Уг нь бол өөр жүжигчин тоглох гэж байсан алдартай 20 кино. Гэвч эцсийн мөчид гол дүрийг бүтээх жүжигчид нь солигджээ

0

Аливаа киноны дүрийг бүтээж буй жүжигчин тухайн дүрийг алдартай болоход ихээхэн нөлөөлдөг. Тиймээс, нэгэнт алдаршсан дүрийг бүтээсэн жүжигчнээс өөр жүжигчин тухайн дүрд тоглож байна гэж төсөөлөхөд ч бэрх. Яагаад ч юм огт санаанд бууж өгдөггүй. Харин дүрийг бүтээх жүжигчний сонголт Холливудынхны төсөөлснөөр болоогүй тохиолдол их гардаг ажээ. Хэдэн сая үзэгчдийн дунд алдаршсан ямар киноны дүрээс хэн гэдэг жүжигчин хасагдсан, мөн татгалзсаныг бүгдээрээ сонирхоцгооё.

Клэр Дэйнс “Titanic” кинонд тоглохоос татгалзжээ, учир нь Ди Каприотой хамтран тоглосон “Romeo + Juliet” киноны дараа Клэр хайр дурлалын сэдэвтэй киноны дүр нэг их сонирхохоо больсон байв

© Daniela Kirsch/NameFace/Sipa USA/East News © Titanic / 20th Century Fox

 

Эмма Стоун “Little Women” киноны Мегийн дүрийг бүтээх ёстой байв. Даанч тэр “The Favourite” киноноос болж татгалзсан гэдэг

© Cyril Pecquenard/KCS/East News © Little Women / Columbia Pictures

 

Женнифер Лоуренс “Gossip Girl” киноны Серенагийн дүрийг бүтээх хүсэлтэй байсан ч сонгогдож чадаагүй юм. Сонирхсон дүрдээ тэнцээгүй гэдгийг сонсоод санаагаар их унасан байна

© Hahn Lionel/ABACA/EAST NEWS © Gossip Girl / The CW

 

Жилиана Мур “Can You Ever Forgive Me?” төслөөс халагдаж байсан удаатай, ингээд тус дүр Меллиса Маккартид ирсэн бөгөөд энэ дүрээрээ Оскар авч байжээ

© JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News © Can You Ever Forgive Me? / Fox Searchlight Pictures

 

Гринчийн дүрийг эхлээд Эдди Мерфи бүтээхээр төлөвлөгдсөн байсан гэдэг, гэвч эцэст нь яагаад ч юм Жим Керри бүтээжээ

© Jordan Strauss/Invision/AP/East News © How the Grinch Stole Christmas / Universal Pictures

 

“The Notebook” киноны Эллигийн дүрд Бритни Спирс байж болох юм гэж ярилцаж байжээ, тэр ч бүү хэл дуучин бүсгүй Райан Гослингтэй цуг шалгаруулалтад оролцсон байдаг

© Xavier Collin/Image Press Agency/Mega Agency/East News © The Notebook / New Line Cinema

 

Бас нэгэн шаргал үст бүсгүй Жессика Симпсон “The Notebook” киноны гол дүрээс татгалзсан, үүний шалтгаан нь Гослингтэй нүцгэн авахуулж байгаа хэсэг заавал орох ёстой гэж найруулагч үзжээ

© Invision/Invision/East News © The Notebook / New Line Cinema

 

Риз Уизерспун болон Керри Вашингтон нар “Clueless” киноны дүрд шалгуулсан боловч тэнцээгүй гэдэг

© HFPA Photographer/Photoshot/East News © Clueless / Paramount Pictures

 

“Bridesmaids” киноны Лилианы дүрийг авч чадаагүй Минди Калинг санаагаар ихэд унасан байна. Уг дүрийг Майя Рудольф бүтээжээ

© JPA / AFF-USA.COM / MEGA/Mega Agency/East News © Bridesmaids / Universal Pictures

 

Женнифер Хадсонд “Precious” киноны гол дүрийг санал болгожээ, даанч жүжигчин бүсгүй зураг авалтад зориулж таргалахыг хүсээгүй тул татгалзсан байдаг

© Vianney Le Caer/Invision/AP/East News © Precious / Lionsgate

90-ээд оны үед Скарлетт Йоханссон “Jumanji” киноны шалгаруулалтад оролцож байжээ. Гэсэн хэдий ч уг дүрийг Кирстен Данст бүтээсэн юм

© GP/MPI/Capital Pictures/Capital Pictures/East News © Jumanji / Sony Pictures Releasing

 

Сирша Ронан “Star Wars: The Force Awakens” киноны Рэйгийн дүрийн сонгон шалгаруулалтад оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ

© Invision/Invision/East News © Star Wars: The Force Awakens / Lucasfilm /

 

Тиффаны Хэддиш “Get Out” киноны дүрийг бүтээхээс татгалзсан нь аймшгийн кинонд тоглох хүсэлгүйтэй нь холбоотой юм

© Invision/Invision/East News © Get Out / Universal Pictures

 

“Kingsman: The Secret Service” киноны найруулагчид Эггсигийн дүрийг Жон Бойег уу эсвэл Тэрон Эжертон бүтээх үү гэж удаан боджээ

© Invision/Invision/East News © Kingsman: The Secret Service / 20th Century Fox

 

“13 Going on 30” киноны гол дүрд Рене Зеллвегерийг урихыг хүсэж байсан ч шийдвэрлэх явцад Женнифер Гарнерт дүрийг өгчээ

© ADRIAN DENNIS/AFP/East News © 13 Going on 30 / Columbia Pictures

 

“Sister Act” киноны Делорисын дүр анхнаасаа Бетт Мидлерт зориулж бичигдсэн байв. Даанч жүжигчин уг дүрээс татгалзжээ, яагаад гэвэл шүтэн бишрэгчид нь энэ дүрээр түүнийг хүлээж авахгүй байх гэж эмээсэн байна

© GP/MPI/Capital Pictures/Capital Pictures/East News © Sister Act / Touchstone Pictures

 

“Jerry Maguire” киноны Дороти Бойдын дүрд Конни Бриттон тоглож болох байлаа. Уг дүрийг Рене Зеллвегер бүтээх болсныг сонсоод сэтгэлээр их унасан гэдэг

© Art Garcia/Sipa USA/East News © Jerry Maguire / TriStar Pictures

 

Анжела Бассетт “Monster’s Ball” киноны Летициягийн дүрд тоглохоос татгалзжээ, яагаад гэвэл уг дүрийг хэтэрхий дорд, өөдгүй гэж үзсэн байна. Хэлли Берри тухайн дүрээ бүтээснийхээ төлөө Оскар авсан юм

© Evan Agostini/Invision/AP/East News © Monster’s Ball / Lionsgate

 

Люси Хэйл “High School Musical” киноны Габриель Монтесийн дүрд шалгуулсан байдаг

© Gilbert Flores/Broadimage/EAST NEWS © High School Musical / Walt Disney Pictures

 

“Million Dollar Baby” киноны Мэггийн дүрд Сандра Буллок яригдаж байжээ. Яг энэ үед “Miss Congeniality” киноны дараачийн анги яригдаж эхэлсэн тул Буллок боксчин бүсгүйн дүрээс татгалзахаас өөр аргагүй болов

© Annette Riedl/DPA/East News © Million Dollar Baby / Warner Bros.

 

Эрик Штольцыг “Back to the Future” киноны Марти Макфлэйгийн дүрийг ид бүтээж байхад нь шууд болиулжээ. Найруулагчид түүнийг дүрийн инээдтэй хэсгийг бүрэн гаргаж чадахгүй байна гэж үзсэн байна.

© COLLECTION CHRISTOPHEL/EAST NEWS © Back to the Future / Universal Pictures

 

Жулия Робертс “The Blind Side” кино зохиолыг хүлээн аваад огт сонирхоогүй байна. Уг дүрийг Сандра Буллок бүтээж энэ дүрээрээ Оскар авчээ

© JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News © The Blind Side / Warner Bros. Pictures

 

Чарли Ханнем “Fifty Shades of Grey” киноны дүрээс татгалзахаас өөр аргагүйд хүрсэн юм, учир нь тэр үед “Sons of Anarchy” олон ангит киноны зураг авалт аль хэдийнээ эхэлсэн байжээ

© Image supplied by Capital Pictures/EAST NEWS © Fifty Shades Freed / Universal Studios

 

Гвен Стефани “Mr. & Mrs. Smith” киноны дүр бүтээх шалгаруулалтад оролцсон бөгөөд Жейн Смитийн дүрийг амилуулахад тун чиг ойрхон байсан гэдэг

© AFP/EAST NEWS © Mr. & Mrs. Smith / 20th Century Fox

Таны хувьд дээрх дүрүүдийг хэн нь илүү бүтээх байсан бол?

11
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. ter kings man deer bol aris ungunii uzel joohon noloolson bolov uu gej haragd laa gehdee odoogiinh ni goy oo

  2. Na My

    Na My

    2020/04/24 at 17:57

    The notebook deer Rachel Mcadams tgloson ni boljeee estoi goy tohirson :*

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *