Үүнийг шинжлэх ухаан баталсан: эгч нар чамайг илүү “мундаг” хүн болоход тусалдаг!

2

Эгч нар хүмүүс хоорондын харилцааг хөгжүүлэхэд тусалдаг

Би айлын дунд хүүхэд, надаас гадна манайд дахиад хоёр ч охин бий. Эгч нар маань харилцааны хөгжлийг надад ойлгуулсан, дайснаас хамгийн сайн найз нар болохыг харуулсан. Бид үнэндээ тийм ч сайхан гэр бүлд өсөөгүй л дээ, гэхдээ биднийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг байлаа. Би гэр бүлээсээ өөрийгөө олж нээсэн, амьдралын утга учрыг мэдсэн юм.

Магадгүй танд нэг их сонин санагдахгүй байж болно: эгч нар харилцаанд эерэгээр нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаан батлаад олон жил болжээ. (чиний дуртай цамцыг 10 удаа “гуйхад” зүгээр өгч байгаа биз дээ).

“Тэд нийгмийн харилцааг хөгжүүлэхэд тусалдаг, харилцаа, буулт хийх, гэрээ хэлэлцээр хийх зэрэг” гэж Бригам Янгийн нэрэмжит Их сургуулийн гэр бүлийн амьдрал судлалын сургуулийн доцент Алекс Женсен хэлжээ. “Ах, эгч нарын дунд гарсан өчүүхэн үл ойлголцол ч гэсэн тэдний дунд эрүүл харилцаа үүсэхэд тусална” гэж тэрээр үздэг.

Шинжлэх ухаанд итгэхэд хүргэх дараах шалтгаанууд байна.

Эгч нар сэтгэл зүйн эрүүл мэндийг бэлэглэдэг

Сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байна уу? Эгч рүүгээ залгаарай. Гэр бүлийн сэтгэл судлалын сэтгүүлийн 2010 оны нэгэн дугаарт олон удаагийн судалгааны үр дүн хэвлэгджээ: эгч нар сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна өөрийгөө үнэлэхэд тусалдаг гэж үзсэн байна. Бригам Янгийн их сургуулийн судалгаанаас онцлон авч үзвэл, эгч нар дүү нараа бусдаас хамгаалах сэтгэлтэй бөгөөд “ганцаардал, гэмшил, айдас, ичих” мэдрэмжийг дарахад нь тусалдаг гэж үзсэн байна.

“Бидний одоогийн байдлаар олж тогтоогоод байгаа зүйл бол – эгч нар дүү нарынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг” гэж Женсен дүгнэн хэлсэн байна. Цаашлаад том болсон хойно нь гэр бүлийн харилцаа тасалдахгүй, эцэг эх үгүй болсон ч гэсэн байнга холбоотой байх нөхцлийг бүрдүүлдэг гэжээ.

 

… тэгээд бас таныг илүү уян зөөлөн болгох хүн.

Бригам Янгийн их сургуулийн судалгаанаас харахад, эгч нартай хүмүүс илүү уян зөөлөн, өөдрөг бас өглөгч байдгийг тогтоожээ. Эгч нар нийгмийн харилцааны эерэг талыг хөгжүүлдэгтэй нь холбоотой гэж эрдэмтэд үзсэн байна. Дүү нараа хайрлах, халамжлах тэр л сэтгэл тэднийг ийм болгон хүмүүжүүлжээ. Эцэг эхийн хайр нэг талаараа эгч нарын энэ нөлөөг бүрэн гаргаж чадахгүй байгааг зарим нэг судалгаагаар тогтоосныг ч дурдах хэрэгтэй болов уу.

 

“Хоорондоо бага зэрэг тэмцэлддэг ч гэсэн хамаагүй”

“Тэдний хооронд амин харилцаа байгаа цагт сайн тал ялж дийлнэ” гэж BYU гэр бүлийн амьдрал судлалын сургуулийн профессор Лора Падилла-Уокер үзэж байна. “Төрсөн эгч дүү нар зодолдож байгаа ч гэлээ тэд сэтгэл хөдлөлөө солилцож байна. Энэ бол маш сайн чадвар, дараа нь насанд хүрээд хэрэг болох туршлага юм”.

 

Эгч нар хувь хүний харилцааг тогтооход тусалдаг

Эгч нар үл ойлголцлыг шийдэх, бусдыг хэрхэн сурган хүмүүжүүлэхийг зааж сургана. “Ахын нөлөө” номын зохиолч Жеффри Клюгерийн үзэж байгаагаар, “дайчин” эсвэл “аймшгийн том биетэй” эгчээсээ үл ойлголцлыг хэрхэн шийдэхийг суралцаж болно. Харин эгч нар дүү нараа бусдаас хамгаалах төрөлхийн зан чанартай байдаг ажээ.

 

… мөн харилцааны ур чадварт сургана

Эгч нартай зэрэг өссөн банди нар эмэгтэйчүүдтэй харилцаа тогтооход илүү хялбар байгааг судалгаагаар тогтоожээ. (бас эсрэгээрээ адил үр дүнтэйг мэдэхэд илүүдэхгүй)

“Эгч, дүү нарын харилцаа өсвөр насандаа улам батжиж илүү ойр дотно болдог” гэж Женсен үзэж байна. “Яагаад гэвэл тэд бие биеэсээ эсрэг хүйстний тухай мэдээллийг хангалттай авч чаддаг”.

 

Эгч чинь чамайг бие даасан бас амбицтай байхыг зааж сургана

2009 онд британийн сэтгэл судлаачдын явуулсан санал асуулгаас харахад, зөвхөн ах нарын дунд өссөн хүүхдүүдтэй харьцуулахад ганц ч болов эгчтэй өссөн хүүхэд илүү шийдэмгий бас бие даасан байгааг тогтоожээ. Ольстерийн их сургуулийн судлаач Тони Кэссиди Daily Mail сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа: “Эгчтэй өсөж байгаа хүүхэд цаанаасаа өсөж дэвжих, зорилгодоо хүрэх хүсэлтэй байдаг” гэжээ.

 

… тэгээд тэнцвэрийг олно

2009 онд явуулсан санал асуулгад 17-25 хүртэлх насны 571 хүн оролцжээ. Тэдний үзэж байгаагаар бол эгч нар дүү нарынхаа дотоод тэнцвэрийг олоход тусалсан ажээ. Нэг эгчтэй өссөн ч хамаагүй, тэд амьдралынхаа асуудлыг илүү амархан шийдэж чаддаг, стресст бага ордог гэсэн байна. Тэд бусад хүмүүсийг бодвол илүү аз жаргалтай, өөдрөг бодолтой явж чаддаг.

Чухам яагаад эгч нар гэж? ах нар яагаад тэнцвэрт байдлыг олоход тусалдаггүй юм бэ? Энэ бүгд сэтгэл зүйн илэрхийлэлтэй холбоотой гэж Кэссиди хэлжээ. Эмэгтэй хүн “харилцааны сувгийг нээдэг, ингээд ирэхээр нөхцөл байдал илүү ойлгомжтой болж ирдэг байна, тэгээд бас аливааг эерэгээр харахыг хичээдэг” гэж Кэссиди тодорхойлжээ. “Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нь сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Гэр бүлд байгаа эмэгтэй хүүхэд энэ бүгдийн суурийг тавьж өгдөг” ажээ.

4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Kherlenchimeg Nyamsuren

    Kherlenchimeg Nyamsuren

    2019/04/29 at 16:37

    Khamgiin baga ni ikh mundag baikh ni egch uuruu yakhuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *