Аялалд гарахаар зэхэж байна уу? Ямар эд зүйл амин чухал хэрэгтэй ба ямар нь огт хэрэгцээгүй илүү ачаа болох вэ?

4

Чемоданы таг амархан хаагдаж байх ёстойгоос гадна дотор талд нь зарим нэг бэлэг дурсгалын зүйл хийх зай үлдээх хэрэгтэй. Аялалд явах гэж байгаа хүн болгон энэ энгийн боловч чухал дүрмийг бүгд л мэддэг билээ. Гэсэн хэдий ч ямар ч хэрэггүй илүү зүйл цүнхэндээ хийж авч явахад дээрх дүрэм огт саад болдоггүй тал бий.

Ингээд энэ удаа аяны цүнхэнд чухам ямар эд зүйл байх нь зөв талаар зөвлөж аяны жагсаалт гаргаж танилцуулъя. Үүнийг баримталснаар дараа нь нисэх дээр орхихоос өөр аргагүй болох хэрэггүй зүйлүүдийг анхнаасаа авахгүй байх ба мөн та гар тээш ачаагаа зөв хуваарилах болно.

1. Бичиг баримт болон банкны картууд

Бичиг баримт болон банкны карт нь гар тээшинд байж, хэрэгтэй үед гаргаж авах боломжтой, биед ойрхон байх ёстой.

Авах зүйл: гадаад паспорт, банкны карт, ойр зуурын хэрэглээний бэлэн мөнгө. Хэрвээ машин түрээслэж авах гэж байгаа бол жолооны үнэмлэхээ мартаж болохгүй. Сэтгэл амар байхын тулд онгоц/галт тэрэгний билетээ хэвлэж аваад зочид буудлын захиалгатай хуудастай цуг авч явах хэрэгтэй. Гэхдээ утсаар зургийг авсан байх нь хангалттай биз ээ.

Гэртээ орхих зүйл: дэлгүүрийн, спорт клубын хямдралын карт, ажлын үнэмлэх. Мөн иргэний үнэмлэхээ орхиж болох ба энэ нь танд гадаадад хэрэг болохгүй.

  • Гадаад паспортынхоо зургийг утсан дээрээ авч өөрийн цахим шуудангаар өөртөө явуулна. Энэ зураг амин чухал үед хэрэг болох ба жишээ нь та бичиг баримтаа гээх тохиолдолд.
  • Банк руугаа гадагшаа явах гэж байгаа тухайгаа мэдэгдсэн ганц залгалт таныг олон төвөгтэй зүйлээс салгах билээ. Одоо таны картыг сэжигтэй гадаад худалдаа хийсэн хэмээн хаахгүй.
  • Бүх л хэрэгтэй бичиг баримтаа ямар нэг ус нэвтрэхгүй тусгай аяны уут саванд хийж биеэс салгахгүй байх.

 

2. Эмийн сан болон даатгал

Таны аян замд хэрэгтэй эм тариаг мөн гар тээшинд хийнэ. Гэхдээ эмчийн заавраа цуг авч явах ёстой гэдгээ битгий мартаарай.

Авах зүйл: халуун бууруулах, өвчин намдаах, харшлын эсрэг эм, хордлого тайлах эм зэрэг байж болно. Мөн боох хэрэгсэл, шархны тууз, йод, ариун цэврийн янз бүрийн жижиг хэрэгсэл гэх мэт.

Сэжигтэй зүйл: наркотик болон сэтгэцийн элдэв эм, антибиотик, нойрсуулах эм, янз бүрийн өвсний ханд, мөн хүчтэй өвчин намдаах эм зэрэг болно. Мөн зарим улсад чөлөөтэй зардаг эм өөр улсад хориотой байх нь бий. (жишээ нь корвалол)

  • Авч яваа бүх л эм нь зөвхөн үйлдвэрийн савлагаатай байна.
  • Мөнгөн устай халуун хэмжигчийг онгоцонд авч явж болохгүй. Энгийн электрон халуун хэмжигч дээр бөгөөд эсвэл очих газраасаа худалдаж авах нь зөв юм.
  • Янз бүрийн онцгой тохиолдолд хэрэг болох даатгалын хуудсаа авч яваарай. Янз бүрийн тохиолдол, түүнд хэрэгтэй эмнэлгийн тусламж, аялал цуцлах, хувийн эд зүйлээ хулгайд алдах зэрэгт даатгуулах нь зөв. Мөн экстрим спортод зориулсан тусгай даатгал бий.

 

3. Техник, аяллын зураг, харилцан ярианы толь

Утас болон бусад гажетуудыг гар тээшинд байлгана.

Авах зүйл: бүрэн цэнэгтэй утас, цэнэглэгч, повер банк, янз бүрийн залгуур хувиргагч зэрэг байна.

Орхих зүйл: цаасан карт, аялалд зориулсан янз бүрийн зөвлөгөө болон харилцан ярианы толь, фото аппарат (хэрвээ та сайн зураг авч чаддаггүй эсвэл алдартай блоггер биш л бол) ном болон тэмдэглэлийн дэвтэр.

  • Орчин үеийн ухаалаг утас бол бидний хамгийн олон талт туслагч билээ. Аялалд явахын өмнө хэрэгтэй, интернетгүй ажиллах газрын зургаа татаж аваад ном, оффлайн орчуулагч, онгоцны билет хайх, авто машин түрээслэх болон бусад зүйлд хэрэгтэй апп-уудаа суулгана.

 

4. Гоо сайхны хэрэгсэл

Гоо сайхны хэрэгсэл, мөн хатгах үзүүр бүхий хумсны хутга зэргийг ачаанд өгнө.

Авах зүйл: хумсны хэрэгсэл, сахал болон эпиляторын суурь, сормуусны хайч, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл, аяны зориулалттай жижиг гоо сайхны хэрэгслүүд.

Орхих зүйл: Шүдний оо, дезодорант, үсний шампунь, сахлын хөөс. Эдгээрийг очоод худалдаж авч болно. Тэр тусмаа сайн зочид буудлуудад иймэрхүү гоо сайхны зүйлс үнэгүй байдаг билээ.

  • Шингэн гоо сайхны бодис бүхий лонхтой зүйлийг сайтар таглаж ил харагдах уутанд битүүмжилж хийнэ. Нисэх буудлын шалгалтын үеэр тусад нь гаргаж ирж үзүүлэх хэрэгтэй.

 

5. Наран шарлагын хэрэгсэл

Эдгээрийг чемоданд хийж ачаанд өгнө.

Авах зүйл: нарны шил, дуртай усны хувцас, хатуу ултай шаахай, байгалийн гаралтай материал бүхий малгай. Ойрын дэлгүүрээс авсан 5-6 ширхэг гялгар уут нь дараа нь хогоо авах, нойтон хувцсаа хийх зэрэгт хэрэг болж болзошгүй.

Орхих зүйл: Том хэмжээтэй нарны тос, шүхэр, цув, наран шарлагын алчуур. Эдгээрийг далайн эрэг дээрээс авч болно. Мөн ихэнх зочид буудал ийм зориулалттай алчуур зэргийг өгдөг байна. (зочид буудлын цагаан алчуурыг авч наран шарлагын газар хэрэглэж болохгүй, таныг үүний чинь төлөө торгож болзошгүй.)

 

6. Явган аялалд зориулсан цүнх

Аян замд хэрэг болох бүх л зүйлээ хийсэн байх ба онгоцонд гар тээш болгон авч орно.

Авах зүйл: жижиг цүнх. Таныг наран шарлагын газар байх, хотоор зугаалах үед хэрэг болох зүйлүүдээ хийнэ. Аль болох хөнгөн, хямдхан цүнх сонгоорой. Ийм цүнхэнд бүх л худалдан авсан зүйл тань багтаж, ачаалал нь хоёр мөрөнд тань жигд хуваарилагдах болно.

Орхих зүйл: Хотын жижиг цүнх. Муу хүмүүс ийм цүнхийг таны мөрнөөс амархан суга татах бөгөөд хэрвээ та бэлэг дурсгалын зүйл худалдан авбал эдгээр нь багтахгүй бас нэг уутанд хийх хэрэгтэй болно.

 

7. Хувцас болон гутал

Энэ бол бидний аяллын хамгийн том зай эзлэх зүйлүүд билээ.

Авах зүйл: янз бүрийн нөхцөлд сольж өмсөх боломжтой хөнгөн хувцаснууд. Гутлын хувьд пүүз, задгай гутал, наран шарлагын шаахай зэргийг сонгоно. Хувцасны хувьд өдөр тутмын хоёр гурван даашинз, 3-4 майк, богино өмд, жинс, банзал, дотуур хувцас, сэрүүвтэр орой өмсөх ханцуйтай цамц.

Орхих зүйл: зай их эзлэх зүйлс, мөн индүүдлэг хэрэгтэй хувцас, цаг агаарт үл тохирох хувцас зэргийг орхино.

  • Хувцсаа ороох нь зай бага эзэлдэг.
  • Аяллын том тур-д оролцож байгаа бол аятайхан эвтэй том эд зүйлээ авч явж болно.

 

8. Гоёл чимэглэл

Танд гоёл чимэглэл хэрэг болох магадлал бага учир ачаанд өгнө.

Авах зүйл: хүзүүний хэдэн сайхан алчуур-ороолт, янз бүрийн бүс зэрэг.

Орхих зүйл: үнэтэй гоёл чимэглэл. Ийм гоёл нь гэмт хэрэгтнүүдийн болон бусад буруу санаатнуудын анхаарлыг татах болно.

 

9. Хэрэгтэй жижиг зүйл

Очих газарт хэрэглэх бүх л жижиг хэрэгтэй зүйлсийг ачаагаар явуулах ба зөвхөн хийлдэг дэр, унтлагын маск зэргийг гар тээшинд авна.

Авах зүйлс: Хүзүүний хийлдэг дэр. Энэ дэрийг онгоц, автобусаар (та шөнөөр хот хооронд явж болзошгүй) явахад хэрэглэнэ. Мөн чихний бөглөөс, унтлагын маск, хурууны хуурай, бөглөө онгойлгогч, дарс онгойлгогч зэрэг багаж бүхий хайрцгийг ачаанд өгнө.

Орхих зүйл: Жирийн гэрт хэрэглэх дэр.

 

Хил гааль дээр элдэв асуудал үүсгэх эд зүйлээ шалга

Гар тээшийн дундаж хэмжээ  нь 55*40*20 байх ба стандарт хэмжээ нь 5-10 кг байна. (нисэх компаниудад өөр өөр байх нь бий) Ийм цүнх нь тээшний сав, онгоцны суудлын доогуур амархан орно. Ачааны хэмжээгээ нисэх дээр шалгаж болно: үүний тулд цүнхээ тусгай хэлбэр бүхий хайрцагт хийж үзнэ.

Онгоцонд авч явах зүйлс:

  • Утас, фото аппарат, нөүтбүүк, электрон ном, цэнэглэгч
  • Шоколад, алим, самар, бутерброд болон бусад бусад хатуу хүнс
  • Хатуу эм тариа бүхий эмийн сан, шингэн эм нь 100 мл эсвэл амь насанд хэрэгтэй гэсэн эмчийн бичигтэй байх
  • Шингэн, элдэв цацлага нь 100 мл-ийн багтаамжтай савнаас том саванд байж болохгүй. Үүнд шүдний оо, тараг, тос, нухаш зэрэг орох ба гар тээшинд авч явах бол маш бага хэмжээтэйг л зөвшөөрдөг байна.

Заавал ачаанд өгөх зүйл:

  • Бүх төрлийн хатгах зүсэх хэрэгсэл (хайч, хумсны хэрэгсэл, сэрээ, сахлын хутга зэрэг)
  • Асаагуур
  • 100 мл-ээс их хэмжээтэй шингэн бүхий сав
  • Нөөшилсөн зүйлс, та найз нөхдөдөө дурсгал болгон өгөх гэсэн өчүүхэн жижиг зүйл байсан ч ялгаагүй.
49
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *