Хэрхэн хямд зардлаар гайхалтай аялал хийх вэ? Үүний тулд та дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй!

2

Хэрэв та хилийн дээс алхаж, аяллаар явах дургүй бол гараа өргөөрэй! Маш цөөхөн хүн л гараа өргөх байх. Ихэнх хүмүүс дэлхий ертөнцөөр тойрон аялж, нүд хужирлах хүсэл мөрөөдөлтэй байдаг боловч хүн бүхэнд тийм боломж байдаггүй.

Зарим хүмүүс хэрхэн хэтэвчээ хоослолгүйгээр хилийн дээс алхаж болдог болохыг тэр бүр мэддэггүй. Бид замын унаагаар явах талаар яриагүй байна. Та гэр бүлийнхэн, найз нөхөд эсвэл ганцаараа ч аялсан болно.

Бид та бүхэндээ аяллын компанид хандсанаас 2 дахин бага зардлаар аялах буюу өөрөө бие дааж аялахад чинь туслах зорилгоор зарим нэг мэдэж байх ёстой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

brightbazaar/Instagram

 

Аялагчдад зориулсан зөвлөгөө

1. Төлөвлөх

Аль улс руу аялахыг хүсэж байгаа болон хэзээ очихоо шийдэх хэрэгтэй. Интернет орчин дахь бусад аялагчдын сэтгэгдлийг сайтар уншиж судал, энэ нь танд зөв улс руу аялах, мөнгөө зөв зарцуулах болон жилийн аль цагт тухайн улсад очиход тохиромжтой гэх зэрэг чухал мэдээллүүдийг өгөх болно.

exp.everywhere/Instagram

 

2. Тасалбараа эрт захиалах

Аль болох эрт очих газар болон хугацаагаа шийдвэрлэснээр та илүү хямд үнэтэй тасалбар худалдаж авахаас гадна боломжийн төлбөртэй зочид буудалд байрлах боломж бүрдэх юм. Тиймээс тасалбараа эрт захиалаарай!

Хямд үнэтэй тасалбар захиалахыг хүсэж байвал, дараах вебсайт руу хандаарай: https://www.kiwi.com/

Мөн та фестивал болон концерт очиж үзэхийн тулд тасалбар худалдаж авах хэрэгтэй болбол, интернетэд хандаж болно, гэхдээ өмнө нь энэ шугамаар хилийн дээс алхаж байсан туршлагатай бол сайн.

kaverzina.i/Instagram

 

3. Такси эсвэл нийтийн тээвэр

Таньж мэдэхгүй хотод очих үед, тэр тусмаа орой болж байвал таксигаар үйлчлүүлэх нь хамгийн тохиромжтой. Гэхдээ нисэх онгоцны буудал дээрх зам зуурын таксигаар үйлчлүүлэх хэрэггүй! Аюултай бас хэтэрхий үнэтэй байдаг.

Аль нэг улс руу аялахын өмнө тээврийн хэрэгслийн зөвлөгөө өгдөг https://www.holidaytaxis.com/en/ гэх мэт сайт руу хандаарай. Эндээс та хаанаас такси дуудаж болох болон хэрхэн кредит картаар төлбөрөө төлж болох талаар мэдээлэл авч болно.

Өдрийн цагаар нийтийн тээврээр үйлчлүүлээрэй. Интернетээс чиглэл болон зогсоолын талаар мэдэх боломжтой.

umutakpinarr/Instagram

 

4. Байр

Таны мөнгөө сайтар нөөцлөх ёстой гол зүйл бол байрлах байр юм. Аялал жуулчлалын хотуудын хувьд, олон тооны зочид буудал, дэн буудлууд байдаг. Тухайн аялагчийн хэтэвчин дэх санхүүгийн нөхцөл бололцооноос хамаарч янз бүрийн үнэ өртөгтэй байна, эндээс сонирхож үзээрэй: https://www.booking.com.

Зарим зочид буудлуудад наана нь захиалга өгсөн нөхцөлд, таныг нисэх онгоцны буудлаас тосож авах учир та таксинд мөнгө үрэх шаардлагагүй юм.

ninu_wps/Instagram

 

5. Хоол хүнс

Зөвлөхөд, ямар кафе болон түргэн хоолны газрууд таны явж буй чиглэлд байгааг сайтар судлаарай. Хэрэв танд тухайн улсын хоол таалагдахгүй байвал, супермаркетаар нь үйчлүүлж хоол хүнсээ цуглуулан, өөрийнхөө гараар амттай хоол хийж идсэн ч болно. Зарим дэлгүүрүүд нь зоогийн газруудаасаа хямдхан үнэтэй байх нь бий.

3dmax_lyubakyuanova/Instagram

Мөн та зочид буудлаа сонгохдоо өглөөний цай өгдөг эсэхийг судлах нь зүйтэй. Хэрэв өглөөний цай өгдөг бол та тухайн өдөр зөвхөн өдөр болон орой хооллоход л болох юм.

velohostel/Instagram

 

6. Үзэж харах газрууд

Маш олон тооны үнэ төлбөргүй, үзэж харах гоё сайхан газрууд хот болгонд бий, тэдгээр газрууд нь ихэнхдээ хотын өвөрмөц соёл, ёс заншил, уламжлалыг харуулсан байдаг. Орон нутгийн веб сайтуудаас ямар газрууд үйл ажиллагаагаа явуулж байгааг үзэх боломжтой.

trip_dream_123/Instagram

 

7. Аялал жуулчлалын шинэ хэлбэр

Агритуризм болон сайн дурынхны хилийн чанад дахь хөтөлбөр сүүлийн жилүүдэд алдартай болж байна. Та дараах веб сайтууд руу хандаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай:

  1. https://www.helpx.net/ – байшингийн ойролцоох ажиллагсдад зориулсан хоол хүнс болон байр сав
  2. http://wwoof.net/ – органик фирм дээр ажиллагсдад зориулсан байр сав болон хоол хүнс
  3. https://www.couchsurfing.com/ – түргэн тусламж болон сошиал сүлжээний үйлчилгээ үзүүлж, гадны зочид гийчдийг орон нутгаар чөлөөтэй аялуулах боломж
  4. Дэлхийн олон улс орнууд дахь сайн дурынхан хариуцсан байгууллага – оюутан сурагчид болон 30 хүрсэн насанд хүрэгчид: http://www.the7interchange.com/, https://www.vsointernational.org/, https://aiesec.org/.
orudzhik/Instagram

 

svetiksvetulic/Instagram

Та бага мөнгөөр гайхалтай аялаарай гэж хүсэн ерөөе! Дээрх зөвлөгөөнүүд таны аялалд бага ч болов тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.

11
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *