Хамгийн алдартай, гайхалтай түүхтэй 10 сиамын ихэр

0

Эрт дээр үед сиамын ихрүүдийг ертөнцийн төгсгөл ирлээ хэмээн үздэг байжээ. Тийм учраас ийм ихрүүдээс хурдхан шиг салахын түүс болж тахил өргөдөг уламжлалтай байсан байна. Удалгүй овсгоотой нэг нь сиамын ихрүүдээр мөнгө хийхээр шийдэн олон хүн бужигнасан зах зээлийн газар зэрэмдгүүдийн шоу хийдэг болжээ. Энэ жагсаалтад түүхнээ өөрсдийн нэрээр алдаршсан сиамын ихрүүдийг танилцуулж байна.

1. Чанг, Энг хоёр

Ихрүүд 1811 онд Сиамд (одоогийн Тайланд) төржээ. Энэ ихрүүдээс эхлэн нийлж төрсөн ихрүүдийг “сиамын” гэх болжээ. Сиамын хаанд этгээд ихрүүд төрсөн тухай дуулгахад хаан тэднийг “чөтгөрийн үр сад” бөгөөд “муу ёрыг авчирна” гэж үзэн алахыг тушаажээ. Харин эх нь хүү нараа үхэл рүү явуулахыг хүссэнгүй. Ихрүүд цээжин хэсгээрээ нийлсэн байсан бөгөөд эх нь ихрүүдийн арьсыг уян хатан болгохын тулд тусгай тос түрхдэг байжээ. Ээж нь ямар нэгэн байдлаар хүссэндээ хүрч чаджээ, ихрүүд нүүр нүүрээ харж чаддаг болсноос гадна өчүүхэн ч гэсэн хэн хэндээ саад болохооргүй чөлөөтэй хөдөлж чаддаг болсон байна. Дараа нь хаан өөрийн шийдвэрээ өөрчилж ихрүүдийг Хойд Америк руу авч явахыг Шотландын худалдаачинд зөвшөөрчээ.

Хамгийн алдартай, гайхалтай түүхтэй 10 сиамын ихэр 6

Америкт очоод ихрүүд циркт ажиллах болж: хүмүүс ховор үзмэр үзэх гэж байгаа мэт ихрүүдийг үзэхийн тулд мөнгө төлөн овоордог байв. 1829 онд ихрүүд амьдралаа өөрчлөхөөр шийдэн Бункер хэмээх Америк овогтой болж Хойд Каролинад ферм худалдан авч хөдөө аж ахуй эрхлэх болжээ. 44 настайдаа Англи гаралтай эгч дүү хоёртой гэрлэж, “тус тусдаа” амьдрах болжээ. Нэг долоо хоног нь нэг нэгнийдээ амьдарсаар Чанг 10 хүүхэдтэй, Энг 9 хүүхдийн эцэг болсон байна. Хүүхдүүд нь бүгд эрүүл саруул. Ихрүүд 63 настайдаа өөд болжээ.

Хамгийн алдартай, гайхалтай түүхтэй 10 сиамын ихэр 7

2. Резахановын Зита, Гита хоёр

Эгч дүү Зита, Гита хоёр 1991 оны 10-р сарын 19-ний өдөр Киркизийн нэгэн тосгонд төржээ. Ихрүүд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нилээд алдаршсан, учир нь 2003 онд Филатовагийн нэрэмжит Хүүхдийн төв эмнэлэгт ихрүүдийг салгах мэс засал амжилттай болж өнгөрчээ. Зита, Гита хоёры хувьд маш ховор тохиолдох сиамын ихрүүд буюу хоёр биед гурван хөлтэй төрсөн. Тийм учраас нэг ихэр нь хиймэл хөл хийлгэсэн байна. Ихрүүд Москвад 3 жил амьдарсан. Одоогоор Зитагийн бие сайнгүй байгаад бөгөөд эмч нарын байнгын хяналтанд оржээ. 13 сарын турш Зита Москвагийн хэд хэдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нутагтаа буцаж очин Бишкекийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зитагийн өрөөсөн нүд бүрэн сохорч, нөгөө нүдээрээ бүдэг бадаг хардаг болжээ. Аз болоход Гита эрүүл саруул байна.

Хамгийн алдартай, гайхалтай түүхтэй 10 сиамын ихэр 5

3. Кривошляповын Маша, Даша хоёр

Тэд 1950 оны 1-р сарын 4-ний өдөр Москвад төржээ. Эгч, дүү ихрүүд төрөхөд эх барихын сувилагч ухаан алдаж байв. Охидууд хоёр толгойтой, нэг биетэй, гурван хөлтэй, 2 зүрхтэй, 3 уушгитай. Ихрүүд үхсэн гэж ээжид нь хэлсэн ч нэг сувилагч ээжийг нь өрөвдөн ихрүүдийг харуулжээ. Ээж нь охидуудаа харан сэтгэл нь уймарч сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгджээ. Ихрүүд 35 настайдаа ээжтэйгээ дахин нэг уулзсан байна. Аав Михаил Кривошляпов нь тэр үед Бериягийн жолооч байсан бөгөөд эмч нарын шахалтан дор охидуудаа нас барсан гэсэн баримт дээр гарын үсэг зурж охидуудын амьдралаас ор тас алга болсон байна. Охидууд эцгээрээ биш Иванов хэмээх овог зүүж бие биенээсээ өөр ойр дотны гэх хүнгүй хоцорчээ.

Хамгийн алдартай, гайхалтай түүхтэй 10 сиамын ихэр 8

7 жилийн турш охидуудыг физиологч Пётр Анохин судалгаа хийж, дараа нь Гэмтэл согогийн шинжлэх ухааны институт руу шилжүүлсэн байна. Тэнд охидуудыг таяг тулан явахыг сурган анхан шатны боловсрол олгосон бөгөөд эгч, дүү хоёр 20 жилийн турш “туршилтын туулай” болж байжээ. Охидуудыг зөвхөн сонингийн зурагт зориулж л хувцаслаж байв. Зөвлөлт холбоот улсын гэмтэл согогийн төвүүдээр ихрүүд 40 жил хэсүүчлэн амьдарсаар 1989 онд л Москва дахь төрөлх гэртээ иржээ. Амьдралынхаа сүүлийн хэдэн жилд эгч дүү архинд донтох болсон бөгөөд үүнээсээ болж элэг нь мууджээ. Олон жил архинаас гаргах эмчилгээ хийсэн ч үр дүнгүй байсаар 2003 оны 4-р сарын 13-ны шөнө Мариягийн зүрх зогсжээ. Өглөө нь “унтаа” Мариягаас болж амьд үлдсэн эгчийн бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Мариягийн үхлийн шалтгаан “хурц инфаркт” гэдэг нь тогтоогджээ. Ихрүүдийн цусан хангамж нэг байсан тул Мариягийн үхлээс 17 цагийн дараа Дариягийн үхэл иржээ.

4. Эгч дүү Бижани

Эгч дүү Ладан, Лале хоёр 1947 оны 1-р сарын 17-ны өдөр Иранд төржээ. Ихрүүд толгойгоороо нийлсэн байсан юм. Эгч дүү хоёр байнга санал зөрөлдөнө. Жишээ нь мэргэжил сонгохдоо, Ладан хуульч харин Лалех сэтгүүлч болохыг хүснэ. Эгч дүү хоёрын нэг нь бууж өгөхөөс өөр аргагүйд хүрч Тегераны их сургууль хуулиар суралцжээ. Тэдний хамгийн их хүсэл мөрөөдөл нь салах байлаа. Ингээд 2002 оны 10-р сард Сингапурын мэдрэлийн мэс засалч, доктор Кейт Гохтой уулзжээ. Кейт Гох өмнө нь толгойгоороо нийлсэн Балбын ихрүүдийг амжилттай салгаж байсан туршлагатай нэгэн. Эмч нар мэс засал маш их өндөр эрсдэлтэй гэдгийг ихрүүдэд анхааруулсан хэдий ч Бижанийн ихрүүд мэс засал хийлгэхээр Сингапурт ирсэн байна. Тэдний шийдвэр дэлхий даяар маргаан үүсгэсэн юм.

SINGAPORE - JUNE 11: (FILE PHOTO) Conjoined twins Ladan (L) and Laleh Bijani, 29, speak during a news conference at Raffles Hospital June 11, 2003 in Singapore. Both twins died shortly after being seperated in an operation. (Photo by Luis Enrique Ascui/Getty Images)

7 сарын турш сэтгэл зүй болон бусад шаардлагатай шинжилгээнүүдийг өгсний дараа 2003 оны 7-р сарын 6-ны өдөр Raffles Hospital-д олон улсын мэргэжилтнүүд буюу мэс заслын 28 эмч, 100 хүний бүрэлдэхүүнтэй арын албанаас бүрдсэн мэс заслын баг ажилдаа оржээ. Тэд бүгд ээлжээр ажиллана. Ихрүүд мэс заслын үед суугаа байх ёстой байсан тул тусгайлан мэс заслын сандал зохион бүтээжээ. Охидуудын толгой нэг венийн судастай байсан нь хамгийн их эрсдэл дагуулж байлаа. Мэс засал 2003 оны 7-р сарын 8-ны өдөр өндөрлөж мэс заслын үеэр цус их алдсан тул эгч дүү хоёрын биеийн байдал маш хүнд байгааг зарласан байна. Ладан 14.30-д мэс заслын ширээн дээр, Лалех 16.00 цагт өөд болжээ.

5. Эгч дүү Хенсел

Эгч дүү Эбигейл, Бриттани хоёр 1990 оны 3-р сарын 7-ны өдөр АНУ-ын Миннесота мужийн Нью-Жерманид мэндэлжээ. Эгч дүү ихрүүд нэг биетэй, жирийн сайхан амьдралаар амьдарч байгаа билээ. Ихрүүд нэг их бие, хоёр гар, хоёр хөл, гурван уушгитай. Зүрх, гэдэс нь тус тусдаа ч цусан хангамж нь нэг. Маш ховор тохиолдох сиамын ихрүүд юм. Ихрүүд өөрсдийн талд байгаа хөл, гараа өөрсдөө удирдана, өөрийнхөө талд хүрэхэд өөрийнхөө талыг л мэдэрнэ. Гэхдээ, эгч дүү хоёр хөдөлгөөнөө хоорондоо сурамгай гэгч нь зохицуулна, тэд хурдан явж, гүйж, дугуй унаж, машин барьж, сэлж чадна. Төгөлдөр хуур дээр тоглож дуу дуулна. Эбби баруун гараараа харин эгч нь зүүн гараараа төгөлдөр хуураа тоглоно.

Хамгийн алдартай, гайхалтай түүхтэй 10 сиамын ихэр 9

6. Эгч дүү Хилтон

Английн Брайтон хотод 1908 оны 2-р сарын 5-ны өдөр эгч дүү Дейзи, Виолетта мэндэлжээ. Эх нь цайны газар зөөгчөөр ажилладаг ганц бие эмэгтэй байв. Ихрүүд өгзгөөрөө нийлсэн, нэг цусан хангамжтай. Бусад эрхтнүүд нь тус тусдаа хэвийн үйл ажиллагаатай. Ээжийнх нь захирал Мэри Хилтон эхийг нь төрөхөд тусалсан бөгөөд ихрүүдийг хараад бизнесийн ашиг орлого олж болохоор санагджээ. Ингээд охидуудыг өөрийн асрамжинд худалдан авсан гэж хэлж болно. Гурван наснаасаа эхлэн ихрүүд Европоор аялан тоглолт хийж, Америкаар үргэлжлүүлсэн байна. Охидуудын олсон мөнгийг асран хамгаалчид бүгдийг нь өөртөө авдаг байжээ, эхлээд Мэри Хилтон, түүнийг нас барсны дараа охин Эдит, нөхөр Майер Майерс асран хамгаалагч нь болжээ. 1931 онд ихрүүдийн өмгөөлөгч Мартин Ж.Арнольд нь Мейсерсийн гэр бүлээс салгаж эрх чөлөөтэй болгож чадсанаас гадна 100,000 долларын нөхөн төлбөр гаргуулжээ.

Хамгийн алдартай, гайхалтай түүхтэй 10 сиамын ихэр 10

Эрх чөлөөтэй болсноосоо хойш ихрүүд гудамжинд шоу хийдэг болжээ, бие биенээсээ ялгагдахын тулд үсээ өөр өөр өнгөөр будаж, өөр өөрөөр хувцаслах болсон байна. Тэдний хайр дурлалын түүх ч эцэс төгсгөлгүй байсан ч удаан хугацаагаар үргэлжилдэггүй байв. 1932 онд ихрүүдийн түүхийг өгүүлэх “Эрэмдгүүд” кинонд өөрсдөө тоглож дэлгэцнээ гарсан бол 1951 онд мөн л өөрсдөө тоглосон «Chained for Life» кино нь тэдний түүхийг өгүүлсэн байна. 1969 оны 1-р сарын 4-ний өдөр тэд ажилдаа ирсэнгүй, утсаа ч аваагүй учраас удирдлага нь тэдний тухай цагдаад мэдэгджээ. Ихрүүдийг гэртээ нас барсан байдалтайгаар цагдаа нар олжээ – тэд Гонконг ханиадны золиос болсон байв. Задлан шинжилгээний дүгнэлтээс харахад эхлээд Дейзи, харин 2 эсвэл 4 хоногийн дараа Виолетта үхсэн байх магадлал дэвшүүлжээ.

Хамгийн алдартай, гайхалтай түүхтэй 10 сиамын ихэр 3

7. Эгч дүү Блажек

Роза, Жозефа хоёр 1878 онд Богемид төрсөн. Ихрүүд өгзгөөрөө нийлсэн, тус тусдаа зүрх, уушгитай, гэхдээ нэг ходоодтой. Ихрүүдийг төрөхөд эцэг эх нь нутгийн домчоос охидыг хэрхэх тухай асуухад домч эмгэн охидуудад 8 хоног идэх, уух юм бүү өг гэжээ. Ид шидийн гэмээр охидууд 8 хоног юу ч ууж, идээгүй мөртлөө амьд үлджээ. Эргээд домч дээр очиж асуухад домч охидуудыг нэгэн даалгавар гүйцэтгэхээр энэ дэлхий дээр ирсэн буюу чухамдаа гэр бүлээ тэжээхээр ирсэн байна гэжээ. Охидуудыг 1 настайгаас нь эхлэн орон нутгийн зах дээр үзүүлж эхэлжээ, охидууд амьдралаас авч болох бүх зүйлийг авч байв. Охидууд хийл, арфе дээр гайхалтай тоглож, бүжиглэдэг байлаа.

Хамгийн алдартай, гайхалтай түүхтэй 10 сиамын ихэр 11

Тэдний хамтын амьдрал нэг л удаа сүүдэртсэн юм. Асуудал нь хайр дурлалтай холбоотой, 28 настай Роза Германы офицер Франц Дворактай сэтгэлтэй болсон ч Роза харьцаагаа түр зуурын байлгахыг хүсч байв – ихрүүдийн бэлэг эрхтэн нь нэг байсан нь нөлөөлсөн ажээ. Гэхдээ эрүүл саруул хүүхэд төрүүлж чадсан юм. Роза хайрт залуутайгаа амьдралаа холбохоор шийдэж шүүхэд өргөдөл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр гартал удаан хүлээсний эцэст сүй тавьжээ. Түүний нөхрийг үхэн үхтэл нь хоёр амрагтай байсан хэрэгт буруутгаж байсан юм. Нөхөр нь Австрийн армид алба хааж байгаад 1917 онд фронтод нас баржээ. Жозефина ч мөн адил нэгэн залуутай сүй тавьсан ч хайртай залуу нь хурим хийхээс өмнө өвчнөөр өөд болсон байна. 1922 оны аялан тоглолтын үеэр Жозефина шар өвчнөөр өвчлөхөд эмч нар тэднийг салгах мэс засал хийлгэж ядаж Розагийн амийг аврахыг санал болгожээ. Харин Роза саналыг хүлээн авахыг зөвшөөрсөнгүй: “Хэрвээ Жозефа үхвэл би ч бас цуг үхнэ” гэж хэлээд эгчдээ багахан ч гэсэн хүч өгөхийн тулд Роза хоёр хүний хоол идэж байв. Розагийн хүсэл биелж Жозефинаг нас барснаас хойш 15 минутын дараа өөд болжээ.

8. Ах дүү Гэлион

Ронни, Донни ах дүү хоёр одоогийн байдлаар хамгийн урт насалж байгаа сиамын ихрүүд – тэд Огайо мужид 1951 онд төрсөн. Төрснөөс нь хойш эмч нар ихрүүдийг салгах арга хайсаар эмнэлэгт 2 жил гаран хэвтүүлжээ. Найдвартай арга олдоогүй тул эцэг эх нь ихрүүдээ салгахгүй байхаар шийдэв. Ихрүүд 4 наснаасаа эхлэн гэртээ мөнгө олж ирдэг болов, тэд циркэд үзүүлбэр үзүүлдэг болжээ. Ах дүү хоёр сургуульд сурахыг хүссэн боловч багш нар хүлээн зөвшөөрсөнгүй, гаднах төрх байдлаараа бусад сурагчдын анхаарлыг дэндүү их татаж байна гэж тайлбарлажээ. Ихрүүд Төв болон Өмнөд Америк рүү нүүж циркэд илбэ үзүүлэн хүмүүсийг хөгжөөдөг байжээ.

Donnie and Ronnie Galyon are nearing the record for longest living conjoined twins. The Galyons, born October 28, 1951 at St. Elizabeth Hospital in Dayton, now live in Beavercreek with their brother, Jim Galyon and his wife Mary, who provide 24-7 care for them. DREW SIMON / STAFF

39 настайдаа циркийн албаа орхиж АНУ-д гэртээ эргэн ирж бага дүү Жимтэйгээ ойртохоор шийдсэн байна. 2010 онд вирусын гаралтай өвчин тусаж ихрүүдийн эрүүл мэнд муудахад Жим ах нараа гэртээ ирж амьдрахыг санал болгожээ. Жимийн байшин тахир дутуу хүмүүс амьдрах нөхцөл байхгүй байсан ч хөршүүд нь туслаж ихрүүд нүүж иржээ. Ихрүүдийн бие ч сайжирч Жимийн гэр бүлтэй цуг загасчилж, захаар дэмий тэнэж, цуг гадуур ресторанд хооллодог болжээ. Зарим хүмүүс тэднийг шоглох хэдий ч сайхан ханддаг ч хүмүүс таарах нь мэдээж.

Хамгийн алдартай, гайхалтай түүхтэй 10 сиамын ихэр 12

9. Эгч дүү Хоган

Криста, Татьяна хоёр Ванкувер хотноо 2006 онд мэндэлсэн. Тэд эрүүл саруул, хэвийн жинтэй ч толгойгоороо нийлсэн. Уйгагүй судалгаа шинжилгээгээр тэд нэг мэдрэлийн системтэйг тогтоожээ. Ихрүүдийн нэг нь нөгөөгийнхөө харахгүй байгаа мэдээллийг хүлээн авч дамжуулах ажээ.

Хамгийн алдартай, гайхалтай түүхтэй 10 сиамын ихэр 13

Ихрүүдийн гэр бүл «National Geographic» компани болон «Discovery» сувагтай ихрүүдийн тухай баримтат кино хийх гэрээ байгуулсан бөгөөд ихрүүдийн ээж, эмээ нь баримтат киноны эхний хэсгийг үзэж “хүндэтгэлтэй, шинжлэх ухаан” талаас хандсан бүтээл болсон байна гэж үнэлжээ. Энэхүү баримтат кино нь хүмүүс сиамын ихрүүдийг зөвөөр ойлгоход туслана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хамгийн алдартай, гайхалтай түүхтэй 10 сиамын ихэр 14

10. Ах дүү Саху

Шиванатх, Шиврам сиамын ихрүүд Энэтхэгт шүтээн гэж хэлж болно. Хөрш зэргэлдээ тосгоны зарим сүсэгтнүүд Будда бурхны амилсан дүр хэмээн ирж мөргөх нь ч бий. 12 настай өгзгөөрөө нийлсэн сиамын ихрийг салгах боломжтойг эмч нар мэдэгдсэн ч гэр бүл нь салгуулах саналыг хүлээж авсангүй. Ихрүүд хоёр хөл, дөрвөн гартай. Өөрсдөө бие даан угаалга үйлдэж, хувцаслаж, хооллоно. Ихрүүд нэг ходоодтой, хоёр зүрх, уушгитай.

***EXCLUSIVE*** CHHATTISGARH, INDIA - APRIL 07: Shivnath and Shivram pose for photograph on a chair at their home on April 07, 2014 in Chhattisgarh, India. CONJOINED twins Shivanath and Shivram Sahu have found a unusual way to get to school - dropping to the floor and running like a SPIDER. The 12-year-olds, who were born joined at the waist, bare two legs and four arms and work in tandem to get around. They have stunned doctors with their ability to wash, dress and feed themselves - and say they are determined never to be parted. The pair were born in a village near Raipur, central India. Their arrival caused quite a stir with some villagers even worshiping them, believing they were divine incarnations. They are believed to share the same stomach but have independent lungs, hearts and brains. At birth a local doctor said they could not be separated but now a leading pediatrician, who has reviewed photographs of the boys, has said an operation is potentially viable. However, the twins and their father are vehemently against the idea and say they will remain together all their lives. PHOTOGRAPH BY Arkaprava Ghosh / Barcroft India UK Office, London. T +44 845 370 2233 W www.barcroftmedia.com USA Office, New York City. T +1 212 796 2458 W www.barcroftusa.com Indian Office, Delhi. T +91 11 4053 2429 W www.barcroftindia.com

Ихрүүд биеийн дасгал хийдгийнхээ ачаар өдөр тутмын хөдөлгөөнийг хэний ч тусламжгүйгээр гүйцэтгэнэ – усанд орно, хооллох зэрэг ариун цэврийн асуудлыг бүгд өөрсдөө хариуцна. Гэрийнхээ шатаар өөрсдөө бууж, гарч чадна, хөршийн хүүхдүүдтэй тоглоно, тэдний дуртай тоглоом – крикет. Сургуульдаа онц сурч, эцэг, эхийнхээ хайранд умбаж байгаа сиамын ихрүүд. Ихрүүд 5 эгч, дүүтэй.

Хамгийн алдартай, гайхалтай түүхтэй 10 сиамын ихэр 15

14
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/05 at 17:26

    tged 2 ihner nohortoi bhin muu dundaa 1 bhin bolwuu?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *