Цаг хугацааны эрхээр хөгшрөх бус харин ч урьд өмнөхөөсөө илүү догь харагдах болсон 14 одод

0

Хайртай жүжигчдээ харж суухад тэд яагаад хөгшрөхгүй байгаа юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. “Rumor Has it…” киног болон “The Morning Show” олон ангит киног үзэхэд Женнифер Энистон 16 жилийн хугацаанд огт өөрчлөгдөөгүй байгааг ойлгоно. Эсвэл “Passengers” (2008)  болон “Locked Down” (2021) киног үзэхэд Энн Хэтэуй мөнхийн залуугаараа байгааг харж болох юм.

Мөнхийн залуу насны шидэт ус уусан юм шиг харагдах жүжигчдийн тоглосон кинонуудыг бид сонирхож үзлээ. Мэдээж зарим нэг жүжигчдэд үрчлээ сууж, зарим нэг нь цаг хугацааны “ачаар” буурал үстэй ч болж, тэглээ гээд айхтар их өтөлсөн юм огт харагдахгүй л байна. Улам ч илүү догь болсон юм уу гэлтэй.

1. Энн Хэтэуэй

© Passengers / TriStar Pictures, © Locked Down / AGC Studios

2008 онд «Passengers» кино дэлгэцнээ гарснаас хойш Энн Хэтэуй огт хөгшрөөгүй юм шиг санагдана. Та түүний хамгийн сүүлд тоглоод байгаа «Locked Down» киног нь үзээд ойлгоно.

 

2. Мишель Родригес

© East News, © F9 / Universal Pictures

Мишель Родригес “The Fast and the Furious” киноны дөрөвдүгээр хэсэгт 31 настай байхдаа тоглож байжээ. Сүүлд нь цуврал киноны есдүгээр хэсэгт буюу 12 жилийн дараа ямар нэгэн онцгой өөрчлөлтгүйгээр дахин тогложээ – өөлсөн хүнд үс нь богино болжээ л гэх байх.

 

3. Вин Дизель

© Fast & Furious / Universal Pictures, © F9 / Universal Pictures

Царайлаг Вин Дизелийг ихэнх нь «Fast & Furious» киноны Доминик Тореттогийн дүрээр нь сайн мэднэ. Тэр бас л хөгшрөх гэдгийг мартсан бололтой. “Fast & Furious” киноны дөрөвдүгээр ангийг сүүлчийнхтэй харьцуулахад түүний нүүрэн дээр ганц хоёр үрчлээ л сууж, гэхдээ тэр нь илүү зохижээ.

 

4. Анжелина Жоли

© Changeling / Imagine Entertainment, © Come Away / Hammerstone Studios

Цаг хугацааны өөрчлөлт Анжелина Жолиг яаж ч чадахгүй байна. 2008 онд 33 насандаа тоглосон “Changeling” киног нь үзээд шуугиж байсан бол 2020 онд “Come Away” фэнтизи киног нь үзээд бас л шүтэн биширсэн хэвээр үлдсэн.

 

5. Мартин Фримен

© Nativity! / Mirrorball Films, © Breeders / Avalon Television

Мартин Фримен ч гэсэн хөгшрөх бодолгүй явна, түүний насыг буурал үс л илтгэх байх. 38 настайдаа “Nativity!” кинонд тоглосныг нь санаж байна уу? Харин 49 настайдаа “Breeders” олон ангит кинонд тогложээ.

 

6. Женнифер Энистон

© Rumor Has It… / Warner Bros., © The Morning Show / Hello Sunshine

Женнифер Энистон “Rumor Has It…” киноноос хойш бараг өөрчлөгдсөнгүй, тэр үед жүжигчин 36 настай байжээ. 2021 онд “Morning Show” олон ангит киноны хоёр дахь хэсгийн трейлер гарсан. 52 нас хүрсэн Женнифер залуухан бас үзэсгэлэнтэй хэвээрээ.

 

7. Риз Уизерспун

© Rendition / Anonymous Content, © Little Fires Everywhere / Hulu

Риз Уизерспун 31 настайдаа «Rendition» кинонд тоглож байжээ. Харин 2020 онд 44 нас хүрч “Little Fires Everywhere” олон ангит кинонд тогложээ. Түүнээс ямар ч өөрчлөлтийг олж харахгүй, үсний засалт нь л багахан өөрчлөгджээ.

 

8. Гвинет Пэлтроу

© Two Lovers / 2929 Productions, © The Politician / Netflix

Ээлжлэн өнгөрөх цаг хугацаа үзэсгэлэнт Гвинет Пэлтроуд үрчлээ ч нэмсэнгүй, харин ч улам үзэсгэлэнтэй болгосон юм уу гэлтэй. 2008 оны «Two Lovers» киног нь та сана л даа, дараа нь одоогийн «The Politician» олон ангит киноны хоёрдугаар хэсгийг нь сонирхож үзээрэй.

 

9. Рэйчел Вайс

© My Blueberry Nights / StudioCanal, © Walt Disney Co. / Courtesy Everett Collection / East News

2007 онд хүүхэд царайтай Рэйчел Вайс “My Blueberry Nights” киногоороо үзэгч олны хайрыг татаж байлаа. Тэгэхэд жүжигчин 37 настай байжээ. 14 жилийн дараа тэр Marvel-ийн шүтэн бишрэгчдийг “Black Widow” киноны дүрээр бaйлдан дагуулсан. Огт хөгшрөөгүйн дээр харц нь илүү дaйчин болж өөрчлөгджээ.

 

10. Ума Турман

© The Accidental Husband / Yari Film Group, © The War with Grandpa / The Fyzz Facility

Цаг хугацаа Ума Турманы өмнө өвдөг сөхрөн унасан гэмээр. Түүний 38 настайдаа тоглосон “The Accidental Husband” киног нь санаж байна уу? Дараа нь “The War with Grandpa” кинонд тоглосон байсан – 50 настайдаа.

 

11. Шарлиз Терон

© The Burning Plain / 2929 Productions, © F9 / Universal Pictures

2008 онд Шарлиз Терон “The Burning Plain” кинонд нэгэн давтагдашгүй дүрийг бүтээсэн. 2021 онд хөгшрөхийг мартсан жүжигчин “F9” кинонд тэс өөр дүр төрхөөр гарч ирсэн юм. Түүний олон сая шүтэн бишрэгчид нь ёстой гайхсан байх аа.

 

12. Моника Беллуччи

© Le Deuxième Souffle / ARP Sélection, © Les plus belles années d’une vie / Les Films 13

Моника Беллуччигийн бие махбодод хөгширдөггүй нэгэн тусгай программ байнга ажиллаж байдаг байх аа. Түүний тоглосон “Le Deuxième Souffle” кино олон үзэгчдийн зүрх сэтгэлд үлдсэн. Тэр тухайн үед 43 настай байж, харин 12 жилийн дараа “Les Plus Belles Années d’une vie” кинонд тоглохдоо ч гэсэн залуу хэвээрээ.

 

13. Уилл Смит

© Seven Pounds / Columbia Pictures, © Bad Boys for Life / Columbia Pictures

Эрэлхэг зоригтой Уилл Смит цаг хугацаа өнгөрөх тусам улам л царайлаг болоод байх юм. 13 жилийн тэртээх «Seven Pounds» киног нь үзээд шууд үргэлжлүүлээд одоогийн «Bad Boys for Life» киног нь үзээрэй.

 

14. Кейт Бекинсейл

© Snow Angels / True Love Productions, © Jolt / Eclectic Pictures

Кейт Бекинсейлийн өмнө цаг хугацаа ямар ч хүчгүй бололтой. Түүний 34 настай байхдаа тоглосон “Snow Angels” кино, мөн 2021 онд тоглосон “Jolt”-ыг үзээд та ойлгоно.

Таны бодлоор эдгээр жүжигчдээс хэн нь хамгийн бага өөрчлөгдсөн байна вэ? Энэ жагсаалтад өөр хэн нэгэн алдартан багтах ёстой гэж та бодож байна уу?

3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *