Өөрийн дотоод эдгээгчийг сэрээ: өөрөө өөрийгөө эмчлэх энгийн арга техник

15

Хэрвээ таны өөрийгөө эмчлэх дотоод механизм ажиллахгүй бол ямар ч эмч, эм тариа таныг эмнэж чадахгүй. Өөрийн дотор байх тэрхүү эмнэгч механизмыг ажиллуулахын тулд бие организмд байнга зөв үйлчлэл үзүүлж байх хэрэгтэй. Дэглэм баримтлан, хоолоо тааруулж, бага уурлаж уцаарлах зэрэг нь ойлгомжтой зүйл байх. Харин дорно зүгийнхэн эрүүл байх гол үндсийг иллэг гэж үздэг. Тэр тусмаа олон зуун мянган жилийн явцад бий болж, боловсрогдон сайжирсан өөртөө хийх иллэг хамгийн сайн зүйл юм.

Саваа модны тусламжтай хийдэг өөртөө хийх иллэг нь хүнийг эмчлэх өнөөх дотоод механизмыг ажиллуулах ба цаг хугацаа багатай хүнд илүү таарах билээ. Танд хэрэгтэй зүйл бол 70-90 см-ийн урттай, 2-3 см-ийн диаметртэй саваа. Ингээд энэ иллэгийг хэрхэн зөв хийх талаар зааж өгье. Хэдэн удаагийн иллэгийн дараах үр дүн нь таныг бишрүүлэх биз ээ.

 

Гэрийн нөхцөлд өөртөө иллэг хийх арга

Хүзүү, нугасны орчинд өөртөө хийх иллэг

1. Саваагаа толгойн ард, баруун мөрний хавьд босоо барина. Баруун гараа саваан дээр, зүүн гараа хүзүүний харалдаа байлгана.

2. Хүзүүний баруун талыг саваагаар дарна. Зүүн гар савааг дарах үед баруун гараар саваагаа дээш доош хүзүүтэй перпендикуляр байдлаар хөдөлгөнө.

3. Дараа нь саваагаа 1,5-2 см дээшээ хүзүүний чигт өргөнө. Ийм байдлаар хүзүүний хэсэгт иллэг хийнэ. Ийм байдлаар бүх л хүзүүнд иллэг хийнэ.

4. Одоо зүүн талдаа давтана. Мөн л хүзүүгээ саваагаар үрэх ба урьдчилаад арьсаа тосоор тослох нь арьсанд янз бүрийн гэмтэл, хямрал үүсэхээс сэргийлдэг. Өөртөө хийх энэхүү иллэг нь ойролцоогоор 3 минут болно. Өдөр болгон өглөө хийх ба орой нэмж хийх нь бүр ч сайн үр дүнтэй. Элдэв ядаргаа, остеохондрозын зовиур үгүй болдог байна. Одоо дараагийн хэсэгт шилжинэ.

Нуруу болон хонгонд хийх иллэг

1. Саваагаа нуруундаа хөндлөн барьж эрчимтэй нурууны баруун зүүн хэсгийг үрнэ. Гэхдээ нугас биш нуруу гэдгийг санаарай. Нурууны арын хэсгээс доош өгзөг хүртэл иллэг хийх ба энэ нь ойролцоогоор 2 минут болно.

2. Дараа нь сүүж хэсгийг баруун зүүн талаас нь үрнэ. Энэ нь бүсэлхий хавийн өвчинд сайн нөлөөтэй байна. Хөдөлгөөн нь дээрээс доош гэсэн чиглэлтэй. Дунд зэргийн өвдөх хэмжээгээр хийх ба тал болгонд 30-60 сек зарцуулна.

3. Одоо өгзгөнд хийх ба саваагаа өгзөгний доод хэсэгт байрлуулж доороос нь түлхэх байдлаар даралт өгнө. Дараа нь ээлжлэн өгзгийг дээрээс доош чиглэлээр дарж үрэх ба төгсгөлд нь хоёр өгзгийг зэрэг дарж хийнэ. Өгзгөнд хийх энэ иллэг 3 минут орчим болно.

4. Илүү үр дүнтэй болгохын тулд хэвлийн хөндийг дээрээс нь доош чиглэлээр 1 минутын турш саваагаа гулгуулна.

Яг ийм байдлаар гуя, гар болон бусад хэсэгт өөртөө иллэг хийж болдог. Саваагаар үрэх үедээ сайхан зөөлөн халуун мэдрэгдтэл, арьс бага зэрэг улайтал хийх хэрэгтэй.

Мөн саваагаа хөлийн улаар гулгуулах нь: хөлөнд бий болсон зовиурыг арилгаж, мэдрэлийн системийг тайвшруулан, цусан хангамжийг идэвхжүүлдэг. Дээр дурдсан дасгалыг өөртөө тааруулан өөрчлөн хийж болно. Саваагаар хийх иллэгийг өдөр болгон хийж илүү эрүүл болж бага өвдөөрэй.

Энэ эмэгтэйн жишээгээр саваа ашиглан өөртөө хийх иллэгийн нэг хувилбарыг хараарай.

Та өөртөө иллэг хийдэг эсэх талаараа сэтгэгдэл дээр бичиж нийтлэлийг найз нөхдөдөө хуваалцаарай.

287
ГоёГоё
70
ГайхмаарГайхмаар
46
ХарамсалтайХарамсалтай
46
Ха ХаХа Ха
45
БурууБуруу
24
ХөөрхөнХөөрхөн
17
ТэнэглэлТэнэглэл
16
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Munkh Togoo

    Munkh Togoo

    2018/06/26 at 15:50

    Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *