
Эрүүл, сайн унтаж амрах нь хүн бүрийн хувьд шаардлагатай зүйл ба өдөр тутмын идэвхтэй байдлыг хангаж өгдөг. Харамсалтай нь олон хүмүүс нойргүйдлээс болж зовж шаналдаг.
Хэт унтамхай байдал (их унтах) нойргүйдлийг бодоход эрүүл мэндэд арай бага хор хөнөөлтэй. Үүнд өдөр унтах (нарколепси), илүүдэл жин, эм, бэлдмэл хэрэглэх болон толгойн өвчин, дааврын ялгаралт гэх мэт хүчин зүйлс нөлөөлдөг.

Их унтах нь олон зүйлд нөлөөлдөг ба гол төлөв нурууны доод хэсгийг өвчлүүлдэг. Мөн цус харвалт, чихрийн шижин болон депресс үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг юм. Хэдийгээр хүн олон цаг унтсан боловч, сэрэх үедээ маш их ядарч, туйлдсан байдгаас гадна цочомтгой, эрч хүчгүй, хоолны дуршил болон ой санамж муудахад хүргэдэг байна. Тийм ч таатай сонсогдохгүй байгаа биз?

Унтаж байх үед таны тархи үргэлжлүүлэн ажиллаж, өдрийн турш хүлээж авсан мэдээллийг боловсруулж байдаг. Энэ нь таныг эрч хүчтэй, цовоо сэргэлэн сэрэхэд нөлөөлнө. Хэрэв та шөнө хангалттай сайн амарч чадаагүй бол таны бие стресстэж, нэмэлт идэвхжүүлэлт шаардах болно. 7 хоногийн сүүлээр гэхэд та яг цуцсан морь шиг болох юм. Амралтын өдрүүдээр хэт их унтах нь нөхцөл байдлыг улам хүндрүүлээд зогсохгүй, амьдралын хэмнэлийг алдагдуулна.

Хэр их унтвал хангалттай унтаж амарлаа гэж үзэх вэ?
Насанд хүрсэн хүн дор хаяж 7 цаг, ихдээ 9 цаг унтаж байж эрч хүчээ бүрэн сэлбэдэг, гэхдээ эдгээр тоонууд өөр өөр байж болох ба энэ нь тухайн хүний биеийн онцлогоос ихээхэн хамаарна. Зарим хүмүүс 11 цаг унтсан ч гэсэн хангалттай амарч чаддаггүй.
Өдрийн турш та эрч хүчтэй, сэргэг байх нь зөв сайн унтаж амарсны шинж юм. Хэрэв та тогтмол нойрмог байдалтай байвал хэт их унтсан эсвэл бага цаг унтаж, амарсан байна гэж ойлгоход буруудахгүй.

Энэ нөхцөл байдлаас сэргийлж, архаг нойрны асуудлаас болж эмч дээр очихгүй байхын тулд дараах зүйлсийг анхаарна уу:
- Орондоо орох, өглөө босох тогтмол цагтай болох
- Гар хүрэхгүй газар сэрүүлгээ тавьж, сэрэх үедээ босч очиж унтраах
- Сайн унтахын тулд өрөөний температурыг сэрүүн байлгах
- Хэрэв нойрмог байсаар байвал эмчид очиж үзүүлэх

Та өдөрт хэдэн цаг унтдаг вэ? Танд нойрны ямар нэгэн асуудал бий юу? Бидэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцаарай.








Saraa Sarangerel
2019/06/07 at 22:41
Misheel S.
Jiigee Demberel
2019/06/07 at 22:45
Jargaltogtoh Jigjid
Otgonoo Otgoo
2019/06/08 at 00:17
Болдбаатар Биндэрьяа уншаарай
Билгээ
2019/06/08 at 10:09
Энэ шал худлаа юм бичиж байхын, их унтах маш сайн шүү залуужин мөн бүх ядаргаа тайлагддаг ба биеийн бүх эрхтэн болон эд эсүүд баланлаж байдаг ямар эргүү амьтан нь муу гэж хэлдэг байнаа, бурхан байгаа биш дээ ер нь тэгээд хэн нэгэн дуракын зөвлөсөнөөр явахаасаа илүүтэй өөртөө эзэн бол явах хамгийн сайн арга байдаг юм даа…
Eda Eda
2019/06/08 at 17:47
Jamu Enhamgalan
Murun Baatar
2019/06/08 at 18:13
b.sarnaiБ. Сарнай
Zaya Skodde
2019/06/09 at 07:33
Lkhagva L Ishee