад энэ зүйл нойрон дунд тохиолдоно.

2. Нойрон дунд амьсгалахаа болих

Хүн нойрон дундаа гэнэт амьсгалахаа больдог. Энэ үед хүн сэрдэг. Энэ байдал нойрны чанарыг эрс муутгана. Мөн цусны даралт тогтворгүйжиж зүрх судасны өвчлөлд хүргэх эрсдэлтэй. Нойрон дунд амьсгалахаа болиход нөлөөлөх хүчин зүйлд тамхидалт, хөгшрөлт болон өөхлөлт хамаарна.

3. Өөрийн биеэс гарах

Энэ үед хүн өөрийгөө бие махбодиосоо гарсан мэт мэдрэмж төрдөг. Энэ үзэгдлийг нарийн судлаагүй ч гэлээ эрдэмтэд ийм үзэгдэл хүнд тохиолддог гэж үздэг. Гэхдээ чухам яагаад ийм зүйл болдгийг одоогоор тайлбарлаж чадахгүй байгаа ажээ.

4. Давтагдах зүүд

Олон хүний хувьд зүүд нь давтагддаг. Хэдэн өдрийн турш эсвэл жилээр яг л нэг зүүд нь давтагдаж зүүдлэгдэнэ. Давтагдах зүүд нь яг л тэр үйл явдлаа зүүдлээд байж болно. Зарим нэг сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүний сэтгэлд явж байгаа мөрөөдөл давтагдан зүүдлэгддэг буюу бодит амьдрал дээр анзаараагүй зүйлийг нь дотоод сэтгэл ойлгуулах гэж хичээдэг байна. Түүх дахин дахин давтагдаж болно, өөрөөр хэлбэл бид асуудлыг шийдтэл зүүдэлсээр л байна.

5. Орон дээрээс унах

Олон хүн ийм мэдрэмжийг мэдэрсэн болов уу, түүнийг орон дээрээс хаячихлаа. Хэрвээ үүнийг мэдэрсэн бол та нойрноосоо цочиж сэрдэг, зөвхөн орон дээрээс унах ч биш бас үсэрч, өндрөөс унаж байна гэж зүүдэлнэ. Тархи айдастай байхад ийм зүйл тохиолдоно. Хэрвээ зүүд – бодит аюул бол булчин огцом цохилт авч байгаа юм.

6. Зүүдэн дундах зүүд

Маш аймаар санагдаж болно. Та сэрсэн юм шиг мэдрэмж төрсөн ч гэсэн тантай гаж этгээд зүйл тохиолдоод л… Та өөрийгөө сэрсэн гэж зүүдэлж байгаа хэрэг юм. Эрдэмтэд энэ төрлийн зүүдний шалтгааныг тогтоож чадаагүй байгаа ажээ.

7. Зүүдэндээ явах

Энэ хүн бүрэн унтаж байдаг гэхдээ булчин нь сулраагүй. Тийм учраас хүн явж, угааж тэр ч бүү хэл гэрээсээ хүртэл гараад явчихдаг байна. Өглөө нь тэд юу ч санахгүй, нойрон дундаа явж юу хийснээ ч мэдэхгүй. Зүүдэндээ явах нь маш аюултай хэмээгддэг. Дэлхийн хүн амын 10% орчим нь зүүдэндээ дундаа явдаг хэмээн бүртгэгдсэн, шалтгаан нь мөн л тодорхойгүй.

8. Зүүдийг хэлэлцэх

Зүүдэндээ ярьдаг хүмүүс олон байдаг, тэд өөрсдөө ярьж байгаагаа ч мэддэггүй. Нойрон дундаа ярьдаг хүмүүс оюун санааны ядралд орсон гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Уг байдал нь аюулгүй, гэхдээ зүүдэндээ нууцаа дэлгэчих вий гэсэн айдас та өөрөө тээгээгүй л бол шүү дээ. Эрчүүд болон хүүхдүүд зүүдэндээ ярих нь элбэг тохиолдол. Үүний гол шалтгаан нь – стресс. Хүн хийж байгаа зүйлтэйгээ эвлэрэх эсвэл бодит байдлыг хүлээж авахыг хүсэхгүй байгаа тохиолдолд энэ байдал илэрнэ.

9. Хий зүйл харах мэт

Хий зүйл харах үзэгдэл нь хүн бараг унтах гэж байхад буюу хүн сэрүүвтэр байхдаа оюун санаандаа хий зүйл хардаг байна. Энэ нь ихэвчлэн аймшигтай нүүр царай, эд зүйл байдаг. Ихэнх тохиолдолд хүүхдүүд хий зүйл хардаг. Энэ нь стресс эсвэл хүүхдийн хязгааргүй төсөөлөлтэй нь холбоотой ажээ.

10. Нойрон дундаа хөдөлж чадахгүй байх

Нойрон дундаа хөдөлж чадахгүй тэр мэдрэмжийг та мэдэрч үзсэн үү? Энэ мэдрэмж нь та шөнө дунд нойрноосоо сэрнэ гэхдээ та хөдөлж чадахгүй. Үүний зэрэгцээ бас хий юм үзэгдэж болно эсвэл тасалгаанд байгаа эд зүйлсийг сүүтгэнээд байгаа хүн шиг ч хардаг. Булчин “унтрахаар” энэ үзэгдэл тохиолддог, гэхдээ тархи сэргэг байгаа. Хүн амын 7 орчим хувь нь амьдралдаа нэг удаа ч болов энэ мэдрэмжийг мэдэрсэн байдаг ажээ.

121
ГайхмаарГайхмаар
18
БахархмаарБахархмаар
15
ТэнэглэлТэнэглэл
13
ХарамсалтайХарамсалтай
11
ГоёГоё
6
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bat Bat

    Bat Bat

    2018/12/22 at 15:31

    Ani Anhiluun

  2. Noniko Chan

    Noniko Chan

    2023/03/02 at 20:37

    Би бараг 6-н насандаа зүүдэн дотроо зүүдэлж байсан үнэхээр сэрэх гэж зовж билээ🥹🥹🥹

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *