Нэгэн бяцхан охин биеэрээ хэдэн зуун мэнгэтэй төрж байжээ. Тэрээр 19 жилийн дараа ямар дүр төрхтэй харагдаж байгааг сонирхоцгооё

1

“Хүн болгон өөр, иймээс хүн ямар ч онцгой шинж төрхтэй байж болно. Тэглээ гээд өөрийнхөө бие махбодоос ичиж болохгүй”. Ийм л бодлыг өнөөдрийн нийтлэлийн эзэн өөрийн эрхгүй төрүүллээ.

Сиера Сваринген – Хойд Каролинагийн Роквеллд амьдардаг 19 настай бүсгүй. Тэрээр биеэрээ хэдэн зуун мэнгэтэй төржээ. 500,000 хүнд нэг тохиолдох маш ховор арьсны эмгэг юм.

Сиерагийн эцэг эх охиныг бусад хүүхдүүдийн л адил өсгөж хүмүүжүүлсэн буянтай улс. Охин бусадтай адил энгийн сургуульд явжээ. Харамсалтай нь охиныг хүүхдүүд их шоoлдог байв. Сургуулийн дэггүй хүүхдүүд түүнийг “толбот нохой” гэж хочилно, зарим нь бүр нүүр рүү нь харж байгаад шоoлдог байжээ. Гэхдээ Сиера огт сэтгэлээр унаагүй бөгөөд төрөлхийн мэнгэнүүдээсээ огт санаа зовдоггүй.

Тэгэлгүй ч яах вэ дээ? Тэр өөрийгөө төгс гэж боддог, өөрийгөө бусдаас өөр гэдгийг ойлгосон юм. Тэр өөрийгөө хэзээ ч үзэн ядaж эсвэл биеэ хaрааж зүxэж байсангүй, харин ч өөрийгөө байгаагаар нь хүлээн авч амьдралаа аз жаргалтай болгож чаджээ.

 

Сиера биеийнхээ 70 хувийг бүрхсэн мэнгэтэй төржээ

Өөдрөг сэтгэлээрээ тэр бусдад үлгэр дуурайлал болж чадаж байна.

“Сургуулийн автобусанд явж байхад нэг хүү намайг “толботой нохой” гэж шоoлж байсныг би сайн санаж байна” гэж Сиера дурсан ярьжээ.

“Гэхдээ би азтай, би чинь жижигхэн хотод амьдардаг, тийм болохоор манай хотын иргэд надад дасаж эхэлцгээсэн бөгөөд миний мэнгийг тоохоо больцгоосон юм. Тийм ч учраас миний өсвөр нас илүү тайван өнгөрч байна”.

Энэ сайхан сэтгэлтэй, хүчирхэг охиныг өөрийн үлгэр дуурайлал болгож өөрийгөө байгаагаар нь хайрлаж сураарай. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

85
ХөөрхөнХөөрхөн
43
ГайхмаарГайхмаар
32
ГоёГоё
27
ХарамсалтайХарамсалтай
19
БахархмаарБахархмаар
16
Ха ХаХа Ха
15
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Xvs Len

    Xvs Len

    2021/07/30 at 14:16

    Vhershig l haragdjaga blgv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *