Чернобылийн ослын үеэр аврагчаар ажиллаж байсан хар арьст эртэй хийсэн ярилцлага

1

Хэдхэн хоногийн өмнө Британийн кино зохиолч эмэгтэй HBO-ийн шинэ бүтээл “Чернобыль” цувралд хар арьст жүжигчин байхгүй байгааг шүүмжилсэн ба энэ нь олон хүний инээд, дургүйцлийг хүргэн сошиал сүлжээгээр тархсан билээ. Гэтэл бодит байдал дээр Чернобылийн атомын цахилгаан станцын ослын үеэр Игорь Хиряк хэмээх хар арьст залуу ажиллаж байсан байна.

Энэ видеонд тэрээр хэрхэн аврах болон гамшгийн хор нөлөөг арилгах ажил хийж байсан тухайгаа өгүүлэх болно.

Игорь хөвөгч гүүр барих бригадынхаа хамт Чернобыльд ирж 2,5 сар тасралтгүй ажиллаж гол дамнасан гүүрийг найдвартай, аюул осолгүй ажиллах боломжоор хангаж байгаад дараа нь ослын хор уршгийг арилгах ажил тус тус хийж байжээ.

Энэ ажлынхаа төлөө залуу маань талархлын хуудас авч байсан бөгөөд одоо Череповец хотод амьдарч байна.

Photo: vk.com

Тэрээр 50 нас хүрээд тэтгэвэрт гарсан байдаг.

Photo: vk.com

Элдэв зүйлд сонирхолтой хүмүүст зориулсан бонус: шив шинэхэн, олон хүний анхааралд өртөж амжаагүй байгаа нэгэн хүнтэй хийсэн ярилцлага бүхий видео бөгөөд тэрээр тэрхүү аймшигт шөнө дэлбэрсэн 4-р блокт жижүүрлэж байсан байна. Энгийн хүмүүсийн төдийлөн мэдэхгүй, олж сонсоогүй янз бүрийн баримт материалыг доорх видеоноос хүлээн авч үзээрэй.

4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *